| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00961/И |
| Дугаар | 155/ШШ2024/01006 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/01006
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/01006 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00961/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 16 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, М.Ж ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: М.Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Ж нь шүүхэдХ аймгийн Н дундын үйлдвэрт 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хөрөөчнөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Нийгмийн даатгалын байцаагч ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн...гэв.
Хүсэлт гаргагч М.Ж нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,Х аймгийн Н дундын үйлдвэрээс 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр М.Ж ид олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 08 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсанХ аймгийн Н дундын үйлдвэрийн даргын 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаар Модны бригадын ажилчдын тухай тушаал, 1982 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр 1982 онд ээлжийн амралт олгох тухай, 1990 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалууд, тэдгээрийн хавсралт,Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11/735 дугаар албан бичиг, цалингийн түүвэр,Х аймгийн М сумын Д багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 14/84 дүгээр албан зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Н-ийг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаарХ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтууд, хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэхХ аймгийн Н дундын үйлдвэр хэзээ байгуулагдаж, хэзээ татан буугдсан талаарх лавлагаа,Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд зааснаар 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Цэргийн жинхэнэ албанд тэнцэгчдийн анкет,Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн цалин хөлс болон ажиллаж байсантай холбоотой баримт зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Нийгмийн даатгалын байцаагч ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Н дундын үйлдвэрээс 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр М.Ж ид олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 08 сарын 19, 2024 оны 10 сарын 16-ний өдөр гэсэн дардсууд дарагдсанХ аймгийн Н дундын үйлдвэрийн даргын 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаар: ...М овогтой Ж ийг мөн өдрөөс талбайн хөрөөчнөөр...тус тус түр хугацаагаар ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Модны бригадын ажилчдын тухай,
1982 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр: 1.Нэр бүхий ажилчин албан хаагчдын 1982 оны ээлжийн амралтыг 1-р хавсралтанд дурьдсан өдрөөс нь эхлэн олгосугай...
Хавсралт:...9. М.Ж , модны ажилчин, нэмэгдэл 11, бүгд 26, амралт эхлэх өдөр 20/Y... гэсэн бичвэр бүхий 1982 онд ээлжийн амралт олгох тухай,
1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар: 1.7-р сард амрах ажилчин, албан хаагчдын нэрсийг 1-р хавсралтаар баталсугай...
Хавсралт:...11. М.Ж , хөрөөчин, ... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай,
1990 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар: Ажилчин албан хаагчдын 1990 оны ээлжийн амралтыг I/VIII-нээс олгосугай...
Хавсралт:...53.М.Ж ... гэсэн бичвэр бүхий тушаалууд, тэдгээрийн хавсралт,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11/735 дугаар албан бичгээр ирүүлсэн: Овог: М , Нэр: Ж , Байгууллага: Н дундын үйлдвэр, 1989 он 02 дугаар сар 164.28, 3 дугаар сар 146.68, 4 дүгээр сар 336.34, 9 дүгээр сар 673.92, 1990 он 01 дүгээр сар 494.46 гэсэн түүвэр бүхийХ аймгийн Архивын тасаг гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 30/1231 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...М Ж , ажилладаг байгууллага: Н дундын үйлдвэр, ажилд орсон он: 1987, цех, тасаг, бригад: мод бэлтгэл бригад, эрхэлдэг ажил: оосорлогч,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Батлан хамгаалах яамны төв архивын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08/1453 дугаар: М.Ж БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Х аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 518551 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн бичвэр хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архив ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 10 сарын 14-ний өдөр гэсэн дардас дарагдсан: Овог нэр: М.Ж , ...Хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан: 1981 оноос НДҮ-т... гэсэн мэдээлэл бүхийХ аймгийн М хотоос 1982 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримтаар хүсэлт гаргагч ньХ аймгийн Н дундын үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хөрөөчнөөр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Д.Н-ийн: ...М.Ж нь 1982 онд цэрэгт явж, 1985 онд цэргээс халагдаж ирээдХ аймгийн Н дундын үйлдвэрт хөрөөчнөөр ажиллаж байсан, цэрэгт явахаасаа өмнө ч Н дундын үйлдвэрт ажиллаж байсан... гэх мэдүүлэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийнХ аймгийн Н дундын үйлдвэрт хөөрчнөөр ажиллаж байсан байдлыг давхар нотолж байна гэж шүүх дүгнэлээ.
Хүсэлт гаргагч ньХ аймгийн Н дундын үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хөрөөчнөөр ажилласан байдал тогтоолгохоор шаардаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаарХ аймгийн Н дундын үйлдвэрт 1985 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хөөрчнөөр ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд шүүх хүсэлт гаргагч М.Ж ийнХ аймгийн Н дундын үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарны 04-ний өдрийг дуустал хөөрчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэхХ аймгийн Н дундын үйлдвэрт 1985 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тус тус хөрөөчнөөр ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
ХэрэгтХ аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11/735 дугаар,Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 311 дүгээр албан бичгүүд, ХААТР-21(А), ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтууд зэрэг баримт авагдсан ба эдгээр баримт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.Ж ийнХ аймгийн Н дундын үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарны 04-ний өдрийг дуустал хөөрчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэхХ аймгийн Н дундын үйлдвэрт 1985 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хөрөөчнөөр ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн доторХ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжууланХ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА