Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 157/ШШ2024/002194

 

 

      2024         10          24                                      157/ШШ2024/00194

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   биелүүлснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00188/И

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 205,375 (хоёр зуун таван мянга гурван зуун далан таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* үндсэн зээлийн төлбөр 185,025 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16,959 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,392 төгрөг нийт 205,375 (хоёр зуун таван мянга гурван зуун далан таван) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 205,375 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 205,375 (хоёр зуун таван мянга гурван зуун далан таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч О.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлийн эрх нээх гэрээг байгуулсан.

Дээрх зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 1 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 205,375 (хоёр зуун таван мянга гурван зуун далан таван) төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 205,375 төгрөгийг төлж, төлбөр төлсөн баримтыг тайлбарын хамт шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 205,375 төгрөгийг төлж, төлбөр төлсөн баримтыг тайлбарын хамт бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг   биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6811 төгрөгийн тал хувь болох 3405 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 3405 төгрөг 50 мөнгийг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 3405 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 205,375 (хоёр зуун таван мянга гурван зуун далан таван) төгрөгийг хариуцагч О.******* нь төлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6811 төгрөгийн тал хувь болох 3405 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 3405 төгрөг 50 мөнгийг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 3405 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ