| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00948/И |
| Дугаар | 155/ШШ2024/01005 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/01005
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/01005 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00948/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн Ч сумын 2 дугаар багт оршин суух, Д.Н ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Н нь шүүхэд Х аймгийн Ч сумын А хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн компанид ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, аймгийн архиваас холбогдох тушаал шүүлгэхэд тус компанийн тушаал, шийдвэр шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх хариу өгсөн учир миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байна...гэв.
Хүсэлт гаргагч Д.Н нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, А бүрэн бус хариуцлагатай компаниас 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Д.Н д олгож, холбогдох бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/864 дүгээр албан бичиг, Х аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн түүвэр, Х аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06 сарын 24-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Х аймгийн Ч сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Н д олгосон А0735978 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдаас 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Д.Н д олгосон Бүртгэлийн дугаар 676153060 дугаар Малчин мэргэжлийн үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.Б, Ц.Х нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Х аймгийн Ч сумын А хувьцаат компани хэзээ байгуулагдаж, татан буугдсан талаарх лавлагаа, Х аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газраас хүсэлт гаргагчийн А хувьцаат компанид ажиллаж байсантай холбоотой цалин хөлсний баримтыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн компанид ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, аймгийн архиваас холбогдох тушаал шүүлгэхэд тус компанийн тушаал, шийдвэр шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх хариу өгсөн учир миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байна...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А ББХК-аас 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Д.Н д олгож, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Ч сумын А а хувьцаат компаний 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Н ын 2024 оны 6 дугаар сарын 24, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдийн: 1992 он Ёлгос, Хөмрөг №31, Данс №1, ХН№193, хуудасны дугаар 53, 3-8, 10-12 дугаар сар ажилласан хоног 30, 3-8, 10-11 дүгээр сар цалин 200, 12 дугаар сар цалин 3280,
1993 он Ёлгос, Хөмрөг №31, Данс №1, ХН№198, хуудасны дугаар 1, 1-12 сар ажилласан хоног 30, цалин 1-5 дугаар сар 700, 6-11 дүгээр сар 890, 12 дугаар сар 4644,
1994 он Ёлгос, Хөмрөг №31, Данс №1, ХН№198, хуудасны дугаар 1, 1-12 сар ажилласан хоног 1-12 дугаар сар 30, цалин 1-3 дугаар сар 890, 4-11 дүгээр сар 800, 12 дугаар сар 931. гэсэн түүвэр бүхий Х аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан архивын лавлагаа,
Х аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06 сарын 24-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дансны цалингийн хүснэгтүүд зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч нь Х аймгийн Ч сумын Аригийн-Ундрага хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч А.Б-ийн: Би Х аймгийн Ч сумын Ёлгос баг, А ХК-д хоньчиноор ажиллаж байсан. Д.Н нь Х аймгийн Ч сумын Ёлгос 2 дугаар баг, А ХК-д саальчин хийж байсан, нэг газар ажиллаж байсан болохоор би сайн мэдэж байна, компани татан буугдтал ажилласан... гэх,
Гэрч Ц.Х-ийн: ...Би Х аймгийн Ч сумын А ХК-д хонь малладаг, Д.Н нь Х аймгийн Ч сумын А ХК-д үхэр малладаг, саальчин хийж байсан, компани татан буугдтал ажилласан байх, Нэмэхжаргал ээжтэйгээ мал малладаг, аав нь нас барсан байсан... гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Д.Н ын Х аймгийн Ч сумын А хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Хэрэгт Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/864, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11/904, Х аймгийн Ч сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Н д олгосон А0735978 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдаас 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Д.Н д олгосон Бүртгэлийн дугаар 676153060 дугаар Малчин мэргэжлийн үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Н ын Х аймгийн Ч сумын А хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА