Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01876

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын .............. дүүргийн ............ дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж ............. тоотод оршин суух, Б.............ны Б..............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын ............. дүгээр баг, ..........хошуут гэх газар оршин суух, ............ын Г...................од холбогдох

“36,301,382 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эзэмшлийн .................. улсын дугаартай ................... маркийн автомашиныг хариуцагч М.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цагийн үед согтуугаар унаж яваад зам тээврийн осол гаргаж, дээрхи зам тээврийн ослын улмаас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Б.Б би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У...............т 29,749,382 төгрөгийг, мөн хохирогч Ц.Ө..............д 6,552,000 төгрөгийг тус тус төлөх болж шийдвэрлэсэн. Шүүхийн тогтоолыг биелүүлж дээрхи хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймд Эрүүгийн хэрэгт гэм буруутай этгээд болох М.Г................оос дээрх өөрийн зүгээс төлсөн хохирол зардалыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч М.Г...............оос нийт 36,301,382 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б...............надад олгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх Б.Б..............ийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч М.Г...........д нэхэмжлэлийн хувь гардуулахаар Өвөрхангай аймгийн .........сумын ..........дүгээр баг, “...........” гэх хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч М.Г тус багт бүртгэлгүй, Хархорин сум руу шилжсэн болох нь Өвөрхангай аймгийн ........сумын ........... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 9 дүгэр сарын 26-ны өдрийн ......... тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

                    Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан Б.Б.........ийн нэхэмжлэлтэй М.Г............д холбогдох36,301,382 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б..........ийн нэхэмжлэлтэй М.Г.............д холбогдох36,301,382 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА