Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2024/00179

 

 

 

      2024         10            02                                     157/ШШ2024/00179

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00166/И

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,354,863 (нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга найман зуун жаран гурван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь “******* ББСБ”-тай 2022 оны 06 сарын 06-ны өдөр ******* дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарын ******* дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 10-ны өдөр 800,000 төгрөгийг сарын 2,1%-ийн хүүтэй, 2022 оны 09 сарын 05-ны өдөр 60,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай нийт 2 удаагийн 860,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. *******аас зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 сарын 19-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд: 2022 оны 08 дугаар сарын 10-ны зээл үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 374,115 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,898 төгрөг нийт 1,243,013 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээл үндсэн зээл 60,000 төгрөг, зээлийн хүү 43,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,850 төгрөг нийт 1,354,863 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна.

“******* ББСБ” нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,354,863 /нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг ******* ББСБ-ын Хаан банк дахь ******* тоот дансанд төлж болно.” гэжээ.

 

2.Хариуцагч овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ овогтой миний бие нь “******* ББСБ” ХХК-иас 1,354,863 төгрөгийг онлайн зээлээр авсан нь үнэн болно. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2 сард 400,000 төгрөг, 3 сард 400,000 төгрөг, 4 сард 400,000, 5 сард 154,863 төгрөгөөр 4 хувааж төлөх боломжтой байна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,354,863 (нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга найман зуун жаран гурван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №140000765766 дугаартай зээлийн эрх нээх гэрээг байгуулсан.

Дээрх зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөгийг 2.1 хувийн хүүтэйгээр, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 60,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 1 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,354,863 (нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга найман зуун жаран гурван) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,354,863 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,354,863 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,628 төгрөгийн тал хувь болох 18,314 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,314 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 18,314 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,354,863 (нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга найман зуун жаран гурван) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,628 төгрөгийн тал хувь болох 18,314 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,314 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 18,314 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ