| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2019/0082/З |
| Дугаар | 128/ШШ2019/0112 |
| Огноо | 2019-02-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2019/0112
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Гобикоул энд энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Гобикоул энд энержи ХХК-иас МV-020738 дугаар бүхий Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Сора интернэшнл ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон тус хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 710 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гобикоул энд энержи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярманла нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Манай компанийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа дараах үндэслэлээр татгалзаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Шийдвэрийг хүчингүй болгох тухай 62 дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны акт болох Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 710 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.[1]
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Гобикоул энд энержи ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх эдэлнэ гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Гобикоул энд энержи ХХК-ийн захирал М.Чойдорж нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн GD/20 тоот итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярманлад олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Гобикоул энд энержи ХХК нь Гобикоул энд энержи ХХК-иас МV-020738 дугаар бүхий Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Сора интернэшнл ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон тус хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 710 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтаст хэргийн 19 хуудас,