| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00194/И |
| Дугаар | 157/ШШ2024/00195 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2024/00195
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч ********************* Г.***************ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.*****************т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 9,482,445 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********************* Г.*************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Р.*****************аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,500,000 төгрөг, хүү 1,321,630 төгрөг, алданги 660,815 төгрөг, нийт 9,482,445 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.************** нэхэмжлэлийг тодруулахдаа: “Р.***************** нь 2018 оны 10 сарын 10-ны өдөр “Сум хөгжүүлэх сан”-аас 7,500,000 төгрөг зээлсэн. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 37,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш удаа дараа сануулж уулзсан. Төлнө гэсэн тайлбар өгдөг боловч төлөлгүй удсан. Иймд 9,482,445 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ..... сумын .... дугаар баг .... дугаар байрны .... тоотод оршин суух, ..... регистрийн дугаартай ... овогт .......гийн ***************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн зээл 9,482,445 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********************* Г.*************** нь хариуцагч Р.*****************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,482,445 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Р.***************** нь 9,482,445төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Сум хөгжүүлэх санд”-д төлөх үүрэгтэй болох нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаартай "Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцаа"-ны гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,482,445 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,482,445 (есөн сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөчин тав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ********************* Г.*************** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 9,482,445 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 166,669 төгрөгийн тавин хувь 83,334.5 төгрөгийг хариуцагч Р.*****************аас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********************* Г.***************ийн нэхэмжилсэн 9,482,445 (есөн сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөчин тав) төгрөгийг хариуцагч Р.***************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 9,482,445 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 166,669 төгрөгийн тавин хувь 83,334.5 төгрөгийг хариуцагч Р.*****************аас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Р.***************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР