Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00990

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00990

Х аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00966/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б 

Хариуцагч: Х аймгийн Т сумын Мандал 1 дүгээр багийн 1 дүгээр гудамж 3 тоотод оршин суух, Б.Э т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,273,714.76 (нэг сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун арван дөрвөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б овогтой Э нь Э хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр БЗГ22/0292 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.

2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл: 845,542.26,

Төлөх ёстой хүү: 376,667.70,

Нэмэгдүүлсэн хүү: 44,704.80,

Нотариатын зардал: 6,800,

Нийт: 1,273,714.76 (нэг сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун арван дөрвөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Б овогтой Э нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 298 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Б овогтой Э аас зээлийн гэрээний үүрэг болох 1,273,714.76 (нэг сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун арван дөрвөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Э 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд: Миний бие Б овогтой Э нь Э ХХК-ийн нэхэмжилсэн 1,273,714.76 (нэг сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун арван дөрвөн мянга далан зургаан төгрөг) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,273,714.76 (нэг сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун арван дөрвөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 35,119 төгрөгийн 50 хувь болох 17,559.5 төгрөгийг хариуцагч Б.Э аас, 50 хувь болох 17,559.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 17,560.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,273,714.76 (нэг сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун арван дөрвөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Э аас 17,559.5 (арван долоон мянга таван зуун тавин есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 17,560.5 (арван долоон мянга таван зуун жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА