| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00947/И |
| Дугаар | 155/ШШ2024/00964 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00964
| 2024 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00964 | Х аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00947/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т,
Хариуцагч: Х аймгийн И сумын 1 дүгээр баг, Шивээ хөх хошууд оршин суух, О.Д холбогдох, онлайн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 1,099,168.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 305,814.50 төгрөг, өмгөөллийн хууль зүйн туслалцааны зардал 241,000 төгрөг, нийт 2,645,982.96 (хоёр сая зургаан зуун дөчин таван мянга есөн зуун наян хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Д нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1050130223050774 тоот онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 1,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч О.Д байгуулсан дээрх нэмэлт зээлийн гэрээний 4.1.3, 4.1.6 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч О.Д аас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1050130223050774 тоот онлайн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 1,099,168.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 305,814.50 төгрөг, түүнчлэн өмгөөллийн хууль зүйн туслалцааны зардал 241,000 төгрөг, нийт нийлбэр дүн болох 2,645,982.96 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 58,000 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч О.Д нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Отгонлхагва овогтой Далайбаяр миний бие Б хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2021 оны 10 дугаар сард онлайн зээл авсан нь үнэн бөгөөд нийт 2,645,982 төгрөгийг төлөх байснаас өмгөөллийн хууль зүйн туслалцааны зардал болох 241,000 төгрөгийг хасаад 2,404,982 төгрөгийг 5 сарын хугацаанд төлөхөөр эвлэрэн тохиролцсон, сар бүрийн 29-ний өдөр төлөхөөр тохиров. гэх,
Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төртүвшин 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Д т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,645,982.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг 2,645,982.96 төгрөгнөөс өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны хөлс болох 241,000 төгрөгийг хасаж, 2,404,982.96 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж дуусахыг зөвшөөрч байна. Төлбөрийн график зөрчигдсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгэх болно. гэх тайлбаруудыг тус тус ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани нь О.Д т холбогдуулан онлайн нэмэлт зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 1,099,168.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 305,814.50 төгрөг, өмгөөллийн хууль зүйн туслалцааны зардал 241,000 төгрөг, нийт 2,645,982.96 (хоёр сая зургаан зуун дөчин таван мянга есөн зуун наян хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,404,982.96 (хоёр сая дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун наян хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг болгон багасгаж, хариуцагч О.Д нь багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 5 сарын хугацаанд төлбөрийг хувааж төлөх, төлбөрийн график зөрчигдсөн тохиолдолд хугацаанаас өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр зохигч эвлэрч тус тусын тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 57,286 төгрөгийн 50 хувь болох 28,643 төгрөгийг хариуцагч О.Д аас, 50 хувь болох 28,643 төгрөг, илүү төлөгдсөн 714 төгрөг, нийт 29,357 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д т холбогдох онлайн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 1,099,168.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 305,814.50 төгрөг, өмгөөллийн хууль зүйн туслалцааны зардал 241,000 төгрөг, нийт 2,645,982.96 (хоёр сая зургаан зуун дөчин таван мянга есөн зуун наян хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,404,982.96 (хоёр сая дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун наян хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг болгон багасгаж, хариуцагч нь багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 5 сарын хугацаанд төлбөрийг хувааж төлөх, төлбөрийн график зөрчигдсөн тохиолдолд хугацаанаас өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч О.Д аас 28,643 (хорин найман мянга зургаан зуун дөчин гурав) төгрөгийг, улсын орлогоос 29,357 (хорин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА