Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 21

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг би тус аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ийн нэхэмжлэлтэй, аймгийн ******* *******т холбогдох тус аймгийн Улсын бүртгэлийн ахлах бүртгэгчийн бүртгэсэн нэр бүхий иргэдийн хууль бусаар шилжих хөдөлгөөнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын  20-н  өдөр хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад                  

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* сонгуулийн сонгогчдийн нэрсийн жагсаалттай холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд сонгуулийн хугацаа дуусч сонгогчдын  нэрсийн жагсаалттай холбоотой нэхэмжлэл гаргах шаардлагагүй болсон тул уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Есөнбулаг сумын иргэн ******* нь тус аймгийн ************** ахлах бүртгэгчийн бүртгэсэн нэр бүхий иргэдийн хууль бусаар шилжих хөдөлгөөнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

      1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэхь хэсэгт заасныг баримтлан  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ийн нэхэмжлэлтэй, аймгийн ******* *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                           Б.САРАНЧИМЭГ