Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2024/00197

 

       2024         10         28                                         157/ШШ2024/00197

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг  Хбанк ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг У 0006 тоотод оршин суух, Э.Ш холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 7,950,992 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаагаар 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хбанк ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   “Э.Ш-с зээлийн гэрээний  дагуу үндсэн төлбөр 7,516,772 төгрөг, хүү 426,648 төгрөг, алданги 7,572 төгрөг, нийт 7,950,992 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Э.Ш 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хбанкнаас авсан 7,950,992 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-наас эхэлж сар бүр 500,000 төгрөгөөр барагдуулж дуусгана.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хбанк Х салбар Б тооцооны төв нь хариуцагч Э.Шд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,950,992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Ш нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...7,950,992 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-наас эхэлж сар бүр 500,000 төгрөгөөр барагдуулж дуусгана...” гэх хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Э.Ший нэхэмжлэлийн шаардлага болох 7,950,992 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Хбанк Х салбар Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,166 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 142,166 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Ш-с улсын тэмдэгтийн хураамжид 71,083 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 71,083 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хбанк Х салбар Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хбанк Х салбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Шд холбогдох 7,950,992 (долоон сая есөн зуун тавин мянга есөн зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хбанк Х салбар Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,166 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Ш-с улсын тэмдэгтийн хураамжид 71,083 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 71,083 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хбанк Х салбар Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Ш нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ