Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2024/00828

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,651,446.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь ******* банктай 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ4705135915 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,430,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5,100,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус цалингийн зээл авсан. Зээлдэгч нь ЗГ4705135915 дугаартай зээлийн гэрээний үүргийг зөрчиж, эргэн төлөлтийг тасалдуулаад байна. Иймд ...нийт 6,651,446.57 төгрөгийг Б.*******, Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* /утас /, Б. /утас / нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банктай 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ4705135915 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,430,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5,100,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус цалингийн зээл авсан болно. Иймд Б.*******, Б. бид нэхэмжилж буй нийт 6,651,446.57 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,651,446.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.*******, Б. нар нь 2022 оны 09 дүгээр сарын 28ы өдөр “******* банк” ХК-тай ЗГ4705135915 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,430,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5,100,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 6,651,446.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б. нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.*******, Б. нар нь зээлийн гэрээний үүрэгт 6,651,446.57 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д  төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,661 төгрөгийн 50 хувь болох 29,830.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 29,830.5 төгрөгийг, хариуцагч И.Түвшинтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид 29,830.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Г.ЖАРГАЛТУЯА