| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01052/И |
| Дугаар | 155/ШШ2024/00994 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2024/00994
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2024/00994 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01052/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: И наран хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О ,
Хариуцагч: Х.М д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,978,038.27 (нэг сая есөн зуун далан найман мянга гучин найман төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х.М нь тус компаниас 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,455,000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээл авснаасаа хойш үндсэн зээлэнд 328 төгрөг, зээлийн хүүнд 382,530 төгрөг, нийт 382,858 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш буюу 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор буюу хуваарийн дагуу төлж барагдуулаагүй өдийг хүрсэн. 2024 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,454,672 төгрөг, зээлийн хүүгийн өр 464,426.95 төгрөг (2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 249 хоног), нэмэгдүүлсэн хүү 58,939.32 төгрөг (2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүргэл 158 хоног), нийт 1,978,038.27 төгрөг байна.
Иймд зээлдэгч Х.М эс зээлийн гэрээний үүрэгт 1,978,038.27 (нэг сая есөн зуун далан найман мянга гучин есөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Х.М 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд : Х овогтой М Р*** И ХХК-аас лизингийн журмаар үнэт эдлэл авсан нь үнэн.
Нийт төлбөр 1,978,038.27 (нэг сая есөн зуун далан найман төгрөг хорин долоон мөнгө) төгрөг төлөх нь үнэн.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Х.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,978,038.27 (нэг сая есөн зуун далан найман мянга гучин найман төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн байх ба хариуцагч Х.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж тус заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 46,599 төгрөгийн 50 хувь болох 23,299.5 төгрөгийг хариуцагч Х.М эс, 23,299.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.М д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,978,038.27 (нэг сая есөн зуун далан найман мянга гучин найман төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.М эс 23,299.5 (хорин гурван мянга хоёр зуун ерэн есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг, 23,299.5 (хорин гурван мянга хоёр зуун ерэн есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА