Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 157/ШШ2024/00175

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,386,381 (нэг сая гурван зуун наян зургаан мянга гурван зуун наян нэгэн) төгрөг гаргуулах” төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь “******* ББСБ”-тай 2021 оны 09 сарын 06-ны өдөр 140000660483 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95825754 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 07 сарын 21-ний өдөр 900,000 төгрөгийг сарын 2,0%-ийн хүүтэйгээр авч, 2022 оны 08 сарын 21-ний өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд *******ээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн ба одоог хүртэл огт төлөлт хийгээгүй байна. *******ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 409,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,732, нийт 1,386,381 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.

******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,386,381 /нэг сая гурван зуун наян зургаан мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг ******* ББСБ-ын Хаан банк дахь ******* тоот дансанд төлж болно” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хэнтий аймгийн сумын 4 дүгээр багийн иргэн ******* би “******* ББСБ” ХХК-иас авсан дугаартай зээлийн мөнгөн дүн болох 1,386,381 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул 2024 онд багтааж 4 хувааж төлөх хүсэлттэй тул хүсэлтийг минь хүлээж авна уу.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,386,381 (нэг сая гурван зуун наян зургаан мянга гурван зуун наян нэгэн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр №1400006660483 дугаартай зээлийн эрх нээх гэрээг байгуулсан.

Дээрх зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 900,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,386,381 (нэг сая гурван зуун наян зургаан мянга гурван зуун наян нэгэн) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,386,381 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,386,381 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,132 төгрөгийн тал хувь болох 18,566 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,566 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 18,566 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,386,381 (нэг сая гурван зуун наян зургаан мянга гурван зуун наян нэгэн) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,132 төгрөгийн тал хувь болох 18,566 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,566 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 18,566 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ