Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 145/ШШ2024/00468

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 145/ШШ2024/00468

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ................... сумын ........... дугаар багт оршин суух, Д...............ын Б...............ийн хүсэлттэй,

Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нөхөр Н.Н.................тэй 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамтран амьдарч байгаад 2020 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, би 4 1998 онд төрсөн хүүхдээсээ өмнө 2 удаа жирэмсэлсэн ч 1 нь төрөөд 1 сар болоод нас барсан, 1 удаад нь би юмнаас айгаад зулбаж байсан. Бид 1995 оноос хойш салж нийлээгүй, дандаа хамт амьдарч байсан. Миний ээж эрт нас бараад, аав минь намайг сургуульд суулгаж чадаагүй болохоор би бичиг үсэг мэдэхгүй, юмны учир сайн ойлгохгүй байдаг. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтийн батлагаагүй байсан 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нөхөртэйгөө хамт мал малласан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. 1995 оноос эхлэн хамт амьдарсан ч баримтгүй тул 1998 оноос эхлэн 2020 он хүртэл  хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Өвөрхангай аймгийн ............  сумын .............. дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 06/463 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Д................. Б........... нь .................. регистрийн дугаартай, ам бүл ........., нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн малчин иргэн мөн болохыг тодорхойлов гэсэн,

Н.Н, Д.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбарт: ........... оны ........ дугаар сарын ...............-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 6201000143 рт бүртггэж гэрчилгээ олгов гэсэн,

Хүү Б.М, охин Н.Д нарын төрсний гэрчилгээний хуулбарууд,

Үндэсний архивын сан хөмрөгийн ......... оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03-07/5004 дугаартай архивын лавлагаанд: 2000 оны хүн амын тооллогын баримтад Өвөрхангай аймгийн .......... сумын Бөөрөлжүүт ......... баг, Н............ийн Н...........,   тэргүүлэгч өөрөө, .......... настай, ........, Д..........ын Б........., ........... настай, ............... Н..........ийн Д........., .......... настай, .......... гэсэн,

Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03-07/5013 дугаартай архивын лавлагаанд: Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 32 дугаар хуудсанд: Өвөрхангай аймгийн ..........  сумын Өлт........... дугаар багийн оршин суугч өрхийн тэргүүн ......... ургийн овогт ............н Н..........., э..........., .......... оны ........ дугаар сард төрсөн, ......... настай, эхнэр Б.......ургийн овогт Д........ын Б................ ........... онд төрсөн, ......... настай, хүү Б..............ийн М........., .......... онд төрсөн, .......... настай, охин Н.........ийн Даваадолгор, ........... онд төрсөн, ............. настай гэж тус тус бүртгэгдсэн байна гэсэн,

Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Малчин-Даатгуулагчид олгох архивын лавлагаанд: Өвөрхангай аймгийн ....... сумын ............ дугаар багийн малчин, өрхийн тэргүүлэгч .......... Н.......... овогтой Н..............гийн мал маллаж байсан хугацаа 1992,1997, 2005-2007, 2016-2018 он хүртлэх  гэсэн,

Өвөрхангай аймгийн ......... сумын Өлт .............. дугаар багийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016-2018, 2005-2007, 1995-1997 оны тооллогууд

Өвөрхангай аймгийн .......... сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай тодорхойлолтонд: Тус багийн иргэн Д.........Б........... нь ........... регистрийн дугаартай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Н.......... Н.......... ............. регистрийн дугаартай, 1995 онд гэр бүл болж мал маллаж амьдардаг малчин өрх болно. 2020 онд гэрлэлтээ батлуулсан. Тус багийн малчин иргэн мөн болохыг тодорхойлов гэсэн,

Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Малчин-Даатгуулагчид олгох архивын лавлагаанд: Өвөрхангай аймгийн .......... сумын .......... дугаар багийн малчин, өрхийн тэргүүлэгч ............ Н......... овогтой Н...............ийн мал маллаж байсан хугацаа 1998 он хүртлэх  адуу 6, үхэр 26, хонь 9, ямаа 14, бүгд 55 гэсэн,

Өвөрхангай аймгийн ......... сумын ..........дугаар багийн жилийн эцсийн 1998 оны мал тооллогын баримтад: Н.Н гэсэн,

            Гэрч Н.Б /РД:............/-гийн мэдүүлэгт: Миний дүү Н.Н Д.Б.............тай 1994 онд танилцаад 1995 онд хуримаа хийсэн. Хоёр хүүхэдтэй. Том хүүхдийнх нэрийг Д......, бага хүүхдийнх нэрийг М....... гэдэг. 1998 оны хүүхэд нь Улаанбаатар хотод байдаг. 2006 оны хүүхэд нь аав, ээжтэйгээх хамт амьдардаг гэсэн,

            Гэрч Д.Д /РД: ............./-гийн мэдүүлэгт: Миний дүү Н.Н Д.Б.............тай 1994 онд танилцаад 1995 онд хуримаа хийсэн. Хоёр хүүхэдтэй. Том хүүхдийнх нэрийг Д..............р, бага хүүхдийнх нэрийг М............. гэдэг гэсэн,

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Б нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Д.Б нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход  Н.Нямсүрэнтэй  хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагч Д.Б..............ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

4. Б.......... овгийн Д..............ын Б............ /РД:.............../-г В.............. овгийн Н............ийн Н................ /.............../-тэй 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03-07/5004 дугаартай архивын лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03-07/5013 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Малчин-Даатгуулагчид олгох архивын лавлагаан,  Өвөрхангай аймгийн .......... сумын Өлт ............. дугаар багийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016-2018, 2005-2007, 1995-1997 оны тооллогын баримт, Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Малчин-Даатгуулагчид олгох архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн жилийн эцсийн 1998 оны мал тооллогын баримт, гэрч Н.Б /РД:.........../, Д.Д /РД: ............../ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б............. овгийн Д.............н Б............ /РД:............/-г В............ овгийн Н...........ийн Н.......... /................./-тэй 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ҮҮРИЙНТУЯА