Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 596

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Б.Батхишиг,

Шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т д холбогдох эрүүгийн 1703000010088 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн Төмөр замын тээврийн менежментийн ашиглалтын 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух бүртгэлтэй боловч, Тээврийн дээд сургуулийн дотуур байрны 314 тоотод оршин суух,

 урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Т .

 

Шүүгдэгч Б.Т  нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 20 цаг 30 минутын орчим Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаан дотор хохирогч Д.Амартүвшингийн нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т  мэдүүлэхдээ:

Миний буруутай үйл ажиллагаанаас эхэлсэн. Холдоод явах боломжтой байсан. Миний тэвчээргүй байдлаас болсон. Би хохирогчийг 1 удаа нүүрэн тус газар нь цохисон. Хохирогч шүд хийлгэсэн гэх 38.000 төгрөгийг уучлалт гуйж эвлэрсэн болохоор нэхэмжлээгүй байх гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Амартүвшингийн өгсөн:

 “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ... пивоо ууж дууссаны дараа миний гар утсыг авахаар дотуур байр руу очсон ба гар утсаа гаргаад ирээч гээд хэлчихээд гадаа нь байж байхдаа Насанбаяр бид 2 танихгүй дотуур байранд байдаг гэсэн байх нэг залуутай уулзаад зогсож байхад намайг цохидог Т  гэдэг залуу Балдоржтой маргалдаад байх шиг байхаар нь би явж очоод Балдоржийг татаж аваад, Т г түлхтэл зөрүүлээд миний ам руу цохичихсон. Би ч амаа дараад эргээд доошоогоо суучихсан ба амнаас цус гарахаар нь шүлсээ хаяад цус нь гайгүй болохоор нь эргээд харсан чинь Т  гэдэг залуу дотуур байр руугаа орчихсон байсан ба миний өөрийн 2 шүд, хиймэл 1 шүд маань уначихсан байсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүдээ 38,000 төгрөгөөр хийлгүүлсэн, гэхдээ энэ мөнгийг нэхэмжлэхгүй ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Балдоржийн өгсөн:

            “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны ... Насанбаяр бид 2 дотуур  байр руугаа орохоор Д.Амартүвшин гар утсаа авахаар манай дотуур байрны гадаа ирээд орох гэсэн чинь хаалга нь түгжээтэй байхаар нь хүлээлгээд байж байтал манай Орхоны Ундрах гэдэг залуу байж байхаар нь би юм яриад зогсож байгаад би согтчихсон байна лээ манай дотуур байранд амьдардаг Б.Т  гэдэг залууг нааш ир гээд дуудчихсан чинь хүрээд ирэхээр нь муухай хараад байна уу үгүй юу гэсэн чинь юм ярихгүй дуугуй зогсоод байсан ба тэгж байтал Ундрах боль боль гэж хэлсэн ба энэ үед Д.Амартүвшин хүрч ирээд боль боль гээд намайг татаад Т г цааш нь түлхсэн чинь Б.Т  Д.Амартүвшингийн нүүрэн тус газар нь 1 удаа цохичихсон чинь Д.Амартүвшин нүүрээ дараад эргэж хараад доошоогоо суучихсан. ... Д.Амартүвшингийн амнаас цус гарчихсан байсан ба миний шүд уначихсан байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/

 

               Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Насанбаярын өгсөн:

            “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны ... .Балдорж муухай хараад байна уу үгүй юу гэж хэлж байсан ба нөгөөдөх нь үгүй та нар уучихсан байна шүү дээ гэж хэлэхээр нь би тийм ээ тийм байрны жижүүр мэдчих юм бол бөөн асуудал болно, чимээгүйхэн шиг дотогшоогоо орцгоочихоё гэж хэлээд зогсож байтал Д.Амартүвшин ах ирээд Н.Балдоржийг татаж аваад Б.Т г түлхтэл Б.Т  зөрүүлээд Д.Амартүвшин ахын нүүрэн тус газар нь 1 удаа цохичихсон чинь Д.Амартүвшин ах нүүрээ дараад эргэж хараад доошоогоо суучихсан. ... Д.Амартүвшин ахын амнаас нь цус гарчихсан байсан бөгөөл шүд унагаагаад хаячихлаа гэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Жангарын өгсөн:

            “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны ... Б.Т  ах бид 2 яваад очсон чинь нэг залуу нь Б.Т  ах руу хандаад чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэж асуухад нь Б.Т  ах би муухай хараагүй шүү дээ гэхэд аан за за тэгвэл ёстой уучлаарай гар барьцгаасан ба хамт байсан нэг залуу нь уучлаарай би найзыгаа аваад явчихна гээд бас гар барьсан. Б.Т  ах ч та нар архи уучихсан байна одоо ингээд амарцгаасан нь дээр байх гэж хэлээд явах гэж байтал тэр хоёртой хамт явж байгаа бололтой нэг залуу ирснээ чи яагаад байгаа юм бэ гээд Б.Т  ах руу дайраад цээж рүү нь түлхсэн ба Б.Т  ах зөрүүлээд нэг удаа тэр залуугийн нүүрэн тус газар нь цохичихсон чинь цаашаа эргээд доошоогоо суусан чинь нөгөө 2 нь Б.Т  ах руу дайрахаар нь Ундрах, Б.Т  бид 3 салгасан  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Ундрахын өгсөн:

            “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны ... Балдан Т  ах руу хандаад муухай хараад байна уу үгүй юу гэхэд Б.Т  ах үгүй ээ муухай хараагүй зүгээр л байна шүү дээ гэж хэлээд байж байтал Б.Т  бид хоёр руу муухай хараад зогсоод байсан залуу Б.Т  ахыг чи яагаад байгаа юм гээд цээж рүү нь түлхэхэд нь Б.Т  ах ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй зүгээр зогсож байтал дахиад цээж рүү  нь түлхэхээр нь Б.Т  ах тэр залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиход нөгөө залуу нүүрээ дараад эргэж хараад суучихсан. Тэгтэл Балдан, бас нэг хамт явж байсан залуутайгаа нийлээд Б.Т   ах руу дайраад барилцаад авахаар нь Б.Т , Жангар бид 3 нийлж байгаад салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 13015 тоот: 

1. Д.Амартүвшингийн биед уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал, цус хуралт, дээд уруулд цус хуралт, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

- Эмчилгээний төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

- Хохирогч Б.Юмчмаагийн эвлэрсэн гэх хүсэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Т гийн хувийн байдалтай холбоотой:

- Анги удирдсан багш Ю.Сарантуяагийн тодорхойлолт /хх-н 30/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

-  Тээврийн дээд сургуулийн оюутны үнэмлэхийн хуулбар  /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 34-36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

             Шүүгдэгч Б.Т  нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 20 цаг 30 минутын орчим Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаан дотор хохирогч Д.Амартүвшингийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал, цус хуралт, дээд уруулд цус хуралт, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Т гийн “... Би хохирогчийг 1 удаа нүүрэн тус газар нь цохисон ...”  гэх мэдүүлэг

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Амартүвшингийн “...Т  гэдэг залуу Балдоржтой маргалдаад байх шиг байхаар нь би явж очоод Балдоржийг татаж аваад, Т г түлхтэл зөрүүлээд миний ам руу цохичихсон. Би ч амаа дараад эргээд доошоогоо суучихсан ба амнаас цус гарахаар нь шүлсээ хаяад цус нь гайгүй болохоор нь эргээд харсан чинь Т  гэдэг залуу дотуур байр руугаа орчихсон байсан ба миний өөрийн 2 шүд, хиймэл 1 шүд маань уначихсан байсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүдээ 38,000 төгрөгөөр хийлгүүлсэн, гэхдээ энэ мөнгийг нэхэмжлэхгүй ... ” гэх,

            гэрч Н.Балдоржийн “... би согтчихсон байна лээ манай дотуур байранд амьдардаг Б.Т  гэдэг залууг нааш ир гээд дуудчихсан чинь хүрээд ирэхээр нь муухай хараад байна уу үгүй юу гэсэн чинь юм ярихгүй дуугуй зогсоод байсан ба тэгж байтал Ундрах боль боль гэж хэлсэн ба энэ үед Д.Амартүвшин хүрч ирээд боль боль гээд намайг татаад Т г цааш нь түлхсэн чинь Б.Т  Д.Амартүвшингийн нүүрэн тус газар нь 1 удаа цохичихсон чинь Д.Амартүвшин нүүрээ дараад эргэж хараад доошоогоо суучихсан. ... Д.Амартүвшингийн амнаас цус гарчихсан байсан ба миний шүд уначихсан байна гэж хэлж байсан ...” гэх,

            насанд хүрээгүй гэрч А.Насанбаярын “... Балдорж муухай хараад байна уу үгүй юу гэж хэлж байсан ба нөгөөдөх нь үгүй та нар уучихсан байна шүү дээ гэж хэлэхээр нь би тийм ээ тийм байрны жижүүр мэдчих юм бол бөөн асуудал болно, чимээгүйхэн шиг дотогшоогоо орцгоочихоё гэж хэлээд зогсож байтал Д.Амартүвшин ах ирээд Н.Балдоржийг татаж аваад, Б.Т г түлхтэл Б.Т  зөрүүлээд Д.Амартүвшин ахын нүүрэн тус газар нь 1 удаа цохичихсон чинь Д.Амартүвшин ах нүүрээ дараад эргэж хараад доошоогоо суучихсан. ... Д.Амартүвшин ахын амнаас нь цус гарчихсан байсан бөгөөл шүд унагаагаад хаячихлаа гэж байсан ...” гэх,

               насанд хүрээгүй гэрч А.Жангарын “... Б.Т  ах бид 2 яваад очсон чинь нэг залуу нь Б.Т  ах руу хандаад чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэж асуухад нь Б.Т  ах би муухай хараагүй шүү дээ гэхэд аан за за тэгвэл ёстой уучлаарай гээд гар барьцгаасан ба хамт байсан нэг залуу нь уучлаарай би найзыгаа аваад явчихна гээд бас гар барьсан. Б.Т  ах ч та нар архи уучихсан байна одоо ингээд амарцгаасан нь дээр байх гэж хэлээд явах гэж байтал тэр хоёртой хамт явж байгаа бололтой нэг залуу ирснээ чи яагаад байгаа юм бэ гээд Б.Т  ах руу дайраад цээж рүү нь түлхсэн ба Б.Т  ах зөрүүлээд нэг удаа тэр залуугийн нүүрэн тус газар нь цохьчихсон чинь цаашаа эргээд доошоогоо суусан чинь нөгөө 2 нь Б.Т  ах руу дайрахаар нь Ундрах, Б.Т  бид 3 салгасан  ...” гэх,

            насанд хүрээгүй гэрч Б.Ундрахын “... Балдан Т  ах руу хандаад муухай хараад байна уу үгүй юу гэхэд Б.Т  ах үгүй ээ муухай хараагүй зүгээр л байна шүү дээ гэж хэлээд байж байтал Б.Т  бид хоёр руу муухай хараад зогсоод байсан залуу Б.Т  ахыг чи яагаад байгаа юм гээд цээж рүү нь түлхэхэд нь Б.Т  ах ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй зүгээр зогсож байтал дахиад цээж рүү  нь түлхэхээр нь Б.Т  ах тэр залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиход нөгөө залуу нүүрээ дараад эргэж хараад суучихсан. Тэгтэл Балдан, бас нэг хамт явж байсан залуутайгаа нийлээд Б.Т   ах руу дайраад барилцаад авахаар нь Б.Т , Жангар бид 3 нийлж байгаад салгасан ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 13015 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Б.Т д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Амартүвшин нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Т г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Т  нь сургуульд сурдаг санхүүгийн тогтмол орлогогүй байх тул нийтэд тустай ажил хийгэх ял оногдуулах нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ