Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 594

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч /хохирогч/ Л.А ,

Шүүгдэгч /хохирогч/ И.Х  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А , Х  нарт холбогдох эрүүгийн 1705008560223 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэл тодоргүй ажилгүй, ам бүл 5, эх, дүү, бэр нарын хамт оршин суух,  ял шийтгэлгүй, А .

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймаг, Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Улс төр судлаач мэргэжилтэй,  Рэд бүл ресторанд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, Х .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А  нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орцонд иргэн И.Х г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч И.Х  нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орцонд иргэн Л.А ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Л.А  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ И.Х  мэдүүлэхдээ:

  Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

  

   Мөрдөн байцаалтад шүүгдэгч И.Х гийн өгсөн:

   “... А  бид 2 гадагшаа орцонд гарсан ба тухайн үед зөөгч Халиун, зохион байгуулагч Махбалсүрэн, ахлах тогооч Маргад нар хамт орцонд гарсан. Тэгэхэд Маргад эр хүмүүс байж зүгээр учраа олчих гэхэд А  шууд намайг тэврээд авсан ба би зөрүүлж барьж аваад барьцалдаад зууралдаад авсан чинь Махбалсүрэн, Маргад 2 бид хоёрыг хоёр тийш салгасан. ... А  миний баруун хацар руу нэг удаа өшиглөөд авахаар нь би зөрүүлээд А ыг барьж аваад бид хоёр бие биенийгээ 1-2 удаа нүүрэн хэсэгт цохиод газар цуг унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

 

   Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.А ын өгсөн:

   “... Х  намайг чи  намайг ахаа гэсэнгүй гээд намайг дарамтлах маягтай харьцаад байхаар нь би дургүйцээд чи миний ах биш гэж хэлсэн чинь Х  уурлаад хоёулаа гарч зодолдоё гээд Маргадын гэрээс нь гараад орцонд Х  бид 2 хоорондоо хэрэлдэж байгаад барьцаалж аваад би Х гийн доор нь ороод унасан ба би Х г арай ч намайг цохихгүй байх гэж бодсон чинь шууд миний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохиод авахаар би зөрүүлээд нүүр рүү нь 1-2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

 

   Мөрдөн байцаалтад гэрч О.Маргад-Эрдэний өгсөн:

   “... 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ... би гал тогоонд байсан. А , Х  2 маргалдаж байсан. Тэгээд яваад очсон А  “би чамайг яахаараа ахаа гэх ёстой юм бэ” гэсэн Хишигээ “чи эд нарыг ахаа гэдэг байж намайг ахаа гэж дуудахгүй” гээд хоёулаа духаараа хараад түлхэлцээд байж байсан. ... хоорондоо маргалдаад үзэх үү үзье гээд байсан. Тэгээд Хишигээ А  2 гараад липтний хажууд ноцолдсон, бие биенийгээ нэг нэг цохисон. Хажууд нь Магван бид 2 байсан. ... Пункерийн хажууд Хишигээ А ын дээр нь гарчихсан байсан. Хишигээ би чамайг дээрээс чинь цохихгүй, боль за юу гэж байсан. Тэгсэн А  цохихгүй юу чи гэж байсан. Тэгээд ноцолдоцгоосон. ... Хишигээгийн хамар зулгарсан, А ын хамар жаахан хавдсан харагдаж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

 

   Мөрдөн байцаалтад гэрч Х.Махбалсүрэнгийн өгсөн:

   “... А  Хишигээ 2 маргалдчихсан байсан. Хишигээ А ыг чи намайг та гэсэнгүй гэсэн А  тэгэх алба байхгүй гээд маргалдаж байсан. Хоорондоо үзэх үү үзье, зодолдох уу зодолдоё гээд байсан. ... Буперний хажууд А , Хишигээ 2 дээгүүр өмсч байсан хувцаснуудаа тайлаад зодолдох гээд байхад би нэг хамт олон байж яах гэж ингэдэг юм гэж салгах гэж оролдсон хоёулаа чи цаашаа байж бай гэсэн. А   Хишигээ хоёр хоорондоо барьцалдаж аваад, Хишигээ А ын дээр гарсан. Тэгээд Хишигээ би чамайг цохихгүй лай болно шүү дээ гээд гараа далайж байсан. Тэгээд 2 тийшээ салаад хоёулаа хувцасаа өмсөөд салцгаасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12296 дугаар:

            1. Л.А ын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12385 дугаар:

            1. И.Х гийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 

   - Хохирогч Л.А ын Амбулаторийн түр карт /хх-н 7-8/

  - Хохирогч И.Х гийн хохирлын баримт /хх-н 16-18/ зэрэг болон,

 

            Шүүгдэгч Л.А ын хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунбилэгийн өгсөн:

            “... Миний хүү А  даруу төлөв зантай, дуу цөөтэй ... урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, элдэв муу зуршилгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 25/

                        - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 57/,

                        - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 62/,

            - АСАП сангийн лавлагаа /хх-н 58/,

           

            Шүүгдэгч И.Х гийн хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч И.Азжаргалын өгсөн:

            “... Х  эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо зантай, ах эгч нарынхаа үгэнд сайн ордог, их зөөлөн сэтгэлтэй ... урьд өмнө гэмт зөрчилд холбогдож байгаагүй, элдэв муу зуршилгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 26/

                        - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/,

                        - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 63/,

            - МП Монпетекс ХХК-ийн тодорхойлолт /хх-н 53/,

            - Оршин суугаа  хаягийн тодорхойлолт /хх-н 51/,

            - Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 52/,

            - АСАП сангийн лавлагаа /хх-н 54-55/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Л.А , И.Х  нар нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орцонд хоорондоо маргалдан зодолдож, шүүгдэгч Л.А  И.Х гийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, цээжинд зулгаралт, бүхий хөнгөн хохирол хохирол,

 шүүгдэгч И.Х  Л.А ын биед   хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А ын мэдүүлсэн “... Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ... Х  бид 2 хоорондоо хэрэлдэж байгаад барьцаалж аваад би Х гийн доор нь ороод унасан ба би Х г арай ч намайг цохихгүй байх гэж бодсон чинь шууд миний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохиод авахаар би зөрүүлээд нүүр рүү нь 1-2 удаа цохисон ...” гэх,

И.Х гийн мэдүүлсэн “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ... А  миний баруун хацар руу нэг удаа өшиглөөд авахаар нь би зөрүүлээд А ыг барьж аваад бид хоёр бие биенийгээ 1-2 удаа нүүрэн хэсэгт цохиод газар цуг унасан ...” гэх мэдүүлгүүд,

   мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч О.Маргад-Эрдэний     “... 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ... А , Х  2 маргалдаж байсан. Тэгээд яваад очсон А  “би чамайг яахаараа ахаа гэх ёстой юм бэ” гэсэн Хишигээ “чи эд нарыг ахаа гэдэг байж намайг ахаа гэж дуудахгүй” гээд хоёулаа духаараа хараад түлхэлцээд байж байсан. ... хоорондоо маргалдаад үзэх үү үзье гээд байсан. Тэгээд Хишигээ А  2 гараад липтний хажууд ноцолдсон, бие биенийгээ нэг нэг цохисон. Хажууд нь Магван бид 2 байсан. ... Пункерийн хажууд Хишигээ А ын дээр нь гарчихсан байсан. Хишигээ би чамайг дээрээс чинь цохихгүй, боль за юу гэж байсан. Тэгсэн А  цохихгүй юу чи гэж байсан. Тэгээд ноцолдоцгоосон. ... Хишигээгийн хамар зулгарсан, А ын хамар жаахан хавдсан харагдаж байсан ...” гэх,

гэрч Х.Махбалсүрэнгийн “... А  Хишигээ 2 маргалдчихсан байсан. Хишигээ А ыг чи намайг та гэсэнгүй гэсэн А  тэгэх алба байхгүй гээд маргалдаж байсан. Хоорондоо үзэх үү үзье, зодолдох уу зодолдоё гээд байсан. ... Буперний хажууд А , Хишигээ 2 дээгүүр өмсч байсан хувцаснуудаа тайлаад зодолдох гээд байхад би нэг хамт олон байж яах гэж ингэдэг юм гэж салгах гэж оролдсон хоёулаа чи цаашаа байж бай гэсэн. А   Хишигээ хоёр хоорондоо барьцалдаж аваад, Хишигээ А ын дээр гарсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12296 дугаар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12385 дугаар дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.А , И.Х  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, байх тул шүүгдэгч Л.А , И.Х  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Л.А , И.Х  нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан болно.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч йн А , Х  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр ял,

шүүгдэгч  И.Х г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.А , И.Х  нарыг торгох ялыг биелүүлэх хугацааг 2  /хоёр/ сараар тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.А , И.Х  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ