Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0099

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, А.Б*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох ... Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 02/06 дугаар эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч А.Б*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

А тал: Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Б*******.

Б тал: Иргэн А.Б*******.

1. Эвлэрлийн гэрээгээр А тал дараах эрх, үүргийг хүлээнэ.

1.1 А тал нь Б талыг 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор ажлын байраар хангаж, ажилгүй байсан хугацааны цалин болох 2.648.825 төгрөгийг олгоно.

1.2 Б талын 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө.

1.3 Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Б талаас шаардах.

2. Эвлэрлийн гэрээгээр Б тал дараах эрх, үүргийг хүлээнэ.

2.1 А талтай эвлэрийн гэрээ байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт шүүхэд гаргах.

2.2. Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг А талаас шаардах.

3. Талууд гэрээг 3 хувь байгуулах ба гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4. Уг гэрээг хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгч А.Б******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:

... Тус шүүхэд А.Б*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа билээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замыг тохиролцсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн А.Б*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч А.Б*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Б******* нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсаныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: .... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй гэсэн хуульд заасан эрхээ тус тус хэрэгжүүлэхийн сацуу эвлэрлийн гэрээ нь дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, мөн зүйлийн 68.2-тНэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэснээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Түүнчлэн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн санаачлагаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Н******* овогтой А*******ыг татан оролцуулсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар тохиролцож эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул уг эвлэрэл нь хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-тНэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байдаг. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хяaнан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Б******* нарын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2/06 дугаар эвлэрлийг баталж, А.Б*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох 128/20******* индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН