Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00380

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум *******ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, ******* ******* газар /РД: *******/, ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* , байранд байрлах,

Хариуцагч: ХХК /РД: /, аймгийн сумын баг, гудамжны байрлах,

Хариуцагч: /РД: /, аймгийн сумын баг, гудамжны оршин суух,

Нэхэмжлэлийн шаардлага: SME-20-01082 тоот зээлийн гэрээний төлбөрт 39447264.11 төгрөгийг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******, ******* ******* газар нь ХХК, Б. нарт холбогдуулан SME-20-01082 зээлийн гэрээний төлбөрт 39447264.11 төгрөгийг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ... 2020 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, *******, ******* ******* асуудал эрхэлсэн гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч ХХК /УБД:0811038021, РД:/, захирал ургийн ой гийн Баярдорж /РД:/, хамтран үүрэг гүйцэтгэгч ургийн ой /РД:/ нар нь *******, ******* ******* газар-аас 2020 оны SME-20-01082 тоот зээл болон SME-20-01082 тоот барьцааны гэрээ байгуулан 30000000 /гучин сая/ төгрөгийг Төмс, хүнсний ногоо боловсруулах төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд /РД:/-ын өмчлөлийн дүүргийн хороо, хороолол, гудамж байр тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, орон сууцны зориулалттай 65.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тавьсан болно. Зээлдэгч нар нь 2024 оны 05 сарын 24-ний өдрийн байдлаар дараах дүн бүхий зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иймд ХХК, Б. нараас үндсэн зээлийн төлбөр 30000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1936095,54 төгрөг, зээлийн алдангийн төлбөр 7471168.57 төгрөг, нотариатын зардал 40000 төгрөг, нийт 39447264.11 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Б. нар нь 2020 оны 11 сарын 23-ны өдөр 30000000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн зээлийн барьцаа хөрөнгөнд ын өмчлөлийн ******* хот, дүүргийн хороо хороолол, гудамж, -р байрны тоотод байрлах улсын бүртгэлийн , дугаартай 65,5 метр квадрат бүхий үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр барьцаанд тавьсан. ХХК нь 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш зээлийн гэрээнд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй. 2024 оны 5 сарын байдлаар Үндсэн зээл 30000000 төгрөг, зээлийн хүү 1936095.54 төгрөг, алданги 7471168.57 төгрөг, нотариатын зардал 40000 төгрөг, нийт 39447264.11 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

3. Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...хариуцагч Н.Баярдорж, Б. бид нэхэмжлэлийн шаардлага 39447264,11 төгрөгийг 2024 оны 09 сарын 25-ны өдөр 3000000 төгрөгийг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 3000000 төгрөгийг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 3000000 төгрөгийг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 10000000 төгрөгийг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 5000000 төгрөгийг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 15447264.11 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хэрэгт нэхэмжлэгч талаас 2020.11.23-ны өдрийн SME-20-01082 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хэргийн 6-12-р хуудас/, 2020.11.23-ны өдрийн SME-20-01082 дугаартай барьцааны гэрээний хуулбар /хэргийн 13-18-р хуудас/, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 19-20-р хуудас/, ХХК-ийн компанийн дүрэм /хэргийн 21-24-р хуудас/, ХХК-ийн 2020 оны 11 сарын 23-ны өдрийн SME-20-01082 тоот гэрээний хавсралт /хэргийн 25-26-р хуудас/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 27-28-р хуудас/, зээлийн хөшүүргийн тооцоо /хэргийн 2 хуудас/, ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 30-р хуудас/, аас гийн Баярдоржид олгосон итгэмжлэл /хэргийн 31-32-р хуудас/, ХХК-ийн 2020.10.02-ны өдрийн төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа /хэргийн 33-р хуудас/, Монгол Улсын 2020.08.12-ны өдрийн 49 дугаартай Агентлаг байгуулах тухай тогтоолын хуулбар /хэргийн 34-35-р хуудас/, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 48-4 хуудас/ баримтыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч талын хүсэлтээр /РД:/-ын өмчлөлийн Нийслэлийн дүүргийн хороо, хороолол /14181/, гудамж байр, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, орон сууцны зориулалттай 65.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгө хэний нэр дээр шилжсэн талаарх холбогдох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2024.09.04-ний өдрийн тайлбар /хэргийн 65-р хуудас/-ыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч *******, ******* ******* газар нь хариуцагч ХХК, Б. нараас зээлийн гэрээний төлбөрт 39447264.11 төгрөгийг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч ХХК, Б. нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 39447264,11 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад тайлбар ирүүлээгүй болно.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг ХХК, Б. нар гэж тодорхойлсон ба нэхэмжлэлд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1т/, зээлдүүлэгч ЖДҮГ, зээлдэгч ХХК, Б. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хэргийн 6-12-рт/, барьцааны гэрээ /хэргийн 13-18-рт/, ХХК-ийн дүрэм /хэргийн 21-24-рт/, ХХК-н 2020 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн SME-01082 тоот гэрээний хавсралт /хэргийн 25-26-рт/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 27-28-рт/ баримтыг хавсарган ирүүлжээ.

Нэхэмжлэлд ХХК УБД:0811038021, РД: гэж бичсэн боловч энэхүү дугаар нь ХХК-ийн хувийн хэргийн дугаар, регистрийн дугаартай тохирч байгаа, ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ой Баярдоржийг томилсныг бүртгэсэн /хэргийн 20-рт/, хариуцагчийн төлөөлөгч Н.Баярдорж, хариуцагч Б. нар нь энэ хэргийн хариуцагч биш гэж маргаагүй байдлыг харгалзан хэргийн хариуцагч нь ХХК, Б. нар мөн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний төлбөрт 39447264.11 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг ханган шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч нь, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан байна. Зээлдэгч ХХК, Б. нар нь зээлдэгч ******* ******* ******* газраас авсан 30 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд ын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалжээ /хэргийн 13-18-рт/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Г. нь нас барсан, өв нээгдэх тухай асуудал яригдах байх гэх тайлбарыг гаргаж байх ба талуудаас зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Г.ын нас барсан эсэх, хэрэв нас барсан бол барьцаа хөрөнгө өвлөгч хэний өмчлөлд шилжсэн эсэх талаар баримтыг ирүүлээгүй тул өмчлөгчийн /өвлөгчийн/ эрхийг хангах ажиллагаа хийгдээгүй байна. Нэхэмжлэгч талын тайлбараас харахад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдсэнээр өвлөгч хэн нэгний өмчлөх эрх хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэлийн шаардлагын, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

7. Хариуцагч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагч нарын эзгүйд шийдвэрлэсэн болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс лөгдсөн ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж байх тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 3186 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 28******* зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ХХК, Бядранын нараас 39447264.11 /гучин есөн сая дөрвөн зуун дөчин долоон мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* ******* газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХХК, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 3186 /гурван тавин таван мянга нэг зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ