Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00991

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00991

Х аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/01033/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: С плаза хаягт байрлах С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У ,

Хариуцагч: Х аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух, Ч.М д холбогдох төлбөрийн үлдэгдэл 315,836 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 320,336 (гурван зуун хорин мянга гурван зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч.М  нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дараа төлбөрт Postpaid MONGOLdoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 96102201 дугаарын эзэмшигч болсон.

Ч.М й нь гэрээний үүргээ үл биелүүлж, 96102201 дугаарын 2021 оны 4 сарын байдлаарх төлбөр 315,836 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Ч.М йгаас төлбөрийн үлдэгдэл болох 315,836 төгрөг, үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад, 315,836 төгрөг, нотариатын зардалд 4,500 төгрөг, нийт 320,336 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч.М й 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр: Миний бие Ч овогтой М нь skytel ХХК-аас 96102201 дугаар авсан бөгөөд зээлийн гэрээний дагуу 320,336 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.М йд холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 315,836 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 320,336 (гурван зуун хорин мянга гурван зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.М й нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 10,260 төгрөгийн 50 хувь болох 5,130 төгрөгийг хариуцагч Ч.М йгаас, 50 хувь болох 5,130 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.М йд холбогдох төлбөрийн үлдэгдэл 315,836 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 320,336 (гурван зуун хорин мянга гурван зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.М йгаас 5,130 (таван мянга нэг зуун гуч) төгрөгийг, улсын орлогоос 5,130 (таван мянга нэг зуун гуч) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА