Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1025

 

 

 

 

 

2022                10             27                          2022/ДШМ/1025                                

 

Г.Г-, Г.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Г-, Г.Б- нарт холбогдох 2106023281727 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г-,

Дундговь аймгийн шүүхийн 1979 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Дундговь аймгийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

2. Б-, /;

 

Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, *****тоотод бага насны хохирогч буюу 13 настай А.Н-г буйдан дээр дарж хэвтэн, ам руу нь хэлээ хийх, уруул, хүзүү, хацар хэсэгт нь үнсэх, гуяыг нь илэх зэргээр биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан, бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Б- нь хохирогч нарыг насанд хүрээгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, *****тоотод 1 удаа бага насны буюу 7 настай хохирогч А.Н-г биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2018 оны хавар 2 удаагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо *****тоотод, мөн хашааны гадна тээврийн хэрэгсэл дотор тус тус бага насны буюу 6 настай А.Н-ийн ам руу бэлэг эрхтнээ хийж, бэлэг эрхтэн болон бөгсөнд нь бэлэг эрхтээ хүргэсэн,

2020 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 1 удаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон *****тоотод бага насны буюу 9 настай А.Н-ийн ам руу бэлэг эрхтнээ хийсэн,

2021 оны 6 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон *****тоотод бага насны буюу 10 настай А.Н-ийн ам руу бэлэг эрхтнээ хийж үргэлжилсэн үйлдлүүдээр бага насны хохирогч А.Н-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч Г-ыг бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан, Б-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 18 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Г.Г-од оногдуулсан хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Г.Б-ид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 283 хоног, Г.Б-ийн цагдан хоригдсон 328 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Б-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч гэх охидоос мэдүүлэг авахад тухайн хэрэг болсон цаг хугацааг 2020 оны 12 сарын 15, 2015, 2016, 2019 гэж мэдүүлсэн байсан. Прокурор ганц он, сар өөрчлөөд хохирогчийн ээж гэх хүний эмнэлэгт хэвтсэн бичиг дээрх он, сарыг хүчээр тааруулж хүний амьдралын шийдэж болно гэж үү? Прокурор яагаад гэрч А- гэх хүнийг мэдүүлгээс хасав. Бэлэг эрхтэн лүү нь өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд 10-20 минут болсон гэсэн байдаг. Миний эрхтэнг шүүх эмнэлэг хэмжилт хийхэд энгийн үедээ 9.5 см урт, 3.5 см өргөн, хөвчирсөн үед 12.5 см урт, 4.5 см өргөн гэж дүгнэсэн. Ийм хэмжээний бэлэг эрхтэн орж байхад 7 настай хүүхэд яагаад гэмтэлгүй, охин хальс нь цоороогүй байгаа юм бэ. Ийм хэмжээний бэлэг эрхтэн 6 настай хүүхдийн аманд багтана гэж үү? гээд асуухаар бүхлээр нь хийсэн байх албагүй гэж хийсвэр дүгнэдэг. Прокурор яагаад үзэн ядах сэтгэл төрүүлж, нэг талыг баримтлаад байгаа юм бэ? Бүхэл бүтэн хүний амьдралын 18 жилийг шийдэж байж хөнгөн хуумгай хандаж болно гэж үү?. Иргэдийн төлөөлөгч хүчиндэх гэмт хэрэгт буруутай эсэх нь эргэлзээтэй, дахин шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Өмнөх прокурор н.Даваасүрэн хүртэл нэг талыг баримталж, яагаад яллах гэж улайран зүтгээд байгаа юм бэ?. Иймд үнэн зөвийг ялгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...яллах дүгнэлтэд гэмт хэргийг хэзээ үйлдсэн цаг хугацааг тодорхой заагаагүй, холбогдсон хэргийн цаг хугацааг хэт ерөнхийлөн тухайлбал, Г.Б-ийн үйлдлийг 2015 онд, 2017 онд, 2019 онд, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэх зэргээр бичиж хэргийн бодит байдлыг, үйл баримтыг прокурор н.Даваасүрэн тодорхой дүгнээгүй байсан. Гэтэл прокурор М.Ариунцэцэг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 984 дугаар яллах дүгнэлт үйлдэхдээ өмнөх цаг хугацаануудыг үндэслэлгүйгээр өөрчилсөн. Тухайлбал, 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 15-ны хооронд, 2018 оны хавар 2 удаагийн үйлдлээр, 2020 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд, 2021 оны 06 дугаар сарын сүүлээр гэж цаг хугацааг тодорхойлсон байх ба эдгээр цаг хугацаа яагаад өөрчлөгдсөн, үйлдэл хасагдсан, нэмэгдсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөхийг прокурор болон шүүхэд хүссэн боловч дүгнэлт өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалт биелэгдээгүй, “яллах дүгнэлтэд үйл баримтын /холбогдсон хэргийн цаг хугацааг/ талаар хэт ерөнхийлөн, цаг хугацааг хэт зөрүүтэйгээр, гэмт хэргийг хэзээ үйлдсэн цаг хугацааг тодорхой заагаагүй, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдаагүй” гэж дүгнэсээр байхад шүүх гэм буруутайд тооцож маш өндөр ял оноож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 Шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хэрэгт хийгдсэн ажиллагаанд хохирогч нар цаг хугацааг өөрчлөх нь бүү хэл өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн байдаг. Тухайлбал: Н- охин хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:

3 дах асуултад хариулахдаа: “ Би яг тэр талаар он, сарыг нь сайн санахгүй байна. Өвөл эсвэл зун байсан талаар мэдэхгүй байна” гэжээ.

Тэрээр өмнө буюу 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:

 “шөнө унтаж байтал дотуур хувцсыг тайлах шиг болсон, тэгээд сэртэл Б- ах миний дотуур хувцсыг тайлаад дээр гарсан,...хийгээд 10-20 минут орчим болсон,...их өвдсөн,

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:...нэг шөнө Б- ах намайг дүү Отгонцэцэгийн хажуу талаар ороод хэвт гэж хэлсэн, ...тухайн үйл явдал нээх их удаагүй, ...тухайн үед нээх их өвдсөн зүйл байхгүй,

2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ...миний өмд, дотуур хувцсыг, ... бага зэрэг өвдсөн гэж зөрүүтэй мэдүүлэг өгч байсан. 

Н-э охин хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сарын 4-ний өгсөн мэдүүлэгтээ: 3 дах асуултад хариулахдаа: “Би энэ талаар санахгүй байна. Тухайн үед худал хэлсэн байх. Б- ахад би жаахан дургүй болохоор худал хэлсэн юм, ...Отгонцэцэгийн хажууд унтаж байхад миний хөнжлийг сөхөөд бөгсний зураг аваад байсан” гэж өмнөх өгсөн мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн.

Тэрээр өмнө буюу 2021 оны 7 дугаар сарын 13-ны өгсөн мэдүүлэгтээ: ...2017 онд байхаа...хашаан дотроо шээж байхдаа намайг дуудаад боожгойгоо аманд хийгээд,.. 2018 онд ... машиндаа боожгойгоо аманд хийгээд хөдөлгөсөн...хамгийн сүүлд гэвэл эмээ 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр нас барсан, тэрнээс 7 хоногийн өмнө байхаа. ...”,

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ...Б- ах гэрт орж ирээд өмдөө шувталж байгаад орон дээр хэвтээд, ...машин дотор миний толгойг татаж хоёр хөл өргөж...бөгсөнд хүргээд ...яг хийсэн зүйл байхгүй ...1 өдөр нойлд таарсан чинь намайг дуудаж ...энэ үйл явдал 2 удаа болсон, ...ээж үлдээгээд явсан. Яг тэр өдөр нойл дотор миний ам руу, ...хамгийн сүүлд 4 дүгээр ангид байхад гэрийн гаднаас нойл руу татаж оруулж...” зэргээр мэдүүлсэн явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Өмгөөлөгчийн зүгээс эдгээр охидыг хохирогч гэж үзэхгүй байна. Хохирогч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг” хэлнэ. Тиймээс би хохирогч гэхгүй охин гээд байгаа болно. Гэм буруутай үйлдлээс ямар хор уршиг учирсан, түүний хэр хэмжээ /гэмтлийн зэрэг/, гэм буруутай үйлдэл хор уршиг хоёрын хоорондын шалтгаант холбоо байгаа, үгүй эсэхийг тогтооход шинжээчийн дүгнэлт зайлшгүй чухал. Шинжээчийн дүгнэлтүүдэд охидуудын бэлэг эрхтэн, охин хальс гэмтэлгүй, биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Шийтгэх тогтоолд “ Шүүх эмнэлгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6275 дугаартай “хэсэг газрын үзлэгт”...охин хальс цагираг бүтэцтэй, ирмэг зузаан махархаг, суурь өндөр, нүх том, агшилт цочролын шинж үгүй” гэх дүгнэлт /1хх 86/ -ийг үндэслэлээ болгосон. Тухайн дүгнэлт нь Н- охиныг хүчиндсэн гэх 2015 оны үйл явдлын талаар өгсөн дүгнэлт биш, охин хальсны агшилтын шинж нь цаг хугацаа өнгөрөх тусам багассаар үгүй болсон бүтэн 6 жилийн дараах шинж тэмдгээр шууд Г.Б-ийг буруутгаж болохгүй. Тэрээр тухайн болсон гэх үйл явдлыг “өвөл эсвэл зун байсан талаар санахгүй байна” гэж мэдүүлж буй явдал нь эргэлзээг түрүүлээд байхад мөрдөгч, прокурор, шүүх 2015 оны 11 дүгээр сарын 11-16-ны хооронд гэж хугацааг нь яв цав тогтоочихсонд хэлэх үг ч олдохгүй юм. Түүнчлэн 2хх 209 дүгээр талд шүүхэд А.Н-гийн ээж хууль ёсны н.Ариунтуяа хүсэлт гаргасан байх ба тэрээр “анхан шатны шүүх хуралд хоёр охины байгаа байдлыг сонсоод “та хоёр яагаад айсан шинжгүй, инээж ярьсан юм бэ, алив үнэнээ хэлээдэх гэхэд “хоёр охин уйлж, худлаа хэлсэн юмаа гэснээс өөр юм хэлэхгүй байсан”, Г.Б-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэл зоригоо илэрхийлж байж. Хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгсөн А.Н-ийн мэдүүлэгт “Б- ахад дургүй болохоор худлаа хэлсэн юм” гэжээ. Энэ тал дээр прокурор, шүүх бүрэлдэхүүн ч дүгнэлт хийгээгүй. Энэ нь А.Н-э охины тухайд түүн лүү чиглэсэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх 2017, 2018, 2021 оны үйлдлүүд нь гэмт хэргийг шинжгүй болох нь тогтоогдож байна. Иймд Г.Б-ийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг ашигтайгаар шийдвэрлэж, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4, 1.10-т заасан нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Г.Б-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү . ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г-ын үйлдлийг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмнө гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа тодорхойгүй байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Хохирогч А.Н- “эмээг эмнэлэгт хагалгаанд орж байсан үед Г.Б- хүчингийн шинжтэй үйлдэл хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой эмээг нь хагалгаанд орсон гэх цаг хугацааны эмнэлгийн баримтыг авч хэрэгт хавсаргасан. Мөн хохирогч А.Н-э мэдүүлэхдээ “2017 онд анх сургуульд орсон. 2018 оны хавар дүү эмнэлэгт хэвтсэн үеэр...” гэж мэдүүлдэг тул 2018 оны 2 удаагийн үйлдэл нь энэ цаг хугацаагаар нотлогддог. Мөн “2021 оны 6 сард эмээ нас барахаас 7 хоногийн өмнө Б- ах бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн” гэж мэдүүлсэн. Иймд цаг хугацааны хувьд тодорхой болсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Г.Г-, Г.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, *****тоотод бага насны буюу 13 настай А.Н-г буйдан дээр дарж хэвтэн, ам руу нь хэлээ хийх, уруул, хүзүү, хацар хэсэгт нь үнсэх, гуяыг нь илэх зэргээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч А.Н-гийн “...2021 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Г- ах миний хажууд сууж байгаад гэдэс орчмоос тэвэрч орон дээр дээш харуулж хэвтүүлээд хүзүү, хацар орчимд хэд хэдэн удаа үнсэж байгаад миний уруул дээр үнсэж, ам руу хэлээ хийгээд гуя орчмоос илээд гараа дээшээ явуулаад байсан, би тухайн үед богино банзал өмссөн байсан. Би эсэргүүцээд босоод суутал дахиж тэвэрч аваад хүнд битгий хэлээрэй гээд уруул дээр үнссэн. ...” /1хх 46-47/,

Г.Г-ын яллагдагчаар өгсөн “...би Н-гийн хүзүүгээр тэвэрч байгаад хацар дээр нь нэг удаа үнссэн. ...” /1хх 144-145/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.Б- нь 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, *****тоотод бага насны буюу 7 настай А.Н-г биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан, унтаж байхад нь дээр нь гарч бэлэг эрхтэн лүү өөрийн бэлэг эрхтнээ хийх зэрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2018 оны хавар хоёр удаагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо *****тоотод, мөн хашааны гадна тээврийн хэрэгсэл дотор тус тус бага насны буюу 6 настай А.Н-ийн ам руу бэлэг эрхтнээ хийж, бэлэг эрхтэн болон бөгсөнд нь бэлэг эрхтнээ хүргэсэн,

2020 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон *****тоотод бага насны буюу 9 настай А.Н-ийн ам руу бэлэг эрхтнээ хийсэн,

2021 оны 6 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон *****тоотод бага насны буюу 10 настай А.Н-ийн ам руу бэлэг эрхтнээ хийж биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч А.Н-гийн “...анх Б- ах 2015 оны үед намайг 7 настай байхад өөрийн гэртээ миний хувцсыг тайлж миний дээр гарч өөрийн бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. ...Н-э надад Б- ах намайг оролдож бэлэг эрхтнээ хөхүүлсэн, хүнд хэлэх юм бол чамайг ална гээд байсан гэх зэрэг зөндөө зүйл яриад байсан.. ...” /1хх 46-47, 55-56, 2хх 154, 3хх 47/,

насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн “...2017 онд байхаа Б- ах хашаан дотроо бие засч байхдаа намайг дуудаад боожгойгоо аманд хийгээд миний толгойг барьж байгаад хөдөлгөсөн. ...2018 онд Б- ах намайг гэрээс ирж аваад манай гэрийн гадаа машиндаа боожгойгоо миний аманд хийгээд хөдөлгөсөн, тэгээд миний өмдийг тайлаад хоёр хөлийг дээш нь өргөөд алцайлгаж байгаад бөгс рүү боожгойгоо хийх гэж байгаад больсон. ...Манай эмээ 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Тэрнээс 7 хоногийн өмнө байхаа ...Б- ах гадаа намайг жорлонгийн хажуу руу аваачиж байгаад боожгойгоо миний аманд хийгээд хөдөлгөсөн. ...” /1хх 50-51, 60-61, 2хх 159/,

гэрч П.Ариунтуяагийн “...2017 онд сар, өдрийг нь санахгүй байна, зуны улирал байсан. Б- машин нь эвдэрсэн гээд манайд ирсэн байсан ба би нөхрийн хамт багаж авч ирэхээр нь гэрээс гарсан. 20 орчим минутын дараа гэртээ орж ирэхэд Б- зөрөөд манай гэрээс гарсан. ...Н- надад Б- таныг гарсны дараа надад том хүний кино /порно/ бичлэг хүчээр үзүүлээд байна гэж хэлсэн. ... Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа өдрийг нь санахгүй байна охин Н- надад “...Б- миний салтаа руу боовоо хийсэн, тухайн үедээ их өвдсөн, тэгээд маргааш нь халуурсан, гэхдээ цус гараагүй” гэж хэлсэн. Н-д “чи худлаа яриад байгаа юм уу” гэж асуухад “ээжээ би худлаа яриагүй” гэж хэлж байсан. ...Манай дүү Ариунтуулын охин Н-э манай охин Н-д 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр жорлонд бие засаж байхдаа намайг дуудаж боожгойгоо хөхүүлсэн, мөн өмдийг нь тайлж тонгойлгож байгаад бөгс хэсгээс нь зургийг нь дарсан гэж хэлсэн байсан. ...” /1хх 63/,

гэрч П.О-ийн “....2021 оны 7 дугаар сарын эхээр манай ээж Бямбаахүүгийн биеийн байдал муу эмчийн бичиг авах гээд явж байсан. ...Тухайн өдөр Н-г хадам аав Г- “хоёулаа орж хөзөр тоглоё” гээд гэртээ дагуулж ороод үнсээд ам руу нь хэлээ хийж, дээрээс нь дарж хэвтсэн байсан. Энэ талаар Н- ээждээ хэлээд Ариунтуяа эгч надад хэлсэн. ...” /1хх 65/

насанд хүрээгүй гэрч Н.М-ын “...2021 оны 7 дугаар сарын эхээр байх хамар хашааны Н- гэх охиныг дуудаж манай аавыг харсан уу гэж асуугаад жоохон юм ярьсан чинь Н- “манай эмээ өнгөрсөн, нэг өвөө намайг оролдож үнсээд хөл гаранд хүрсэн намайг гаргахгүй байхаар нь дүүгээ хооллох гэж байгаа гэж хэлээд гараад ирсэн.” гэж ярьж байсан. ...” /1хх 73/,

гэрч П.А-ын “...2021 оны 7 дугаар сарын 11-ний өглөө манай ээжийн ажил явдал болсон өдрийн орой манай эгч Ариунтуяа бид хоёр Н-ээс яг юу болсон талаар асуусан чинь Н-э уйлж байгаад “Балдан ах Отгонтуяа эгчийг эмнэлэгт хэвтсэн үед намайг таниас гуйж байгаад авч явах замдаа машин дотор доодхоо хөхүүлж байгаад зайл, хүн амьтанд хэлэх юм бол ална шүү гээд байсан. Саяхан эмээгийн ажил явдал болж байхад нойлын гадна доодхоо хөхүүлсэн” гээд уйлаад байсан. ...би 2018 онд дунд хүү Баярсайханы Ганбаярыг авч эмнэлэгт хэвтсэн. ...” /1хх 77, 3хх 82/,

шинжээч эмч Б.Ганзоригийн “...Н-гийн хувьд охин хальсны бүтэц шинж чанараас харахад охин хальс гэмтэлгүй бэлгийн харьцаанд орох боломжтой байна. ...” /1хх 90-91/,

шинжээч эмч Я.Ганхүүгийн “...7 настай хүүхэд өөрийн насны хэмжээнд үзсэн харсан зүйлд мэдүүлэг өгөх чадвартай байдаг. 7 настай байх үеийн үйл явдлаа 13 настай болсон ч гэсэн санаж илэрхийлэх чадвартай, боломжтой ...” /1хх 122-123/ гэсэн мэдүүлгүүд,

 “...А.Н-гийн охин хальс цагариг бүтэцтэй, ирмэг зузаан махархаг, суурь өндөр, нүх том, агшилт цочролын шинж үгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6275 дугаартай дүгнэлт /1хх 86/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлтүүд /1хх 110-112, 118-120, 129-130, 136-137/, А.Н-, А.Н-э нарын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /1хх 173, 175-176, 183/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Г.Г-, Г.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар Г.Г-ыг 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Г.Б-ийг 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нар “...насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг цаг хугацааны хувьд зөрүүтэй, ...шинжээчийн дүгнэлтээр охин хальс гэмтэлгүй гэж гарсан зэргээр Г.Б-ийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Г.Б-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бага насны хүүхдүүдийг бие хамгаалж чадахгүй болон тэрхүү үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан шүүгдэгч Г.Б- нь тэдгээрийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан бөгөөд шүүгдэгч нь өөр өөр цаг хугацаанд, хэд хэдэн удаа бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн талаар бага насны хохирогч А.Н-, А.Н-э нарын тогтвортой дүрслэн мэдүүлсэн ...2015 онд... шөнө унтаж байтал миний дотуур хувцсыг тайлах шиг болсон тэгээд нэг сэртэл Б- миний дотуур хувцсыг тайлаад дээр гарсан байсан ба миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд 10-20 минут орчим болсон. ...2017 онд... намайг хажуудаа хүчээр суулгаад порно бичлэг үз гээд үзүүлээд байсан...”, “...2017 онд байхаа...Б- ах бие засаж байхдаа намайг дуудаад боожгойгоо аманд хийгээд толгойг барьж байгаад хөдөлгөсөн... 2018 онд...машиндаа боожгойгоо миний аманд хийгээд хөдөлгөсөн, миний өмдийг тайлаад хоёр хөлийг дээш нь өргөөд алцайлгаж байгаад боожгойгоо бөгс рүү хийх гэж байгаад больсон. ...2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 7 хоногийн өмнө... Б- ах гадаа намайг жорлонгийн хажуу руу аваачиж байгаад боожгойгоо миний аманд хийгээд хөдөлгөсөн. ...” гэх мэдүүлгүүдийн агуулга өөрчлөгдөөгүй, түүнийг дамжмал байдлаар нотолсон бусад гэрчүүдийн мэдүүлэг (гэрч) Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “...А.Н-э, А.Н- нар нь болсон хэргийн талаар өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлсээ өөрийн насны түвшинд тусган авч үг болон үйлдлээр илэрхийлэх чадвартай байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Я.Ганхүүгийн “...7 настай хүүхэд өөрийн насны хэмжээнд үзсэн харсан зүйлд мэдүүлэг өгөх чадвартай байдаг. 7 настай байх үеийн үйл явдлаа 13 настай болсон ч гэсэн санаж илэрхийлэх чадвартай, боломжтой ...” гэсэн мэдүүлгүүд зэргийг харьцуулан дүгнэж, шүүгдэгч Г.Б-ийг өөрийн дур хүслээ хангахыг эрмэлзэж, бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илрэн гардаг.

 

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр бэлгийн харьцаанд орох, эсхүл ийм шинжтэй үйлдэл хийх нь дээрх  гэмт хэргийн үндсэн шинж юм.

 

Хууль тогтоогч дээрх хоёр шинжээс “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэдгийг “хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан”-ыг хамааруулан үзэхээр хуульчилсан тул хохирогчийн аманд бэлэг эрхтнээ хийсэн шүүгдэгч Г.Б-ийн үйлдлийг үүнд хамаатган Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Харин шүүгдэгч Г.Б- нь өөр өөр цаг хугацаанд, давтан үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн байхад шүүхээс түүнийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах ёстой.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Г.Г-ыг 3 удаагийн ял шийтгэлтэй гэж бичсэн боловч хэзээ, ямар хэрэгт шийтгүүлсэн талаар огт дурдаагүй, ял шийтгэлийн тэмдэглэл үнэн зөв эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудалд хамаарахаас гадна шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг анхаарвал зохино.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 17 дахь хэсгүүдэд заасан “...хувийн нууц халдашгүй байх...” иргэний эрх, “...хувь хүний нууцыг хуулиар хамгаалах...” зорилгын хүрээнд, 1995 онд “Хувь хүний нууцын тухай хууль”-ийг баталсан ба энэ хуулийн 2 дугаар зүйлд “Хувь хүний нууц” гэж Монгол Улсын иргэн, гадаадын хүн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ хэмээн тодорхойлсон.

 

Хувь хүний нууцыг хуулиар хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг хаалттай явуулж болох тухай өөрчлөлтийг 2007 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан бөгөөд энэхүү үзэл баримтлал нь 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх”, 2.2 дахь заалтад “өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд...” шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна гэж мөн адил тусгагджээ.

 

Анхан шатны шүүх Г.Г-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хаалттай товлон явуулахаар шийдвэрлэсэн атлаа 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг нээлттэй хийсэн (шийтгэх тогтоолд нээлттэй, шүүх хуралдааны тэмдэглэлд хаалттай)  нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой дээрх алдааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг анхааруулан тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Г-, Г.Б- нар шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 91 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1156 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Б нар нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН