| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01025/И |
| Дугаар | 155/ШШ2024/00965 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00965
| 2024 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00965 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01025/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У ,
Хариуцагч: Х аймгийн А сумын 6 дугаар багийн тоотод оршин суух, Ц.Б т холбогдох төлбөрийн үлдэгдэл 141,975 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 142,975 (нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун далан тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дараа төлбөрт Postpaid MONGOLdoo 20 (6.0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 90986161 дугаарын эзэмшигч болсон.
Ц.Б нь гэрээний үүргээ үл биелүүлж, 90986161 дугаарын 2022 оны 11 сарын байдлаарх төлбөр 141,975 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Ц.Б ээс төлбөрийн үлдэгдэл болох 141,975 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 141,975 төгрөг, нотариатын зардалд 1,000 төгрөг, нийт 142,975 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ц.Б 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр: Ц овогтой Б миний бие нь С ХХК-аас нэхэмжилсэн 1425,975 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.Б т холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 141,975 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 142,975 (нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун далан тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 4,939 төгрөгийн 50 хувь болох 2,469.5 төгрөгийг хариуцагч Ц.Б ээс, 50 болох 2,469.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг нийт 2,470.5 (хоёр мянга дөрвөн зуун далан төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б т холбогдох төлбөрийн үлдэгдэл 141,975 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 142,975 (нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун далан тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар 2,469.5 төгрөгийг хариуцагч Ц.Б ээс, 2,470.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА