Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2024/00471

 

 

 

 

 

 

2024 10 21 156/ШШ2024/00471

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00502/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* салбар,

Хариуцагч: С.*******, С.*******

Нэхэмжлэлийн шаардлага: 34 617 762.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн ******* ШИНЭБАЯР нь *******Банктай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1040088233 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 35,000,000 /Гучин таван сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 12 сарын 21-ний өдөр зээлдэгч ******* ОВОГТОЙ ШИНЭБАЯР-н *******Банк дахь 5004324373 дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. 1040088233 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 3,851,869.34 төгрөг, зээлийн хүүд 2,499,255.02 төгрөг, 5,394.49 нэмэгдүүлсэн хүүд төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1040088233 дугаартай зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хувиарын дагуу төлөлгүй өргөдөл гаргах өдрийн байдлаар 138 хоног хугацаа хэтрүүлээд байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1040088233 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 12 сарын 20-ний өдрийн 1040088233 дугаар зээлийн гэрээ, 1040088233-01 дугаартай Ипотекийн гэрээ, 1040088233-02 дугаартай барьцааны гэрээ байгуулан дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, 1040088233 зээлийн гэрээний 5.1 дэх заалт 5.1.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 31,148,130.66 төгрөг, 2024 оны 09-р сарын 25-ны өдрийн байдлаарх хүү 3,420,418.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,214 нийт 34,617,762.82 төгрөгийг хариуцагч, болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулах

Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг доорх барьцааны хөрөнгүүдээр хангуулах.

1/ Өмчлөх газар: ГД-000635480, Г-1817009104 дугаар гэрчилгээтэй, ******* аймгийн ******* сумын, 6-р баг, - ******* хороолол **** гудамж ****** тоот хаягт байршилтай 700 м, кв талбайтай газар.

2/ Өмчлөх газар: ГД-000394838, Г-1817007422 дугаар гэрчилгээтэй, ******* аймгийн ******* сумын, 6-р баг, - ******* хороолол **** гудамж ****** тоот хаягт байршилтай 700 м,кв талбайтай газар.

3/ Өмчлөх газар: ГД-000207269, Г-1817000671 дугаар гэрчилгээтэй, ******* аймгийн ******* сумын, ****-р баг, Сариг ***** гудамж ****** тоот хаягт байршилтай 731 м, кв талбайтай газар.

4/ Өмчлөх газар: ГД-000665776, Г-1817009230 дугаар гэрчилгээтэй, ******* аймгийн ******* сумын, 5-р баг, 12 гудамж 07 тоот хаягт байршилтай 700 м, кв талбайтай газар.

5/ Суудлын автомашин: ГД-04747937, 3327ХЭН дугаартай, Аралын дугаар GRS2000076936, сувдан цагаан өнгөтэй, ******* аймгийн ******* сумын, 5-р баг, Сариг 6 гудамж 06 тоот хаягт байрлах суудлын автомашин.

 Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах улсын тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ

 

Хариуцагч С.*******, С.Батчулуун нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар байгуулсан эвлэрэлийн гэрээндээ:... Бид ******* банк ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор 9 600 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2 000 000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 23 017 762.82 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулна. 2024 оны 12 сарын 30-ны дотор төлөрөө барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. би ащхариуцагчийн 34 617 762.82 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь хариуцагч С.*******, С.Батчулуун нарт холбогдуулан 34 617 762.82 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.*******, С.Батчулуун нар нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор 9 600 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2 000 000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 23 017 762.82 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар, хэрэв 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулаагүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 038.81 төгрөгийн 165 509.4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 165 509.4 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч С.*******, С.Батчулуун нар нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор 9 600 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2 000 000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 23 017 762.82 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах, , 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлу барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

/ Барьцаа хөрөнгө 1/ Өмчлөх газар: ГД-000635480, Г-1817009104 дугаар гэрчилгээтэй, ******* аймгийн ******* сумын, 6-р баг, - К хороолол 14 гудамж 11 тоот хаягт байршилтай 700 м, кв талбайтай газар.

2/ Өмчлөх газар: ГД-000394838, Г-1817007422 дугаар гэрчилгээтэй, ******* аймгийн ******* сумын, 6-р баг, - 3 хороолол 8 гудамж 15 тоот хаягт байршилтай 700 м,кв талбайтай газар.

3/ Өмчлөх газар: ГД-000207269, Г-1817000671 дугаар гэрчилгээтэй, ******* аймгийн ******* сумын, 5-р баг, Сариг 6 гудамж 6 тоот хаягт байршилтай 731 м, кв талбайтай газар.

4/ Өмчлөх газар: ГД-000665776, Г-1817009230 дугаар гэрчилгээтэй, ******* аймгийн ******* сумын, 5-р баг, 12 гудамж 07 тоот хаягт байршилтай 700 м, кв талбайтай газар.

5/ Суудлын автомашин: ГД-04747937, ************* дугаартай, Аралын дугаар **********, сувдан цагаан өнгөтэй, ******* аймгийн ********* сумын, 5-р баг, ******* *********гудамж ********* тоот хаягт байрлах суудлын автомашин болно/

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 038.81 төгрөгийн 165 509.4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 165 509.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ