Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0987/З |
Дугаар | 128/ШШ2019/0069 |
Огноо | 2019-01-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2019/0069
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, З*******ны нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Хамтын гэрээг бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, түүний ажилчдын Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны хороонд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2018-2020 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг бүртгэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З*******ны дарга Ц.А******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хамтын гэрээг бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, түүний ажилчдын Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны хороонд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2018-2020 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг бүртгэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах нэхэмжлэл гаргасан.
Энэхүү нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан Хамтын гэрээг бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, түүний ажилчдын Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны хороонд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2018-2020 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг бүртгэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа ийнхүү шүүхэд бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч З*******ны дарга Ц.А******* өөрөө шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгч ийнхүү Үндэсний Аудитын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З*******ны нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Хамтын гэрээг бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, түүний ажилчдын Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны хороонд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2018-2020 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг бүртгэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун төгрөг/-ийн 35.100 төгрөгийг 2611184132 дугаар данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА