Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2024/00463

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *************** хүсэлттэй,

ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ************** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Булган сумын Хилийн 0130 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох,

1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүнсний бүтээгдэхүүний захын конторт жолоочоор, 1989 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны тресстэд жолоочоор, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын захиргаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *********** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ********** миний бие ******* онд төрсөн ******** настай. 1985-1988 онд Ховд аймгийн Булган сумд Хилийн 0130-р ангид цэргийн алба хаасан. 1985-1986 онд тус ангийн зенитийн салаанд байлдагч жолооч, 1986-1988 оны 06 сар хүртэл хилийн цэргийн шүүх прокурорын байлдагч, жолоочоор албыг хаасан. Тагнуулын Ерөнхий газрын Архивт лавлагаа авах хүсэлт явуулсаны хариуд 1985 оны 05 сарын 30-нд 364 тушаалаар 0130 ангид томилогдсон. 0130-р анги 1988 онд Халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт ирүүлээгүй тул лавлагаа гарах боломжгүй гэсэн хариу ирснийг хавсаргав. Тухайн үед цуг алба хаасан он жав нар гэрчилнэ. 1988 оны 09 дүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Захын Конторт УАЗ-452 машины жолоочоор орж, 1989 оны 10 сарын 01-нд Алтай хотын худалдааны тресстэд УАЗ-452 маркийн машинтайгаа шилжиж ирсэн. Захын конторт орсон трессэд шилжсэн тушаал, худалдааны трест ажилд авсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа болно. Захын конторт орсон, шилжсэн тушаал баримт Архиваас олдоогүй, Захын конторт цуг ажиллаж байсан хүмүүс одоо байхгүй. Худалдаа бэлтгэлийн тресст шилжиж ирсэн ажилд авсан тресстийн даргын цаасан тушаал байгааг хавсаргав. 1989 оны 10 сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл худалдааны тресст ажиллаж байгаад 1992 оны 12 сарын 15-нд Худалдааны тресст тарж УАЗ-469 машиныг хувьчлахгүй гэсэн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр УАЗ-469 /ГО80-33/ номерийн машинтайгаа Алтай хотын Захиргаанд шилжиж ирсэн. Худалдааны тресстийн 1992 оны 12 сарын 15-нд ажлаас чөлөөлсөн тушаал, Хотын захиргаа жолоочоор авсан тушаал Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгааг хавсаргав. Худалдааны тресстийн ажлаас чөлөөлсөн тушаал, Хотын даргын ажилд авсан тушаал Архиваас олдоогүй болно. Захын контороос Худалдааны тресстэд УАЗ-452 машинтай шилжиж ирэх мөн Хотын захиргаанд УАЗ-469 маркийн машинтай шилжиж очих үед тресстийн Ерөнхий Нягтлан бодогчоор Галсанчоймбол ажиллаж байсан. Үүнийг Галсанчоймбол нягтлан гэрчилнэ. Алтай хотын захиргаанаас 1994 оны 04 сарын 31-ны өдөр ажлаас гарсан цаасан тушаалыг хавсаргав. Иймд миний 1985-1988 оны цэргийн алба хаасан, 1988 оны 09 сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 сарын 01-ны өдөр хүртэл Захын конторт, 1989 оны 10 сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл Худалдааны тресстэд, 1992 оны 12 сарын 15-ны өдрөөс 1994 оны 04 сарын 31-ны өдөр хүртэл Хотын захиргаанд ажиллаж байсан жилүүдийг шүүхээр тогтоож туслана уу гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 05 дугар сарын 29-ний өдрийн 08/2170 дугаартай архивын лавлагаа

- Алтай хотын Засаг даргын 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай захирамж

- Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 156 дугаартай ажилд томилох тухай тушаал

- Хөдөлмөрийн дэвтэр/*********/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 451 дугаартай тодорхойлолт

- ********** 1993 оны цалингийн карт

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15/402 дугаартай албан бичиг, ********** БНМАУ-ын хүн амын регистрийн карт/1994.10.28/, Иргэний үнэмлэх авах өргөдөл/2001.10.12/, Иргэний үнэмлэх авах өргөдөл/2008.01.25/, Иргэний үнэмлэх авах өргөдөл/2010.03.26/, Төрөгсдийг бүртгэх анкет

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ********* хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ********** нь 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн 0130 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох болон 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүнсний бүтээгдэхүүний захын конторт жолоочоор, 1989 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны тресстэд жолоочоор, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын захиргаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч *********** нь 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь:

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 05 дугар сарын 29-ний өдрийн 08/2170 дугаартай архивын лавлагаанд *********** нь Говь-Алтай аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0130 дугаар ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0130 дугаар ангийн 1988 онд халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул ************** цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэжээ.

- Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдаа бэлтгэлийн трестээс ************* олгосон 360991 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

- Бүх нийтийн цэргийн үүрэгтний тухай хуулийн дагуу Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хугацаат цэргийн албанд алба хаахаар татагдсан,

- Батлан хамгаалах яамны сайдын мөн өдрийн Б/803 тоот тушаалаар 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс цэргийн алба хаах хугацаа дууссан учир У.а.а.а-д бэлтгэлээр халагдсан бичилтүүд хийгдэж дээр нь Говь-Алтай аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтэс гэсэн тамга дарагджээ.

Иймд ************ 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

4. Хүсэлт гаргагч ********** нь 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүнсний бүтээгдэхүүний захын конторт жолоочоор, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны тресстэд жолоочоор, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын захиргаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

- Алтай хотын Засаг даргын 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай захирамжинд өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ******* 1994 оны 03 сарын 31-нээр тасалбар болгон жолооч-няравын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

- Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 156 дугаартай ажилд томилох тухай тушаалд худалдаа бэлтгэлийн трестэд шилжиж ирсэнийг үндэслэн *********** 10 дугаар сарын 2-ноос жолоочоор томилсугай гэжээ.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 451 дугаартай тодорхойлолтод тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Алтай хотын хүнсний бүтээгдэхүүний захын конторын баримт шилжиж ирээгүй, мөн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1992 оны даргын тушаал болон цалингийн баримт, Алтай хотын гүйцэтгэх захиргааны 1992-1993 оны захирамж, тушаалыг шүүж үзэхэд ********** ажлаас чөлөөлсөн болон ажилд томилсон тушаал байхгүй болно гэжээ.

- Жолооч ********* 1993 оны цалингийн баримтанд 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан бичилтүүд хийгджээ.

- Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдаа бэлтгэлийн трестээс жолооч *********** олгосон 360991 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

- Говь-Алтай аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын конторын даргын 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 тоот тушаалаар 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс УАЗ 452 маркийн машины жолоочоор авч ажиллуулсан,

- Говь-Алтай аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын конторын даргын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 тоот тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хотын худалдааны трестэд шилжсэн учир жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн,

- Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 156 тоот тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс жолоочоор ажиллуулсан,

- Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183 тоот тушаалаар 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өөр ажилд шилжих болсон тул жолоочийн ажлаас чөлөөлсөн,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 63 тоот захирамжаар 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс жолоочоор авч ажиллуулсан,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 15 тоот захирамжаар 1994 оны 04 дүгээр сарын 31-ний өдрөөс өөрийнх нь хүсэлтээр жолоочийн ажлаас чөлөөлсөн бичилтүүд тус тус хийгджээ.

Дээрх хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, цалин хөлсний карт, ажил олгогчийн шийдвэр зэрэг бичмэл нотлох баримтыг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч *********** ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч *********** 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүнсний бүтээгдэхүүний захын конторт жолоочоор, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны тресстэд жолоочоор, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын захиргаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *********** 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүнсний бүтээгдэхүүний захын конторт жолоочоор, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны тресстэд жолоочоор, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын захиргаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ************ 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хилийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН