| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03982/И |
| Дугаар | 182/ШШ2024/03879 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/03879
| 2024он 09рын 23дөр | 182/ШШ2024/03879 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 02 дугаар хороо, Х ХХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55,354,228 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийгмийн даатгалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн Х ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 37,570,779 төгрөг, түүнд оногдуулсан алданги 17,783,450 төгрөг, нийт 55,354,228 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 37,570,779 төгрөг, алданги 17,783,450 төгрөг, нийт 55,354,228 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулсан байна.
1.Нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 21,570,779 төгрөг, алданги 17,783,450 төгрөгийг талууд харилцан тохиролцож дараах графикийн дагуу харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7,190,259.67 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,190,259.67 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7,190,259.67 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Чт төлж барагдуулах болно.
2. Хариуцагч Х ХХК нь гэрээний 1-т заасан төлбөрийг графикийг зөрчсөн тохиолдолд алданги болох 17,783,450 төгрөгийг хамт төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55,354,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь үндсэн өр болох 37,570,779 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 21,570,779 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7,190,259.67 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,190,259.67 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7,190,259.67 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Чт төлж барагдуулах, хэрэв хариуцагч уг гарфикийг зөрчсөн тохиолдолд алданги болох 17,783,450 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 132,902 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрсэн болно.
1.1 Хариуцагч Х ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 37,570,779 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.
1.2 Хариуцагч Х ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр болох 21,570,779 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7,190,259.67 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,190,259.67 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7,190,259.67 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Чт төлж барагдуулах,
1.3 Хэрэв хариуцагч Х ХХК нь дээрх графикийг зөрчсөн тохиолдолд алданги болох 17,783,450 төгрөгийг нэхэмжлэгч Чт төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 132,902 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА