Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00978

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00978

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00899/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 14 дүгээр багийн 42-04 тоотод оршин суух, Н.Э ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 10 дугаар багийн Хөх толгой 8-806 тоотод оршин суух, Д.М ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр болох нийт 15,630,000 (арван таван сая зургаан зуун гучин мянга) төгрөг төлөхийг Д.М т даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Э М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н.

Хариуцагч Н.Э Мд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э М нь хариуцагч Д.М т холбогдуулан хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр болох нийт 15,700,000 (арван таван сая долоон зуун мянга) төгрөг төлөхийг Д.М т даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр болох нийт 15,630,000 (арван таван сая зургаан зуун гучин мянга) төгрөг төлөхийг Д.М т даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Н.Э М нь Д.М той 2004 онд танилцаж, 2005 онд гэр бүл болон хамтран амьдарч, хамтын амьдралын явцад 2 хүүхэдтэй болсон боловч 2023 оноос хамтран амьдрахаа больж, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2024/00691 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авсан.

Бид хамт амьдарч байх хугацаандаа хоёр хүүхдийнхээ ирээдүйд зориулж Хас банкинд хугацаатай хадгаламж нээсэн бөгөөд тус хадгаламжинд төрөөс сар бүр олгож буй хүүхдийн мөнгө дээр нэмж миний бие хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөнөөсөө хүүхдүүддээ зориулж тус хадгаламжид нэмж хуримтлуулж ирсэн.

Гэтэл Д.М нь хүү М.А н хадгаламжнаас 10,000,000 төгрөг, охин М.А ийн хадгаламжнаас 5,700,000 төгрөг, нийт 15,700 000 төгрөгийн зээл авсан байна.

Д.М нь хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол, амьдралд нь зориулан хадгалсан мөнгийг нь зээлж аван, өөртөө захиран зурцуулж байгаа үйлдлийг нь зогсоохын тулд Хас банкинд хандаж, хүүхдийн хадгаламжийн хамтран эзэмшигчийг солиулъя гэсэн боловч шүүхээс бичиг авч ир гэсэн.

Би хүүхдүүдийг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өгсөн боловч хадгаламж барьцаалсан зээл авсан учраас таны нэр лүү шилжүүлэх боломжгүй байна, зээл бүрэн төлөгдөж дууссаны дараа данс эзэмшигчийн нэрийг тань руу шилжүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Одоо Д.М нь хүүхдүүдийнхээ хадгаламжнаас дахин зээл авах ч эрсдэлтэй нөхцөл үүсээд байна. Том хүү М.А 11 дүгээр ангид суралцаж байгаа, удахгүй ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, оюутан болно. Гэтэл хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх ч мөнгөгүй нөхцөл байдал үүсээд байна.

Би анх шүүхэд хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр болох нийт 15,700,000 (арван таван сая долоон зуун мянга) төгрөг төлөхийг Д.М т даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр болох нийт 15,630,000 (арван таван сая зургаан зуун гучин мянга) төгрөг төлөхийг Д.М т даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулж байна.

Учир нь миний ах Н.Б хүүхдүүдийн хадгаламжаас зээлүүлсэн 2,000,000 төгрөгөө буцааж өгөөд, бид 2 хамт Хас банк дээр очиж хадгаламжид нь хийж байсан. Тухайн 2,000,000 төгрөгийн зээлийн хүү 70,000 төгрөг болж байсан ба энэ зээлийн хүүг төлөөгүй учир 70,000 төгрөгийг хасч тооцож байна.

Д.М хүү М.А н данснаас 8,000,000 төгрөгийг, охин М.А ийн данснаас 5,700,000 төгрөгийг тус тус авсан байсан. Хас банкны эдийн засагчаар бодуулахад үндсэн зээл 13,700,000 төгрөг, түүний хүү нь 2,000,000 төгрөг, нийт 15,700,000 төгрөг болно гэж хэлсэн... гэв.

Хариуцагч Д.М 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр: Х аймгийн М сумын 10 дугаар баг Хөх толгой 8-806 тоотод оршин суух Д овогтой М миний бие М сумын 14 дүгээр баг 42-04 тоотод оршин суугч Нямпилын Эрдэнэдалайгаас хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр 15,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Д.М миний бие Хас банкинд хүү, охиныхоо нэр дээр хадгаламж үүсгэж байсан. Н.Э М нь яаж бодоод 15,700,000 төгрөг болгож бичээд байгааг би ойлгохгүй байна. Би Хас банкинд байсан охин М.А ийн өөрийнх нь данснаас өөрт нь мотоцикль авч өгсөн. Охин М.А нь ингэж авахуулахдаа ээж ав гэсэн гэж хэлж авахуулсан. Би өөрөө тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг тогтмол орлоготой байдаг хүн юм. Салсан эхнэр Н.Э н ах Н.Б ид охин Шинэсарангаа ажилд оруулах гэсэн юм, мөнгө хэрэг болоод байна гэхэд нь хүү М.А н хадгаламжийн данснаас 2,000,000 төгрөг авч өгч байсан. Энэ мөнгийг буцааж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа.

Д.М би охин, хүүгийн аль нэг данснаас 2-3 сая төгрөг авч хэрэглэсэн нь үнэн. Ингэж авч хэрэглэсэн нь цар тахлын үед ажил зогсож цалингийн зээлээ хийж чадахгүй болоод 1-2 удаа мөнгө авч хийсэн нь үнэн. Дараа нь биеийн байдлаас шалтгаалж зүрхний хүнд хагалгаанд орж хүнээс авсан мөнгөө төлөх гэж 1,000,000 төгрөг хадгаламжаас зээлж авч байсан. Одоо бол би ажил хөдөлмөр хийгээд орлоготой болсон байгаа. Н.Э М нь ямар ч орлогогүй ажил хөдөлмөр ч хийдэггүй учраас өөрөө авч хэрэглэх гэж л ийм нэхэмжлэл гаргасан байна.

Би хүү, охиныхоо хадгаламжийг барьцаалж зээл авсан нь үнэн. Энэ зээлийн төлбөр нь хэзээ ч 15,700,000 төгрөг биш юм. Н.Э М нь намайг бүх мөнгийг нь барьцаалаад зээл авсан гэж ойлгоод байх шиг байна. Ийм зүйл огт байхгүй. 15,700,000 төгрөгийг төлөхийг М надад даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Үүнийг намайг авчихсан гэж яаж батлаад байгаа юм. Надад даалгасан, даалгаагүй би хадгаламж барьцаалж авсан зээл төгрөгөө төлчихнө... гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2024/00691 дүгээр шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг,

Хариуцагч Д.М нь хариу тайлбар, Д.М ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Шүүх нэхэмжлэгч Н.Э Мн хүсэлтээр Х аймгийн Хас банк дахь салбараас хүү М.А н 5***, охин М.А ийн 5*** тоот хадгаламжийн данснуудын хуулгыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Н.Э М нь Д.М той 2004 онд танилцаж, 2005 онд гэр бүл болон хамтран амьдарч, хамтын амьдралын явцад 2 хүүхэдтэй болсон боловч 2023 оноос хамтран амьдрахаа больж, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2024/00691 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авсан.

Бид хамт амьдарч байх хугацаандаа хоёр хүүхдийнхээ ирээдүйд зориулж Хас банкинд хугацаатай хадгаламж нээсэн бөгөөд тус хадгаламжинд төрөөс сар бүр олгож буй хүүхдийн мөнгө дээр нэмж миний бие хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөнөөсөө хүүхдүүддээ зориулж тус хадгаламжид нэмж хуримтлуулж ирсэн.

Гэтэл Д.М нь хүү М.А н хадгаламжнаас 10,000,000 төгрөг, охин М.А ийн хадгаламжнаас 5,700,000 төгрөг, нийт 15,700 000 төгрөгийн зээл авсан байна.

Д.М нь хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол, амьдралд нь зориулан хадгалсан мөнгийг нь зээлж аван, өөртөө захиран зурцуулж байгаа үйлдлийг нь зогсоохын тулд Хас банкинд хандаж, хүүхдийн хадгаламжийн хамтран эзэмшигчийг солиулъя гэсэн боловч шүүхээс бичиг авч ир гэсэн.

Би хүүхдүүдийг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өгсөн боловч хадгаламж барьцаалсан зээл авсан учраас таны нэр лүү шилжүүлэх боломжгүй байна, зээл бүрэн төлөгдөж дууссаны дараа данс эзэмшигчийн нэрийг тань руу шилжүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Одоо Д.М нь хүүхдүүдийнхээ хадгаламжнаас дахин зээл авах ч эрсдэлтэй нөхцөл үүсээд байна. Том хүү М.А 11 дүгээр ангид суралцаж байгаа, удахгүй ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, оюутан болно. Гэтэл хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх ч мөнгөгүй нөхцөл байдал үүсээд байна.

Би анх шүүхэд хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр болох нийт 15,700,000 (арван таван сая долоон зуун мянга) төгрөг төлөхийг Д.М т даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр болох нийт 15,630,000 (арван таван сая зургаан зуун гучин мянга) төгрөг төлөхийг Д.М т даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулж байна.

Учир нь миний ах Н.Б хүүхдүүдийн хадгаламжаас зээлүүлсэн 2,000,000 төгрөгөө буцааж өгөөд, бид 2 хамт Хас банк дээр очиж хадгаламжид нь хийж байсан. Тухайн 2,000,000 төгрөгийн зээлийн хүү 70,000 төгрөг болж байсан ба энэ зээлийн хүүг төлөөгүй учир 70,000 төгрөгийг хасч тооцож байна.

Д.М хүү М.А н данснаас 8,000,000 төгрөгийг, охин М.А ийн данснаас 5,700,000 төгрөгийг тус тус авсан байсан. Хас банкны эдийн засагчаар бодуулахад үндсэн зээл 13,700,000 төгрөг, түүний хүү нь 2,000,000 төгрөг, нийт 15,700,000 төгрөг болно гэж хэлсэн... гэв.

Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Х аймгийн М сумын 10 дугаар баг Хөх толгой 8-806 тоотод оршин суух Д овогтой М миний бие М сумын 14 дүгээр баг 42-04 тоотод оршин суугч Нямпилын Эрдэнэдалайгаас хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр 15,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Д.М миний бие Хас банкинд хүү, охиныхоо нэр дээр хадгаламж үүсгэж байсан. Н.Э М нь яаж бодоод 15,700,000 төгрөг болгож бичээд байгааг би ойлгохгүй байна. Би Хас банкинд байсан охин М.А ийн өөрийнх нь данснаас өөрт нь мотоцикль авч өгсөн. Охин М.А нь ингэж авахуулахдаа ээж ав гэсэн гэж хэлж авахуулсан. Би өөрөө тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг тогтмол орлоготой байдаг хүн юм. Салсан эхнэр П.Э-н ах Н.Б ид охин Шинэсарангаа ажилд оруулах гэсэн юм, мөнгө хэрэг болоод байна гэхэд нь хүү М.А н хадгаламжийн данснаас 2,000,000 төгрөг авч өгч байсан. Энэ мөнгийг буцааж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа.

Д.М би охин, хүүгийн аль нэг данснаас 2-3 сая төгрөг авч хэрэглэсэн нь үнэн. Ингэж авч хэрэглэсэн нь цар тахлын үед ажил зогсож цалингийн зээлээ хийж чадахгүй болоод 1-2 удаа мөнгө авч хийсэн нь үнэн. Дараа нь биеийн байдлаас шалтгаалж зүрхний хүнд хагалгаанд орж хүнээс авсан мөнгөө төлөх гэж 1,000,000 төгрөг хадгаламжаас зээлж авч байсан. Одоо бол би ажил хөдөлмөр хийгээд орлоготой болсон байгаа. Н.Э М нь ямар ч орлогогүй ажил хөдөлмөр ч хийдэггүй учраас өөрөө авч хэрэглэх гэж л ийм нэхэмжлэл гаргасан байна.

Би хүү, охиныхоо хадгаламжийг барьцаалж зээл авсан нь үнэн. Энэ зээлийн төлбөр нь хэзээ ч 15,700,000 төгрөг биш юм. Н.Э М нь намайг бүх мөнгийг нь барьцаалаад зээл авсан гэж ойлгоод байх шиг байна. Ийм зүйл огт байхгүй. 15,700,000 төгрөгийг төлөхийг М надад даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Үүнийг намайг авчихсан гэж яаж батлаад байгаа юм. Надад даалгасан, даалгаагүй би хадгаламж барьцаалж авсан зээл төгрөгөө төлчихнө... гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Хас банкны 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 117/780 дугаар албан бичгээр ирүүлсэн хадгаламж барьцаалсан зээлийн харилцах дансны хуулгууд зэрэг баримтаар хариуцагч Д.М нь Хас банкнаас хүү М.А , охин Д.А  нарын хадгаламжийг барьцаалж зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь бид хамт амьдарч байх хугацаандаа хоёр хүүхдийнхээ ирээдүйд зориулж Хас банкинд хугацаатай хадгаламж нээлгэсэн бөгөөд тус хадгаламжид төрөөс сар бүр олгож буй хүүхдийн мөнгө дээр миний бие хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөнөөсөө нэмж хуримтлуулж ирсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Н.Э М нь хүү М.А , охин М.А нарын асран хамгаалагч болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2024/00691 дүгээр шийдвэрийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар шаардах эрхтэй.

Гэвч хариуцагч Д.М нь хүү М.А , охин М.А нарын Хас банк дахь хадгаламжийн хамтран эзэмшигч бөгөөд тухайн хадгаламжуудыг хүүхдүүдийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх бүхий этгээд байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э Мн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М т холбогдох хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр болох нийт 15,630,000 (арван таван сая зургаан зуун гучин мянга) төгрөг төлөхийг Д.М т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА