| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00358/И |
| Дугаар | 139/ШШ2024/00393 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 139/ШШ2024/00393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /**************/
Хариуцагч: ******* аймгийн ААТҮГазар /захирал /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ААТҮГазар /захирал /-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ...Б.******* миний бие ******* аймгийн ААТҮГазрын захирлын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Ерөнхий инженер-ээр томилогдон ажилласан. Тус газрын захирлын 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Б/101 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч тус аймгийн анхан шатны шүүхэд хандсан юм. Миний бие ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* аймгийн ААТҮГазарт холбогдуулан ерөнхий инженер-ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Тус шүүхийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 139/ШШ2024/0025******* дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 1090454******* төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч Б.******* надад олгохоор шийдвэрлэсэн. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасан. Шүүхийн шийдвэрийн дагуу намайг ******* аймгийн ААТҮГазрын захирлын 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Ерөнхий инженер-ээр томилсон. Ажилд томилогдсон тушаал гарсны дараа миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг гаргаж, захирлын 2024 оны 09 сарын 09-ний өдрийн Б/37 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байна. Шүүхийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 139/ШШ2024/0025******* дугаартай шийдвэр гарснаас хойш газрын захирлын 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/35 тоот тушаалаар ерөнхий инженерийн ажилд томилогдсон. Иймээс 2024 оны 07 сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 сарын 09-ний өдрийн ажилгүй байсан хугацааны цалин 2440230 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт нэхэмжлэгч талаас ******* аймгийн ААТҮГ захирлын 2024.09.03-ны өдрийн Б/35 тоот Б.*******ыг ерөнхий инженерээр томилон ажиллуулах тухай тушаал /хэргийн 4-р хуудас/, ******* аймгийн ААТҮГ захирлын 2024.09.09-ний өдрийн Б/37 тоот Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 5-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 139/ШШ2024/0025******* дугаартай шийдвэр /хэргийн 6-13-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* аймгийн ААТҮГ-аас 2024 оны 07 сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 2440230 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч талд нэхэмжлэлийг гардуулан өгсөн боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.
3. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 139/ШШ2024/0025******* дугаар шийдвэрээр /хэргийн 6-13-рт/ нэхэмжлэгч Б.*******ыг ******* аймгийн ААТҮГ-ын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
******* аймгийн ААТҮГ-ын захирлын 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар /хэргийн 4-рт/ Б.*******ыг 2024 оны 09 сарын 03-ны өдрөөс эхлэн ерөнхий инженерээр томилон ажиллуулсан байна.
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилогдох хүртэл хугацаанд ажилгүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн ажилгүй байсан хугацааны олговор 2440230 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тал шүүхэд тайлбар ирүүлээгүй байна. Шүүх нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч 2024 оны 09 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2024 оны 09 сарын 23-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна. Хариуцагч тал нь хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, *******2 дугаар зүйлийн *******2.1.1, 100 дугаар зүйлийн 100.1, 100.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ******* аймгийн ААТҮГазраас 2440230 /хоёр сая дөрвөн зуун дөчин мянга хоёр зуун гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овгийн ******* ******* /**************/-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.*******д олгох олговроос тооцон хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* аймгийн ААТҮГазарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53995 /тавин гурван мянга есөн зуун ерэн таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ААТҮГазараас 53995 /тавин гурван мянга есөн зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ