| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00571/И |
| Дугаар | 145/ШШ2024/00547 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 145/ШШ2024/00547
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 145/ШШ2024/00547 | Арвайхээр сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................ сумын .................дүгээр баг, ............. гэх газар оршин суух, Б...............н Н...............н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ............. дүгээр баг, ............. тоотод оршин суух, Ч..............н Б...................д холбогдох
“5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ч.Б нь уурхайн ажиллуулах гэсэн чинь мөнгө хэрэгтэй болоод байна. Мөнгө зээлчих гэхээр нь өөрийнхөө Хаан банкин дахь ..............тоот данснаас 10,000,000 төгрөгийг Ч.Б...............н ................ тоот дансанд шилжүүлүүлсэн. Ч.Батнасан нь дээрх мөнгийг 2 сарын хугацаатай зээлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 20-нд 5,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо үлдсэн 5,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй, утсаа авахгүй, хариу өгөхгүй алга болсон. Иймд Ч.Б................с 5,000,000 төгрөгийг гаргуулж надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Б.............. овогтой Н...............н нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 5,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “Ч.Б................д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б, нэхэмжлэгч Б.Н............тай нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д Б.Н..............н нэхэмжлэлтэй, Ч.Б................д холбогдох “5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б.............с 47,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н..................т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА