| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00426/И |
| Дугаар | 145/ШШ2024/00471 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 145/ШШ2024/00471
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 145/ШШ2024/00471 | Арвайхээр сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “.................” ХХК-д холбогдох,
“Түрээсийн гэрээний үлдэгдэл 17,548,500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “................” ХХК нь өөрийн өмчлөлийн Өвөрхангай аймаг ........... сумын ..............-р баг, ............ нийтийн орон сууцны 2 дугаар давхарт гайршилтай .............. м.кв талбайтай, Ресторан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “...............” ХХК-тай “Үйлчилгээний талбай түрээсийн гэрээ байгуулж нэг сарын 2,200,000 төгрөгөөр 24 сарын хугацаатай буюу 2 жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу “...............” ХХК нь “..................” ХХК-ны өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглан сар бүр 15-ны өдөр түрээсийн 2,200,000 төгрөгийн төлбөрийг түрээслүүлэгч талд шилжүүлэн түрээслэдэг байсан боловч 2023 оны 06 дугаар сараас эхлэн хожимдуулж түрээсийн төлбөрийн өртэй үргэлжлүүлэн түрээслэдэг байсан. Ингэж түрээслэн явсаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл түрээслэсэн. Нийт 1 жил 2 сарын хугацаанд түрээслэсэн түрээсийн төлбөр нь 28,600,000 төгрөгийн төлбөр гарсан ба үүнээс “............” ХХК нь 9 сарын түрээсийн төлбөр буюу 6,901,000 төгрөгийг манай байгууллагад төлсөн ба үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тухайн үед оршин суугчдын гомдлын дагуу Өвөрханай аймгийг засаг даргын захирамж гарч Гэрэл рестораны архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан ба тэрхүү шалтгаанаар “..............” ХХК нь хүсэлт илгээж 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон түрээсийн үйл ажиллагаагаа зогсоохоо мэдэгдсэн. Тэр цагаас хойш өмнөх түрээслэсэн хугацааны үлдэгдэл төлбөрөөсөө нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд, төлбөрөө шаардахаар түр хугацаа өгөөч танай төлбөрийг өгнө гэсээр, бид төлбөрөө төлөх боломжит хугацаа олгож харж явсаар өнөөдрийг хүрлээ. “..................” ХХК-тай байгуүлсан үйлчилгээний талбай түрээсийн гэрээний 8.3 дугаар заалтад түрээслэгч тогтоосон өдөр. хугацааны дотор төлбер тооцоог хийгээгүй хугацаа хэтэруулсэн тохиолдолд гүйцэтгээгуй уургийн унийн дунгийн 0,5 хувьтай тэнцэх хэмээний алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд түрээслүүлэгч талд төлнө гэж заасны дагуү үлдэгдэл төлөгдөөгүй төлбөр болох 11,699,000 төгрөгийн өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй алдангийн хэмжээ 24,037,290.00 төгрөг болсон байна. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Алдангийн хэжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хуулийн зохицуулалтад нийцүүлэн нийт гүйцэтгээгүй үргийн үнийн дүнгийн 50% болох 5,849,500 төгрөгийг гэрээнд заасны дагуу түрээслэгчээс гаргуулахаар байна. Иймд “....................” ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Үйлчилгээний талбай түрээсийн №ДУХХ2022 тоот гэрээний дагуу “Гэрэл” рестораныг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түрээслэн эзэмшиж, ашигласны үлдэгдэл төлбөр болох 11,699,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсны алданги болох 5.849,500 төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: “.................” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг тус компанитай тохиролцон тооцоо тулж нэхэмжилсэн үнийн дүнгээс 7,000,000 төгрөг дээр тохиролцож 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХХК нь хариуцагч “..................” ХХК-нд холбогдуулан “Түрээсийн гэрээний үлдэгдэл 17,548,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “..............” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ц, нэхэмжлэгч “.................” ХХК-тай нэхэмжлэлийн шаардлага болох 17,548,500 төгрөгнөөс 10,548,5000 төгрөгийг төлөхгүй байхаар үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “.............” ХХК-ийн хариуцагч “..................” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл 17,548,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “............” ХХК-аас 246,693 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...................” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,693 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА