Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/01007

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/01007

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00967/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: С.Ц ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н

Хүсэлт гаргагч С.Ц нь Х аймгийн Р т сумын У нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн Э.Х нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажлаас чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байгаа юм...гэв.

Хүсэлт гаргагч С.Ц нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Р т сумын У нэгдлээс 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр С.Ц ид олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 11/754 дүгээр албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 08 сарын 13-ны өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Р т сумын У нэгдлийн даргын 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар Цэргээс халагдсан хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, 1988 оны 10 дугаар 31-ний өдрийн 37 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр С.Ц ид олгосон 2317001861 дүгээр Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УАТХШБГ-ын мэргэжлийн комиссоос 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр С.Ц ид олгосон 045630 дугаар Тракторч-машинч болсон тухай үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 08/552 дугаар Хугацаат цэргийн алба хаасан лавлагааны хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ч.Э-ыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Р т сумын Засаг даргын тамгын газар болон Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас хүсэлт гаргагч нь тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан болон шийдвэрлүүлэ байнсан талаарх лавлагааг гаргуулж, нотлох баримтууд бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажлаас чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байгаа юм...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Р т сумын У нэгдлээс 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр С.Ц ид олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 08 сарын 13, 2024 оны 10 сарын 07-ны өдөр гэсэн дардсууд дарагдсан Х аймгийн Р т сумын У нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар: 1. 1985 онд цэргийн албанаас халагдаж ирсэн эрчүүдийг ажилд томилсон тушаалыг хавсралтаар баталсугай...

Хавсралт: ...10. С.Ц , I бригадад малчнаар ... гэсэн бичвэр бүхий Цэргээс халагдсан хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,

1988 оны 10 дугаар 31-ний өдрийн 37 дугаар: ...-С овогтой Ц ийг 11 дүгээр сарын 1-нээс тариа бригадад тракторын жолоочоор ...тус тус томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай,

1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар: 1. ... - С.Ц ийг 6 дугаар сарын 1-нээс первозны ажилчнаар...тус тус томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалууд,

Х аймгийн Р т сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны 3/444 дүгээр албан бичгээр ирүүлсэн: 1985 он 4-р сар хн №63, хуудас №69, цалин 144.48, 9-р сар хн №54, хуудас №91, цалин 158, 10-р сар хн № 55, хуудас №22, цалин 79, 11-р сар хн №55, хуудас №74, цалин 234.6, 12-р сар хн №55, хуудас №74, цалин 235.8,

1986 он 1-р сар хн №56, хуудас №21, цалин 172, 2-р сар хн №56, хуудас №13, цалин 102, 3-р сар хн №57, хуудас №36, цалин 102, 4-р сар хн №57, хуудас №65, цалин 118, 5-р сар хн №58, хуудас №21, цалин 233, 6-р сар хн №58, хуудас №74, цалин 76, 7-р сар хн №60, хуудас №19, цалин 138.00, 9-р сар хн №60, хуудас №58, цалин 70, 10-р сар хн №60, хуудас №25, цалин 290.94, 11-р сар хн №61, хуудас № 22, цалин 376, 12-р сар хн №61, хуудас №22, цалин 425,

1987 он 1-р сар хн №62, хуудас №33, цалин 144.4, 2-р сар хн №62, хуудас №67, цалин 153.79, 3-р сар хн №63, хуудас №14, цалин 146, 5-р сар хн №64, хуудас №21, цалин 258.3, 6-р сар хн №64, хуудас №38, цалин 156.2, 7-р сар хн №65, хуудас №25, цалин 75.65,

1988 он 11-р сар хн №72, хуудас №41, цалин 19.75, 12-р сар хн №72, хуудас №95, цалин 437.2,

1989 он 1-р сар хн №75, хуудас №3, цалин 84.13, 5-р сар хн №73, хуудас №47, цалин 169.76, 6-р сар хн №74, хуудас №2, цалин 89.56, 7-р сар хн №74, хуудас №61, цалин 98.76, 9-р сар хн №74, хуудас №17, цалин 74.96, 10-р сар хн №76, хуудас №46, цалин 98.63,

1990 он 4-р сар хн №80, хуудас №9, цалин 240, 5-р сар хн №80, хуудас №80, цалин 200, 6-р сар хн №80, хуудас №75, 7-р сар 402.82, 8-р сар хн №83, хуудас №30, цалин 143.52, 9-р сар хн №81, хуудас №88, цалин 100.81, 10-р сар хн №81, хуудас №141, цалин 100.34, 11-р сар хн №82, хуудас №60, 11, 12-р сар 806.83... гэсэн түүвэр бүхий Х аймгийн Р т сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн түүвэр,

Х аймгийн Р т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 10 сарын 04-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,

УАТХШБГ-ын мэргэжлийн комиссоос 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр С.Ц ид олгосон 045630 дугаар Тракторч-машинч болсон тухай үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Д.Ц нь Х аймгийн Р т сумын У нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдлоо.

Гэрч Ч.Э-ын: ...С.Ц нь Х аймгийн Р т сумын У нэгдэлд аав, ээжийн хамтаар мал малладаг, 1988 оноос трактор барьдаг болсон, тракторын курст суралцаж байх үеийг нь сайн мэдэж байна... гэх мэдүүлэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч С.Ц ийн Х аймгийн Р т сумын У нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 11/754 дүгээр, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр С.Ц д олгосон 2317001861 дүгээр Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 08/552 дугаар Хугацаат цэргийн алба хаасан лавлагааны хуулбар зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С. Ц ийн Х аймгийн Р т сумын У нэгдлийн нэгдүгээр бригадад 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА