Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0110/З |
Дугаар | 128/ШШ2019/0106 |
Огноо | 2019-02-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2019/0106
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Л.Батбаатар би, иргэн Д.Д*******ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаалын Д.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дээрх А/113 дугаар тушаалын зорилго нь Усны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас, модыг сүйтгэх, орчны төлөв байдлыг алдагдуулах эрсдэл бүхий газар ашиглагч нарын газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон байдаг.
Харин нэхэмжлэгчийн ашиглалтын газар нь Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд байрлах бөгөөд Туул голоос алслагдмал зайд оршдог учраас Усны тухай хууль тогтоомжийн хориглолт хязгаарлалтад орохгүй юм.
Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосныг мэдэлгүй ашиглалтын газар дээрээ хөрөнгө зарцуулан барилгын зураг төслөө боловсруулж, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар архитектурын төлөвлөлтийн даалгавараа батлуулсан зэрэг тодорхой ажил эхлүүлсээр иржээ.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны кадастрын хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн мэдээллийн сангийн лавлагаагаар нэхэмжлэгчийн ашиглалтын газар нь ямар нэг иргэн, хуулийн этгээдийн ашиглалтын газартай давхцалгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нь иргэн Д.Д*******ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаалын Д.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч Д.Д*******ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаалын[1] Д.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.[2]
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчллалын сайд нь итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******д 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/922 тоот итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх-ийг олгожээ.[3]
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал[4] шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Д.Д*******ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаалын Д.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д*******д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болно.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР