| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00180/И |
| Дугаар | 157/ШШ2024/00190 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2024/00190
2024 10 14 157/ШШ2024/00190
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Г-н 11-04 тоотод оршин суух,Б овогт Д.О /РД:СЩ79080800/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Геологийн 1413 тоотод оршин суух,Б овогт Ш.Э-д холбогдох,
“150,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Э нь 2023 оны 11 сарын 26-нд манай дэлгүүрээс 150,000 төгрөгийн барааг авсан. Үүнд: ажлын хувцас 35,000 төгрөг, турсик 12,000 төгрөг, цамц 10,000 төгрөг, өмд 25,000 төгрөг, куртик 80,000 гэх мэт барааг хүүхдийн мөнгө буухаар өгнө гэж хэлээд одоог хүртэл мөнгөний боломжгүй гэж хэлсээр байна. Иймд Н.Э-с 150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ш.Э 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д.Оаас 150,000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Одоогоор би ажил төрөлүй болохоор бага багаар 50,000 төгрөгөөр 3 хувааж өгнө. 150,000 төгрөгийг төлж барагдуулна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ш.Эд холбогдуулан 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...50,000 төгрөгөөр 3 хувааж өгнө. 150,000 төгрөгийг төлж барагдуулна...” гэх хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ш.Эгийн нэхэмжлэлийн шаардлага болох 150,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 5,150 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Н.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 2,575 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 2,575 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.От олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Эд холбогдох 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Н.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 2,575 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 2,575 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.От олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ш.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ