Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 17

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Боржигон овгийн Норовсамбуугийн Санжмятавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Санжмятавыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Санжмятав нь 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор төлөхийг тогтоосугай.  

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Н.Санжмятав нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          5. Шүүгдэгч Н.Санжмятав нь хохирогч Б.Бямбадоржид 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Санжмятав нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Санжмятаваас нийт 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бямбадоржид олгосугай.

          7. Энэ шийдвэрийг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          8. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Санжмятавт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ