| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00442/И |
| Дугаар | 156/ШШ2024/00475 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 156/ШШ2024/00475
2024 10 21 156/ШШ2024/00475
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00442/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК
Хариуцагч: ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 159 760 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* Финанс ББСБ" ББСБ ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсмын Санхүүгийн зохицуулах хорооноос Т3101/541 дүгээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авч, өнөөдрийг хүртэл зээлийн үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү Д.******* 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаар "Зээлийн гэрээ"-г байгуулж, 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй байхаар харилцан тохирч, шилжүүлсэн. Тус өдрөө ******* дугаартай "Барьцааны гэрээ"-г байгуулж, 000915651 ******* дүүргийн гэрчилгээний дугаартай, Ү-******* улсын бүртгэлийн дугаар бүхий 14-р хороо /13336/, 34в байр 1214 тоот хаягт байршилтай 47.92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан болно.
Гэтэл хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний хавсралтаар батлагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Зээлийн болон бусад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж болно гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаагаар Иргэний хуулийн 165.6-д зааснаас гадна дараахь шаардлагыг хангана: гээд 7.1.1.нэмэгдүүлсэн хүү, 7.1.2.барьцааны зүйлийг худалдахад гарсан зардал, 7.1.3. улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно" гэж тус тус зохицуулсан.
Зээлийн гэрээний 2.4-д Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн"-д тооцож хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн үлдэгдэл дүнгээс 0.3 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нь зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө" гэж харилцан тохиролцсон.
Д.******* нь зээлийн эргэн төлөлтөө өнөөдрийг хүртэл хийгээгүй байх тул 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Үндсэн зээл 100,000,000 төгрөг, Хуримтлагдсан хүү 49,800,000 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 9,960,000 төгрөг, нийт 159,760,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй" гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь 20 хувиас хэтрээгүй болно.
Иймд Д.*******ээс 159,760,000 төгрөг гаргуулж, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг ҮX2022002 дугаартай Барьцааны гэрээ-ний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Би ******* ******* ББСБ-аас 100 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжлэлийн шаардлага 159 760 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ нь хариуцагч Д.******* холбогдуулан 159 760 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 159 760 000 төгрөгийг төлж барагдуулах талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 523 475 төгрөг, төрийн сангаас 523 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ-ын нэхэмжилсэн 159 760 000 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 046 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 523 475 төгрөг, төрийн сангаас 523 475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ