Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00982

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00982

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00916/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Я.Х ,

Гуравдагч этгээд: Д.Г ,

Гуравдагч этгээд: Я.О ,

Гуравдагч этгээд: О.Н ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Я.Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Г , Я.О , О.Н нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Х нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие Я овогтой Х нь Нтай үерхэж байх хугацаандаа 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Г.Э г төрүүлсэн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй, оюутан байсан. Нөхөр болох Н маань Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан байсан тул охин Э г өөрийн аав Д.Г т үрчлүүлсэн. Тухайн үед үрчлэлтийн эрх зүйн үр дагаврыг сайн ойлгоогүйгээс хүүхдээ үрчлүүлсэн. Нөхөр маань энхийг сахиулах ажиллагаанаас ирээд бид дахин нэг хүүтэй болсон. Охин Г.Э маань одоо төрсөн эцэг, эхийнхээ хамт Улаанбаатар хотод сурч, амьдарч байгаа. Хүүхдээ өөрийн оршин суугаа газарт бүртгүүлэх гэхээр ааваараа овоглоогүй тул хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага бий болсон. Бид үнэн учраа хэлээд сургуульд нь бүртгүүлээд, охин маань ээв, ээж, дүү нартайгаа амьдарч байна. Хүүхдийн маань төрсөн эцэг, эхтэй амьдарч, асран хамгаалуулах эрх нь зөрчигдөж байна... гэв.

Гуравдагч этгээд Д.Г , Я.О нар нь 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд: Д у овогтой Г миний бие Х аймгийн Ч суманд амьдардаг. Охин Г.Э г 2013 онд өөрийн охин Я.Х аас үрчилж авсан. Тухайн үед охин Г.Х оюутан байсан. Одоо хүргэн О.Н , охин Я.Х нарт буцаан өгөхийг зөвшөөрч байна. гэх,

Гуравдагч этгээд Я.О нь 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд: Миний бие О.Н нь эхнэр Я.Х ыг охин Г.Э г гэдсэндээ тээж байх хугацаанд нь буюу 2012 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах олон улсын ажиллагаанд явж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин маань төрсөн. Охиноо төрсний дараа эхнэр маань өөрийн төрсөн аав болох Г т охиноо үрчлүүлсэн байсан. Одоо бид охиноо өөрсдийн асрамждаа авч Улаанбаатар хотод сургуульд оруулах гэсэн боловч овог нэр нь хадам аавын нэр дээр Улаанбаатар хотын харьяалалгүй учраас сургуульд оруулж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд тус үрчлэлтийг хүчингүй болгуулах эхнэр Я.Х ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. гэх хариу тайлбаруудыг тус тус ирүүлжээ.

Хүсэлт гаргагч Я.Х шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймгийн Ч сумын Х багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 135 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар CVL2467000001000963 Үрчилсний бүртгэлийн лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар CVL2411920001003609 Төрсний бүртгэлийн лавлагаа, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Гөрөөчин Г ийн Э гийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 450 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг,

Гуравдагч этгээд Д.Г , Я.О , О.Н нар хариу тайлбарыг тус тус гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагч Я.Х ын хүсэлтээр Я.О , О.Н нарыг гуравдагч этгээдээр хэрэн хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Миний бие Я овогтой Х нь Нтай үерхэж байх хугацаандаа 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Г.Э г төрүүлсэн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй, оюутан байсан. Нөхөр болох Н маань Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан байсан тул охин Э г өөрийн аав Д.Г т үрчлүүлсэн. Тухайн үед үрчлэлтийн эрх зүйн үр дагаврыг сайн ойлгоогүйгээс хүүхдээ үрчлүүлсэн. Нөхөр маань энхийг сахиулах ажиллагаанаас ирээд бид дахин нэг хүүтэй болсон. Охин Г.Э маань одоо төрсөн эцэг, эхийнхээ хамт Улаанбаатар хотод сурч, амьдарч байгаа. Хүүхдээ өөрийн оршин суугаа газарт бүртгүүлэх гэхээр ааваараа овоглоогүй тул хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага бий болсон. Бид үнэн учраа хэлээд сургуульд нь бүртгүүлээд, охин маань ээв, ээж, дүү нартайгаа амьдарч байна. Хүүхдийн маань төрсөн эцэг, эхтэй амьдарч, асран хамгаалуулах эрх нь зөрчигдөж байна... гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гуравдагч этгээдүүдийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, охин Б.Н төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар CVL2467000001000963 Үрчилсний бүртгэлийн лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар CVL2411920001003609 Төрсний бүртгэлийн лавлагаа, Х аймгийн Ч сумын Х багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 135 дугаар: Тус сумын иргэн Д у овогтой Г /М***/ ам бүл 4 тус багт оршин суудаг. Охин Г ийн Э /Р***/ нь тус сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг нь үнэн болно. гэсэн бичвэр бүхий албан бичиг зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Я.Х нь охин Г.Э г гуравдагч этгээд Д.Г , Я.О нарт үрчлүүлсэн үйл баримт тогтоогдов.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Үрчлэгдсэн охин Г.Э нь төрсөн эцэг, эхийн хамт Улаанбаатар хотод оршин сууж, Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гуравдагч этгээдүүдийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд хүүхдийг төрсөн эцэг, эхтэйтэйгээ амьдарч, сурч боловсрох, тэжээн тэтгүүлэх эрхийг нь хангах зорилготой болох нь тогтоогдов.

Иймд шүүх 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Гөрөөчин Г ийн Э г 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Д.Г , Я.О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Г.Э г төрсөн эцэг О.Н , эх Я.Х нарын асрамжид шилжүүлж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Гөрөөчин Г ийн Э г 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Д.Г , Я.О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д тус тус зааснаар охин Г.Э г төрсөн эцэг О.Н , эх Боржигон Я гийн Х нарын асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА