Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/03939

 

 

 

 

 

 

 

2024он 09рын 25дөр

182/ШШ2024/03939

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, С.Б,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............. тоотод оршин суух Ө.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 20 дугаар хороо, .............. тоотод оршин суух Э.Д /РД: АГ91071453/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Б, Ө.Б нар,

Хариуцагч Э.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ..Э.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн гэртээ ханын шкаб, үүдний өлгүүрийг 7 хоногийн хугацаанд хийлгэж, угсарч бэлэн болгохоор тохиролцож ажлын хөлсөнд нийт 2,600,000 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тавилга хийгдээгүй, утсаа авахгүй, ор сураггүй алга болсон.

Хариуцагчийн 21 хоногийн хугацаанд төлөх эвлэрэх саналыг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. 2,600,000 төгрөгийг бүхэлд нь шууд төлөх боломжгүй байгаа учир 21 хоногийн хугацаанд хувааж төлөх саналтай байна гэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: С.Б, Ө.Б нарын нэхэмжлэлтэй Э.Д-т холбогдох 2,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Э.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 650,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 650,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 650,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С.Б, Ө.Б нарт төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй болох мөн хариуцагч Э.Д нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч С.Б, Ө.Б нар нь хариуцагч Э.Д-т холбогдуулан 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 650,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 650,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 650,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нарт төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан ба зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч С.Б, Ө.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Даас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 56,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Э.Д нь 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 650,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 650,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 650,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С.Б, Ө.Б нарт төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Даас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 56,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б, Ө.Б нарт олгосугай.

 

3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА