Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2024/00747

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* 7/1 тоотод байрлах, ******* регистрийн дугаартай “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ийн д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч Ц.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Солонго

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн овогтой нь нөхөр овогтой ын хамт 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорнод салбарын харьяа ******* тооцооны төвөөс 12,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй малчны зээл авсан. Үндсэн зээлдэгч Н. нь нас барсан гэсэн шалтгаанаар зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлтэд оруулаад байна. Хамтран зээлдэгчтэй уулзаж, утсаар холбогдоход зээлээ төлөх ямар ч бодолгүй, зээл эргэлзээтэй зээлийн ангилалтай болоод байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12,500,000 төгрөг, хуримтлагдсан хүү 2,458,578.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,421.75 төгрөг, нийт 15,060,000 төгрөг байна. Иймд Ц.гээс 15,060,000 төгрөгийг төлүүлж, *******ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч зөвшөөрч байгаа тул түүгээр нь шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би талийгаач нөхөр Н.ын шахалтын дагуу түүний ******* *******наас авсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Миний бие оюун ухааны хөнгөн хомсдол өвчний улмаас төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй иргэн юм. Тухайн гэрээнд гарын үсэг зурахдаа дараа нь ийм хариуцлага үүсэх талаар болон тухайн үед ямар харилцаа үүсэж байгаа талаар огт ойлгож ухамсарлаагүй, зөвхөн зур гэхээр нь л зурсан. Нөхөр маань 2023 оны намар нас барсан бөгөөд би одоо 2 өнчин хүүхдийн хамт ээжийндээ амьдарч байна. Нөгөө талаас тухайн үед зээл авахдаа бүрдүүлж өгсөн малын А данс дээрх мал нь бидний өмчлөлийнх биш бөгөөд бид тухайн үед Сосорбурам гэдэг айлын малыг хөлсөөр маллаж байсан бөгөөд дээрх малыг нь бидний нэр дээр тоолуулсан байсныг барьцаалж зээл авсан юм. Одоо тэдгээр мал нь бүгд өөрийн эзэндээ очсон байгаа. Миний хувьд төрөөс олгодог хүүхдийн мөнгө болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн мөнгөөр амь зуудаг ба дээрх их хэмжээний зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болно. Банкнаас авсан зээлээ нөхөр маань хэрхэн зарцуулсан талаар би мэдэхгүй бөгөөд гэр бүлдээ зарцуулсан асуудал байхгүй. Иймд нэхэмжилсэн зээлээс Н.т холбогдох хэсэг буюу 50 хувийг нь төлөхгүй гэж үзэж байна. Хэдийгээр би өөрийн хүсэл сонирхлоор зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, уг зээлийг өөртөө хэрэглээгүй боловч гэрээнд гарын үсэг зурсан гэдгээрээ тодорхой хэмжээний хариуцлага хүлээхэд хүрсэн гэдгээ ойлголоо. Миний дээрх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 50 хувиар багасгаж өгнө үү.

Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* багаар төлөх саналтай байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 5-р сарын 23-ны өдрийн MN790034260501849804 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /малчны/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны зүйлийн жагсаалт, Дорнод аймгийн ******* сумын Рашаант багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 233 тоот тодорхойлолт, Н., Ц. нарын иргэний үнэмлэх, Малчны зээлийн өргөдөл, Малын А данс, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Малын А дансны лавлагаа, “******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/139 тоот итгэмжлэл зэрэг баримтуудын хуулбар, “******* *******” ХК-ийн Дорнод салбарын захирлын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 43/234, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 43/645 тоот итгэмжлэл, бусад бичгийн баримт (хх 3-17, 31, 48-60 тал)-ыг,

 хариуцагч нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай болон Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын лавлагаа, Н.ын нас барсны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримт (хх 26-28 тал)-ыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь тус шүүхэд хариуцагч Ц.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 15,060,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,060,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй, хуульд харшлах зүйл байхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 15,060,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс 233,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА