Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2019/0080

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Б.Б*******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000******* дугаартай Ү-******* дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлт байгаа тул хүсэлтийг маань хандаж шийдвэрлэж өгнө үү.

Жич 2018.10.03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа данс андуурч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 70200 төгрөг тушаасан тул 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгтэй хамт буцаан олгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Б.Б*******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000******* дугаартай Ү-******* дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн “*******” СӨХ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримт дээр гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Б.Б*******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000******* дугаартай Ү-******* дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН