Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2024/00470

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00460/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК,

Хариуцагч: Д.*******,

Нэхэмжлэлийн шаардлага: 4 414 625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ивээлт ББСБ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээгээр хариуцагчид 3 149 910 төгрөгийг, сарын 2.9% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн.Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр ******** ******** ХХК-иас IPhone 13 загварын 128 GB гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг *****-********* ХХК-ийн Хаан банкан дах 5210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.

Өнгөрсөн хугацаанд Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөөр байна.

Зээлийн гэрээний 3.2-т зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэг-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Нэхэмжлэлтэй холбоотой баримт бичгийг хүргүүлэв.

2024 оны 09 сарын 02 өдрөөр тасалбар болгон тооцож 10041491 тоот зээлийн гэрээнээс:

Үндсэн зээлийн үлдэгдэлд 2 611 354 төгрөг,

Үндсэн хүүний үлдэгдэл 1 748 458 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүний төлбөр 45 313 төгрөг,

Нотариатын зардал 9 500 төгрөг, нийт 4 414 625 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул дээрх төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  2. Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Миний бие ******* овогтой ******* СФ01262710 ******* ивээлт ББСБ ХХК-д 4 414 625 төгрөгний зээлтэй нь үнэн болно. Хэрвээ эхний төлөлт буюу 2024 оны 10 сарын 25-ний өдрийн төлөлтийг хийгээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхийг зөвшөөрч байна.

Төлөлт хийх хуваарь:

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 414 625 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

  3. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* ******* нь нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч билээ. Хариуцагч Д.*******н 4 414 625 төгрөгийн нэхэмжлэлтэй төлбөрийг хариуцагчийн хүсэлтээр 9 сарын хугацаанд сар бүр төлөлт хийж бүрэн барагдуулах хүсэлтийг хүлээн авч байгаа тул бидний эвлэрэлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 4 414 625 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь 4 414 625 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 414 625 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 584 төгрөгийн 42 792 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 42 792 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Д.******* нь 4 414 625 төгрөгийг

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг,

2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 414 625 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 584 төгрөгийн 42 792 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 42 792 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ        Х.ОТГОНЖАРГАЛ