| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04004/И |
| Дугаар | 182/ШШ2024/03890 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/03890
2024 09 18 182/ШШ2024/03890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .................. тоотод оршин суух Д.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ....................... тоотод оршин суух С.А-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.С,
Хариуцагч С.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би А-тэй нь 2019 оны 08 дугаар сард танилцсан. Бид 2020 оны 05 дугаар сараас манай эгчийн гэрт хамт амьдрах болсон. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин А.У төрсөн. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү А.Т төрсөн. 2021 оны 03 дугаар сараас манай ээжийн гэр рүү нүүж тэндээ амьдрах болсон. Амьдарч байх хугацаанд А нь намайг жирэмсэн байхад өөр хүнтэй уулздаг болсон, саяхныг хүртэл уулзаж байсан. Би олон удаа энэ харилцаагаа дуусгаач гэж хэлсэн боловч энэ 2 хүн салах боломжгүй гэдгээ илэрхийлдэг. Мөн хамт амьдарч байх хугацаандаа ажил хийж байна гээд хот хооронд таксинд яваад алга болчихдог. Өглөө гараад шөнө 11,12 цагийн үед ирээд унтаж байгаад буцаад гараад явдаг, үр хүүхдээ асарна, хамт өсгөлцөнө, цэцэрлэгт нь зөөнө, авна гэсэн ямар ч үүрэг хариуцлага байдаггүй. Хүүхэд өвдөөд эмнэлэг яваад өгөөч гэхээр чадахгүй, завгүй байна гэж хэлдэг. Ачаа зөөх ажил хийнэ гээд 2, 3 удаа сарын хугацаатай явсан. Эхний удаа нөгөө эмэгтэйтэй хамт байсан, надад болохоор би ажил хийж байна, ядарч байна гэж хэлдэг, эргэж ирэхдээ ганц 2 хоноод маргааш нь ажилтай гээд хэдэн сар явна, сүүлдээ үзэгдэхээ байсан. Тэгээд сая 4 сарын 5-нд бид 2 салсан. Гэртээ орж ирээд хүүхдүүд рүү орилоод байхаар нь би уурандаа чи явбал яваа зайлахгүй юу гэж хэлсэн. Түүнээс хойш 2 удаа хүүхдүүдтэйгээ уулзсан. А нь гэрээс явснаас хойш явалдаж байсан эмэгтэйтэйгээ хамт амьдарч байгаад, саяхан салсан сураг дуулдсан. Ийм шалтгаануудын улмаас хамт амьдрах боломжгүй болсон учир хариуцагч А-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч С.А шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Д.С-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Ундрах ирээдүй ББН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-4, 6/, 750588715099 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, 1119730122 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-8/-ыг гаргаж өгсөн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С.А-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ... бидний дундаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин А.У, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Т нар төрсөн. Хариуцагч С.А-ийн гэр бүлийн гадуурх харилцаанаас болоод цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд эцэг С.А-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж гэж тайлбарлаж гэнэ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
4. Нэхэмжлэгч Д.С, хариуцагч С.А нарын дундаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин А.У, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Т нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 750588715099, 1119730122 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Д.С, С.А нар нь 2024 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, охин А.У, хүү А.Т нар эх Д.Солонгын асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул эцэг С.А нь охин А.У, А.Т нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар эцэг С.Аөөс хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, охин А.У, хүү А.Т нарыг тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.А-өөс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 102,156 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин А.У , 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Аөөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.А-өөс 102,156 төгрөг гаргуулж улсын орлогод олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА