| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08527/И |
| Дугаар | 184/ШШ2024/05489 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/05489
2024 11 05 184/ШШ2024/05489
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч:***
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 1,388,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** харилцан тохиролцож 2023 оны 11-р сарын 15-ны өдөр №ЗГ2023111502101 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан Huawei Nova Y91 маркийн гар утсыг 30 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд гар утасны төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл төлбөр 1,388,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 594,066 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 794,409 төгрөгийг 2024 оны 11-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2024 оны 12-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2025 оны 01-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2025 оны 2-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2025 оны 3-р сарын 15-ны өдөр 159,209 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь **холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,388,475 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 594,066 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 794,409 төгрөгийг 2024 оны 11-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2024 оны 12-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2025 оны 01-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2025 оны 2-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2025 оны 3-р сарын 15-ны өдөр 159,209 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***ийн нэхэмжлэлтэй,*** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,388,475 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 594,066 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 794,409 төгрөгийг 2024 оны 11-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2024 оны 12-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2025 оны 01-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2025 оны 2-р сарын 15-ны өдөр 158,800 төгрөг, 2025 оны 3-р сарын 15-ны өдөр 159,209 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,166 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 18,583 төгрөгийг хариуцагчаас, 18,583 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ