Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

******* нарт холбогдох  эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Ч.Мөнхзул

Хохирогч                                                                 

Хохирогчийн өмгөөлөгч                                          М.Хувцагаан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                    М.Энхтуяа

Шүүгдэгч                                                                   *******

                                                                                 *******         

Нарийн бичгийн дарга                                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч , түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1995 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Цаг-Уурын ******* тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

******* овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1993 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Цаг-Уурын ******* тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД: /

Шүүгдэгч Э.*******, Б. нар нь 2017 оны 07 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч ын үхрийг маллах явцдаа нийт 86 тооны үхрийг бусдад худалдаж д 91,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.*******, Б.  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 91,450,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* *******д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ад 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нараас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 85,633,000 /наян таван сая зургаан зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 10-р хороо Дэнжийн 32-414 тоотод оршин суух, Ханхэнтий овогт Лхагважавын Өнөржаргал /РД: УХ73082014/-т олгохоор тогтоож,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч Б.ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Хохирогч , түүний өмгөөлөгч М.Хувцагаан нар давж заалдах гомдолдоо: “*******,******* нар нь миний малыг маллахаас өмнө ямар ч орлогогүй амьдарч байсан бөгөөд миний малыг маллах үед тухайн орон нутагт бусдын малыг маллаж буй хүмүүсийн ажлын хөлснөөс харьцангүй дээгүүр хөлс өгч, авахаар харилцан тохирч гэрээ байгуулан миний үхрийг хүлээн авч малласан бөгөөд хөлс бага байна гэж огт хэлж байгаагүй байж сарын 400 000 төгрөг амьдралд хүрэлцдэггүй байснаас гэмт хэрэг үйлдэх болсон гэх утгатай мэдүүлгийг өгсөн байна.

Яаж ингэж хэлж чадаж байна. Би очих болгондоо хүүхдүүдэд нь хэдэн ээлжийн хувцас, *******, , аав Эрдэнээ нарт дэлийн өнгө, гутал, гурил, будааг хэдэн шуудайгаар нь мөн өвлийн идэш өгч, Улаанбаатар хотод ах, эхнэр, хүүхдүүдийн хамт ирэхэд нь дагуулан явж ойр зуурын хэрэгцээт зүйлийг нь авч өгч, ресторанд оруулан дайлж, бүх зардлыг өгч буцаасан.

Ялтангууд эхний жил 3 үхэр үхсэн гэж хэлсэн боловч үхсэн тухай баримт байгаагүй, нөгөө талаар өвчин гараагүй, зуд болоогүй учир үхсэн гэдэг нь худал. Үхэр авснаас хойш хэдхэн сарын дараа миний үхэрнээс зарж идэж эхэлсэн гэж би үзэж байна. Би үхрэндээ өвс, тэжээл авахдаа өөрсдийг нь орлоготой байлгахын тулд 1 бухал өвсийг 1000 төгрөгөөр өөрсдөөс нь худалдан авч 2,4-1,5 сая төгрөг болон түлшний мөнгийг нь өгч байсан. Мөн хадлан явахад нь өөрийн ах дүү нартайгаа очиж өвсөө татаж өгч байсан. Малын хашаа саравчийг өөрийн хөрөнгөөр барьж өгсөн. 2017, 2019 онуудад цоо шинэ хоёр мотоцикл, худгийн шинэ мотор авч өгч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сар хүртэл цалинг тогтмол өгч бүхий л зүйлээр туслан дэмжиж байсан тул миний үхэрнүүдийг зарж борлуулах шалтгаан байхгүй гэж бодож байна. Мөн 2018 оноос 2021 оны 7 дугаар сар хүртэл үхрийн сүү сааль, аргал зэрэг ашиг шимийг өөрсдийн хэрэглээнд зарцуулаад үлдсэнийг нь зах зээлд борлуулахад тодорхой хэмжээний орлого олох боломжтой гэдгийг хөндлөнгийн гэрч ч ойлгох учиртай шүү дээ.

Мөн надад хэлэлгүй миний малыг зарж өндөр ашиг олж, өөртөө адуу мал худалдан авч банкны өр болон айл саахалтын хүмүүст өгсөн гэдээ хүлээн зөвшөөрсөн. Айл саахалтын хүмүүсээс асуухад сүүлийн үед портертой давхиж ирээд үхрээ ачаад явдаг. Аялал зугаалгаар явдаг болсон. Яагаад үхрээ зараад байгаа юм бэ гэхээр эзэн нь явуул гээд байгаа юм чинь гээд ачдаг байсан байдаг.

Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзвэл нэг талыг барьж мэдүүлэг авсан байна. Яагаад гэвэл өөрийн эзэмшлийн малаас зарж байна гэж бусдад хэлж зарж байсан гэдэг нь нэг талыг барьсан мэдүүлэг. Учир нь *******д ямар ч үхэр байхгүй гэдгийг нутаг усаараа мэдэж байгаа. Би малаа маллуулахаар гэрээ хийсний дараа айл саахалтын болон ойр хавьд нутагладаг айлуудаар орж малаа маллуулж байгаа тухайгаа ярьж байсан. Баг, сумын дарга нартай уулзаж байсан. *******д гэрээний 1 хувь болон малын бүртгэлийн дэвтэр байсан боловч гэр шатсан гэх шалтгаанаар гаргаж өгөөгүй. Би шинэ гэр барихад нь 1 сая, мөн хотод ирэхэд нь 1 сая төгрөг бэлнээр өгсөн.

Гэрч Г.Энхбаатар хавтаст хэргийн 85-87 талд “*******, нар 2019 оны өвөл тооллогын үеэр миний эзэмшлийн 15 тооны нас гүйцсэн эм үхрийг гуйгаад өөрсдийн нэр дээр тоолуулж байсан” гэжээ. Энэ юу гэсэн үг юм. Малын А дансанд Бум-Эрдэнийн нэр дээр урьд өмнө ямар ч үхэр байгаагүй байхад хаанаас ямар үндэслэлээр ийм малтай болов гэдэг нь анхаарал татаж байна. Г.Энхбаатар ч өөрийнхөө малыг яагаад Бум-Эрдэнийн нэр дээр тоолуулж байгаа санаа зорилго юу юм. Чин үнэндээ архи ууж, мөрийтэй тоглодог тухай нутгийн хүмүүс ам уралдан ярьж байсан. Г.Энхбаатар нь *******, нарыг Өнөржаргалын үхрийг зараад байгааг мэдэж, тэр эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийнхөө 15 тооны үхрийг тоолуулж байгаа нь онцгой анхаарал татаж байхад үүнийг мөрдөн байцаагч шалгаагүй, прокурор энэ мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Хэргээс үзэхэд гэрч П.Баярхүү, Т.Мөнхчулуун, Д.Анхбаяр, Б.Баатарсүх, Д.Тунгалаг нарын мэдүүлгээс зарах малыг багийн Засаг даргаас тухайн малын гарал үүсэл, им тамга, нас хүйс, зүсийг тодорхойлон малын эмчээс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн эсэх талаар зөвшөөрөл авч төлбөр төлснөөр тухайн малыг зарах бодит боломж бүрддэг. Тэгвэл энэ асуудлыг шалгалгүй нэг талыг барьж мөрдөн байцаалт явуулсан, прокурор хяналтыг дутуу тавьсан байна.

Нөгөө талаар уг хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хувьд ноцтой буюу их хэмжээний хохирлыг 48 сарын хугацаанд дундажлан үзэхэд дунджаар 2 сард 3 үхэр завшиж байсан бөгөөд хоосон хүнээс юу авдаг юм гэж ах, дүү нараараа хохирогч намайг доромжлон басамжиллаа. Зүй нь уучлалт гуйх ёстой байтал намайг хуулийн байгууллагад өглөө гэж өширхөж байна.

Хэргийн хувьд дутуу шалгасан ба *******, нарт шүүхээс оногдуулсан ял нь шударга ёсны зарчимд нийцсэнгүй. Учир нь нөхөр, эхнэр хоёр бүлэглэн надад учруулсан 91 сая төгрөгийн хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад торгуулийн ялын доод хэмжээгээр торгож, *******д 3 жилийн хорих ял өгсөн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсонд гомдолтой байна. Хохирол төлбөрөөс талыг нь төлж өгнө гэж баталгаа өгснөөс үзэхэд төлөх боломж байгаа юм байна. Үнэхээр талыг нь өгсөн бол би ялын бодлогын хувьд харгалзан үзэж санал бодлоо хэлэх байлаа. Гэтэл тэд хэлсэн үгэндээ хүрэлгүй дахин намайг хуурлаа.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дугаарт *******,******* нараас 85 633 000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь ******* мэдүүлэхдээ “2019 оноос эхлэн ахын үхрээс зарж борлуулж эхэлсэн. Эхэндээ эхнэртээ энэ талаар хэлээгүй. Сүүлд эхнэр мэдсэн.” гэснээс үзэхэд ******* хэдэн үхэр завшсан, эхнэртэйгээ бүлэглэн хэдэн үхэр завшсан үйлдлийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заах ёстой. Тэгвэл шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцооны талаар заагаагүй байна. Зүй нь бүлэглэн гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зарчимтай.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирлыг хэн нь хэдэн төгрөгийн хохирол төлөх талаар шүүгдэгч тус бүрээс хэд хэдэн төгрөг гаргуулан хохирогчид төлөх талаар заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Танил маань залуу гэр бүлд тус болоод малчнаар аваач цэргээс халагдаж ирээд удаагүй байгаа нэг дүү маань байгаа юм. Ажиллах боломжоор хангаж өгөөч гэсэн саналыг авч үзэж залуу хүмүүсийг дэмжих гэж малчнаар ажилд авсан. Анх манайд ирэхдээ өөрийн гэр хөрөнгөгүй хүмүүс байсан. Би чадах чинээгээрээ тусалж дэмждэг байсан. Шинэ гэр авахад нь 1 000 000 төгрөг өгсөн, хот руу явах гэхэд нь 1 000 000 төгрөг өгч байсан. ...Надад нийт 91.4 сая төгрөгийг хохирол учруулсан. Би энэ төлбөрийг аль болох боломжит нөхцөлөөр төлж барагдуулах саналыг гаргаж байсан. Ар гэрийнхнээс нь амлалт хүртэл авч байсан. Гэвч сая 4 000 000 төгрөг хийсэн. Одоог хүртэл намайг хуурч байна гэсэн үг. Надад нийт 90 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Миний хохирлыг барагдуулж өгнө үү.” Гэв6

Хохирогчийн өмгөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..., ******* нарын буруутай үйлдлээс болж миний үйлчлүүлэгчид 91,4 сая төгрөгийн хохирол учирсан.  ...91,4 сая төгрөг гэдэг бол бага хэмжээний мөнгө биш. Монгол хүнд баймгүй үйлдлийг гаргасан байна. ...Энэ залуу хүүхдүүд мөрийтэй тоглосноос болж энэ мөнгийг үрсэн байдаг. Эхнэр нь энэ үйлдэлд хамтран оролцсон байгаа. ...Яг хэдэн төгрөгийн хохирлыг хамтран үйлдсэн болох нь тодорхой бус байна. Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн бол хохирлыг хувааж тооцох ёстой. Яг хэдэн төгрөгийг хэн нь өгөх ёстойг хуулийг дагуу ялгаж тооцох ёстой. ...ийн хувьд урьдчилсан хэлэлцүүлгээс гараад шууд төлбөрийг төлье гэж хэлж байсан байна лээ. Гэтэл одоог хүртэл төлбөр төлсөн зүйл байхгүй. Хэдэн үхэрний зураг харуулаад энэ хэдээр хохирлыг төлнө гэж хэлсэн. ...Энэ хэрэгт прокурор дутуу хяналт тавьж, шалгасан гэж үзэж байна. ...Мөрийтэй тоглоомын үйлдлийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой байсан. ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл гаргасан байна. Үндсэн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг бүрэн гүйцэд бодитойгоор тогтоож чадаагүй байна. Ялын бодлого дээр мөн миний үйлчлүүлэгч ярьдаг. Ярих ч ёстой гэж бодож байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлаас шалтгаалж ял оногдуулах ёстой байдаг. Хэргийг бодитоор тогтоогоогүй учир ял хариуцлага ч гэсэн тохирохгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирлыг яг хэн хэдэн төгрөг төлөх нь тодорхой бус байна гэдгийг тайлбарлаж хэлсэн. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгөхийг хүсч байна. Гомдлоо бүрэн дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хүнийг хохироосон үйлдэлдээ маш их гэмшиж байна. Энэ миний түмэн буруу. Би хохирлыг нь төлөх гэсэн боловч чадаагүй. Би хохирлыг нь төлж барагдуулна.” гэв.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр 2017 онд энэ хүний малыг авсан нь үнэн, хорогдуулсан нь ч гэсэн үнэн. Маргах зүйлгүй. Хохирлыг төлөх гэж хэд хэдэн удаа оролдсон. Манай талаас хохирлыг нь төлөх гэсэн боловч нөхрийн талынхныг яаж хөдлөхийг хүлээх шийдвэр гаргасан. Гэтэл нөхрийн талаас бас муудалцаад сүүлдээ биднийг өөрсдөө учраа ол залуу хүмүүс байна гэсэн шийдвэрт хүрсэн. ...Сая 4 000 000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг бид хоёр хувааж төлж байгаа. ..” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зүйл ангитай маргах зүйл байхгүй. Хохирогчид хэн нь хэдэн төгрөг өгөх ёстой гэдгийг зааж өгөх ёстой байсан нь зөв гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар өөрийн чадах чинээгээр 4 000 000 төгрөгийг төлсөн байна. Энэ байдлаар байх юм бол нааш, цааш гүйж таван төгрөг цуглуулаад байгаа нь харагдаж байна. Цаашид ч ингэж хичээх боломжтой. Хэдийгээр яг ноогдох хэсгийг зааж өгөөгүй ч Эрүүгийн хуулийг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэхгүй байна. Энэ үндэслэлээс болж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж хэлмээр байна. Мөрийтэй тоглосон асуудлын талаар ярьж байна. Энэ мөнгийг яаж үрэгдүүлсэн юм бэ гэхэд мөрдөн байцаалтын шатны үед ерөөсөө тодорхой хэлэхгүй байсан. Ингээд шүүх хуралдааны үед сонирхоод асуухад “тодорхой хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглосон” гэж хэлсэн. ...Өнөржаргалын хувьд үнэхээр боломжийн хэмжээнд харьцсан гэдгийг ойлгож байна. Хатуурхаж хандаагүй. ...Хохирол төлбөрөө гэр бүлийнхнээсээ нууж байгаад ч хамаагүй төлчих хүсэл гаргасан боловч чадаагүй гэдгээ илэрхийлсэн. Хохирлыг төлөхгүй гэж хэлэх үндэслэл байхгүй. Ямар нэгэн аргаар төлж барагдуулна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгч хэргийг дутуу шалгасан, шүүгдэгч нар оногдуулсан ял шударга ёсны зарчимд нийцээгүй гэж байна. Шүүгдэгч нар нь хохирогчийн малыг маллах явцдаа  завшсан уу? үрэгдүүлсэн үү? гэдгийг мөрдөн байцаах ажиллагааны явцад хангалттай тогтоосон. Эхнэр нь энэ хэрэгт хамтран оролцсон болох нь илэрхий болсон. Хамт малаа аваад манай мал байгаа юм гэж хэлээд зараад явж байсан гэдгийг гэрчилсэн гэрч нар байдаг. Иймээс гэмт хэрэгт хамтран оролцогчоор тогтоосон. ...Миний хувьд ял хөнгөдсөн гэж эсэргүүцэл бичээгүй. Нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах саналыг гаргаж байна. Малжих явцдаа завшсан гэдэг нь тодорхой болсон. Хохирол тодорхой байна. Хохирол төлөхөө илэрхийлж байгаа. ...Гэр бүлийн гишүүд хувааж төлөх боломжтой талаар хэлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч , түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.*******, Б. нар нь 2017 оны 07 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч ын үхрийг маллах явцдаа нийт 86 тооны үхрийг бусдад худалдаж д 91,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор 100 бярууг *******, нарт хүлээлгэн өгсөн. *******, нар нь миний бярууг Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутагт маллан амьдрахаар болсон. Үүнээс хойш 2018 оны 07 дугаар сард үхрээ тоолоход эм шүдлэн үхэр 38, эр шүдлэн үхэр 58, эр тугал 7, эм тугал 6 байсан. Мөн тухайн үед би Баян-Уул сумаас 1 тооны бух худалдан авч өгсөн бөгөөд нийтдээ 110 тооны үхэр байсныг эхнэр Ариунаагийн хамт ирж тоолж байсан. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр тооллого хийхэд эм хязаалан үхэр 38, эр хязаалан үхэр 58, эр бяруу 7, эм бяруу 6, бух 1, эр тугал 13, эм тугал 17 буюу нийт 140 тооны үхэр байсан. Тооллогын дараа 2019 онд  хязаалан эр үхэр 3-ыг хэрэглэсэн. ...2020 оны 05 дугаар сард тооллого хийхэд 38 тооны үнээ, 7 тооны эр шүдлэн үхэр, 6 тооны эм шүдлэн үхэр, 13 тооны эр бяруу, 17 тооны эм бяруу, 18 тооны эр тугал, 10 тооны эм тугал, 1 тооны бух байсан. Нийтдээ 110 үхэр байсан. Үүнээс хойш тооллого хийгээгүй байж байгаад 2021 оны 07 дугаар сарын сүүлээр ... Цагаан-Овоо сумын нутагт очиж өөрийн найз Батаа, түүний хүү Гончиг нарын хамт үхрээ тоолоход 1 тооны бух, 11 тооны тугалтай үнээ, 12 тооны бяруу нийт 24 тооны үхэр үлдсэн байсан. Тэгэхээр миний эзэмшлийн 27 тооны үнээ, хязаалан насны эм үхэр 6, хязаалан насны эр үхэр 7, шүдлэн насны эм үхэр 17, шүдлэн насны эр үхэр 13, эм бяруу 5, эр бяруу 11 буюу нийтдээ 86 тооны үхэр дутсан байсан...” гэх /1хх 31-33, 34-42/,

Гэрч С.Хишигтогтохын өгсөн: “...манай дүү *******, нар 2017 онд хөдөө мал дээр гарцгаасан бөгөөд ******* надаас хүний мал харах гэсэн юм аятайхан хүн байна уу гэхэд нь би Өнөржаргал гэх хүн үхрээ маллуулна гэж ярьж байсан гэж хэлсэн. Улмаар Өнөржаргал нь *******, нартай ярилцаад хамтран ажиллах гэрээ байгуулж үхрээ харуулахаар болсон. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын байдлаар Өнөржаргалын үхэрнээс нийт 86 тооны үхэр дутсан учраас Өнөржаргал нь *******, нараас татгалзаж хамтран ажиллахаа больсон...” гэх /1хх 63-65/,

Гэрч Б.Гончигсүрэнгийн өгсөн: “...*******, нар Өнөржаргал гэх хүний үхрийг хардаг байсан юм. ...Тэгээд бид үхрийг нь тоолоход нийт 110 тооны үхэр байхаас 23 үхэр үлдсэн байсан бөгөөд 86 тооны үхэр байхгүй болсон байсан. Үүнд тугалыг нь оролцуулаагүй. Тэгэхэд *******, нар Өнөржаргал ахад бид хоёр малыг чинь дутаасан нь үнэн банкны зээл болон өрөө дарах гэж үхэр зарсан гээд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 86 тооны үхрээс тал үхрийг нь амьдаар нь хүлээлгэж өгье гээд ах дүү нарыгаа дуудаж ирүүлээд төлж өгнө гэж баталгаа бичиг Өнөржаргал ахад өгч байсан...” гэх /1хх 82-83/,

Гэрч Г.Энхбаатарын өгсөн: “...*******, нартай айл саахалт болоод 2018 оны 06 сараас 2019 оны 09 сарын дундуур хүртэл нутаглаж амьдарч байсан. ...миний санаж байгаагаар 2018 оны 06 сард нэлээн олон тооны үхэр байсан боловч 2019 оны 06 сард намайг нүүх үеэр 30 гаран тооны үхэр үлдсэн байх шиг байсан. ...ямар ч байсан *******, нар 2019 оны өвөл тооллогын үеэр миний эзэмшлийн 15 тооны нас гүйцсэн эм үхэрнүүдийг гуйгаад өөрсдийн нэр дээр тоолуулж байсан...” гэх /1хх 85-87/,

Гэрч Д.Ариунаагийн өгсөн: “...2019 оны 10 сарын эхээр мал дээрээ ирэхэд эм хязаалан үхэр 38, эр хязаалан үхэр 58, эр бяруу 7, эм бяруу 6, бух 1, 13 эр тугал, 17 эм тугал нийт 140 үхэр байсан. Тооллогын дараа 3 эр үхэр хэрэглэсэн. Мөн үлдсэн 55 тооны эр хязаалан үхрийг зарж борлуулсан. ...Манай нөхөр Өнөржаргал найз Баасандорж, түүний хүү Гончигсүрэн нарын хамт мал дээрээ ирэхэд 1 тооны бух, 11 тооны үнээ, бяруу 12 нийт 24 тооны үхэр үлдсэн байсан. Улмаар 27 тооны үнээ, хязаалан насны эм үхэр 6, хязаалан насны эр үхэр 7, шүдлэн насны эм үхэр 17, шүдлэн насны эр үхэр 13, эм бяруу 5, эр бяруу 11 буюу нийт 86 тооны үхрийг *******, нар бусдад өрөндөө өгч зарж борлуулсан гэдгээ зөвшөөрсөн гэсэн...” гэх /1хх 105-107/,

Гэрч Ц.Саруулын өгсөн: “...Тухайн үед ******* надад хандаж “Мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлээд 2 бярууны мөнгө болох нийт 570,000 төгрөг надаас авч байсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн үхэрнээс зарна гэж хэлж байсан шиг санаж байна...” гэх /1хх 88-89/,

Гэрч Н.Баясгалангийн өгсөн: “...2019 оны 05 сарын 25-ны өдөр ******* өөрийн эзэмшлийн үхэрнээс зарж байна гэж хэлээд надад 1 тооны эр бяруу зарж байсан, би тухайн үед мал худалдан авдаг байсан юм...” гэх /1хх 90-91/,

Гэрч Д.Тунгалагийн өгсөн: “... 2020 оны 08 сарын 11-ний өдөр *******, нар мал зарна гээд 1 тооны бярууны 400,000 төгрөг авсан. 2020 оны 08 сарын 12-ны өдөр *******, нар өөрсдийн малаас зарна гээд 1 тооны бярууны 350,000 төгрөг авсан. Гэхдээ уг 2 тооны бярууг тэр даруй аваагүй бөгөөд 2020 оны сүүлээр манай нөхөр Баярхүү тэдний гэрт очиход 2 тооны бяруу өгөх боломжгүй гэхэд нь оронд нь 1 тооны шүдлэн үхэр авсан шиг санаж байна...” гэх /1хх 95-96/,

Гэрч Б.Баатарсүхийн өгсөн: “...Би 2019 оны 12 сараас эхлэн хувиараа мал мах худалдан авч байгаа юм. Миний санаж байгаагаар 2020 оны 08 сарын 25-ны өдөр ******* гэх залуу нэг эмэгтэйн хамт ирээд 177кг үхрийн мах надад зарсан бөгөөд гарал үүслийн бичиг нь байсан. Гэхдээ тухайн махны жинг тооцож үзэхэд миний бодлоор үнээ юм уу шүдлэн үхэр байсан гэж бодож байна. Тэр үед ******* “Өөрсдийн малыг зарж байна” гэж хэлээд надад зарсан шиг санагдаж байна...” гэх /1хх 97-98/,

Гэрч П.Баярхүүгийн өгсөн: “...*******, нар нь 2021 оны 06 сарын 07-ны өдөр “Өөрсдийн малаас зарж байна” гэж хэлээд 1 тооны бяруу 350,000 төгрөгөөр надад зарсан. ...Миний хувьд нийтдээ 3 удаа тус бүр 1 тооны бяруу худалдан авч байсан...” гэх /1хх 99-100/,

Гэрч Т.Мөнхчулууны өгсөн: “...Би тухайн үед зар тавьж мал худалдан авч байсан юм. ******* миний дугаарыг зар дээрээс харлаа гээд эхнэртэйгээ хамт ярьж байсан. Би *******эс шүдлэн үхэр 1, гунжин үнээ 1, бяруу 2 нийт 4 тооны үхэр авсан. Бум-Эрдэнийг би малтай гэж бодоод малын мөнгө өгч мал авч байсан. Хүний малыг хардаг талаар мэдээгүй өөрийнхөө малыг л малладаг гэж бодсон...” гэх /1хх 101-104/

Гэрч Д.Анхбаярын өгсөн: “...Би 2020 оны 06 сард найздаа туслаад мал мах авна гээд зар байршуулахад Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн иргэн ******* миний утсаар холбогдоод бяруу зарна гэж хэлсэн. Тэгээд би уг хүнтэй 1 тооны бярууг 500,000 төгрөгөөр тооцож 6 сард 1 бярууны мөнгө, 9 сард мөн 1 бярууны мөнгө шилжүүлсэн. ...Мөн дараа онд нь буюу 2021 оны хавар мал авна гэж зар тараахад ******* 1 тооны бяруу зарна гэж хэлсэн. Тэгэхэд нь би ээж Доржхандын данснаас 400,000 төгрөг, 100,000 төгрөгөөр ойрхон гүйлгээ хийж шилжүүлсэн...” гэх /1хх 108-111/,

Гэрч Ч.Чулуунбаатарын өгсөн: “...2020 оны 06 сард ******* нь “Ахаа бяруу авах хүн байна уу” гээд байсан. Тэгэхээр нь би “Манай дарга Чинбат малтай болохоор охин бяруу авах байх” гэж хэлсэн. Тэгтэл тэр “Тэгвэл ахад 2 охин бяруу заръя” гэж хэлсэн. Ингээд би дарга Чинбатад хэлж тэр авахаар болоод нэг тооны бярууг 400,000 төгрөгөөр тооцож 2 тооны бяруу худалдан авч Чинбатад өгсөн...” гэх /1хх 119-121/,

Гэрч Б.Мөнхтогтохын өгсөн: “...******* 2020 оны 10 сард манай байгууллагаас зээлсэн 1,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулаад 2021 оны 02 сард зээлээ сунгахаар болж өмнө нь авсан 1,000,000 төгрөгний үлдэгдэл 400,000 орчим төгрөгийг шууд төлж зээлээ хаагаад нэмээд 1,500,000 төгрөгийн зээл гаргаж авсан. Тухайн авсан зээлийнхээ эхний 3 сарыг төлж байгаад 2021 оны 5 сард ирээд “Ахад нь яаралтай мөнгөний хэрэг болоод байна, зээлийг маань сунгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгууллагын журмын дагуу түүний зээлсэн 1,500,000 төгрөгийн үлдэгдэл 1,200,000 төгрөгийг байгууллагаас гарган зээлийг хааж дахин 2,000,000 төгрөгийн зээл гаргаж *******д өгсөн...” гэх /1хх-115-118/ гэх мэдүүлгүүд, , *******,******* нарын хамтран ажиллах гэрээ /1хх 161-165/,  малын тооцоо нийлсэн баримтууд /1хх 166-168/, эд зүйл бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25-27/, *******,******* нарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 199-224, 233-240, 245-250, 2хх 1-195/, ХААН банкин дахь Э.Бум-Эрдэнийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 241-244/, *******,******* нарын банк болон бусад газраас авсан зээлийн гэрээний хуулбарууд /1хх 172-176, 179-182, 185-196, 198, 227-231/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 125-132/ болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******,******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.*******д 3  жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.ад 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч түүний өмгөөлөгч М.Хувцагаан нар нь “...Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзвэл нэг талыг барьж мэдүүлэг авсан байна. ... Г.Энхбаатар нь *******, нарыг Өнөржаргалын үхрийг зараад байгааг мэдэж, тэр эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийнхөө 15 тооны үхрийг тоолуулж байгаа нь онцгой анхаарал татаж байхад үүнийг мөрдөн байцаагч шалгаагүй, прокурор энэ мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. ... Хэргийн хувьд дутуу шалгасан ба *******, нарт шүүхээс оногдуулсан ял нь шударга ёсны зарчимд нийцсэнгүй. ... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирлыг хэн нь хэдэн төгрөгийн хохирол төлөх талаар шүүгдэгч тус бүрээс хэд хэдэн төгрөг гаргуулан хохирогчид төлөх талаар заагаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******,******* нарын гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж тус шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн шүүх *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо болон нэг гэр бүл, бага насны гурван хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй хэт нэг талыг барьсан, шүүгдэгч нарт оногдуулсан ял нь шударга ёсны зарчимд нийцээгүй мөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн гомдол нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

Харин шүүх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 85 633 000 төгрөгийг төлүүлэхдээ шүүгдэгч *******,******* нараас гэж бичсэнээр шүүгдэгч нар үүргийг хувь тэнцүү төлөх эсхүл тус бүртээ ногдох хэмжээгээр төлөх эсэх нь ойлгомжгүй болсон байх тул хохирогч, түүний өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад өөрчлөлт оруулах замаар зөвтгөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бум-Эрдэнийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14ий өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 107 /нэг зуун долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогч , түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын гаргасан гомдлоос “...шүүгдэгч тус бүрээс хэд хэдэн төгрөг гаргуулан хохирогчид төлөх талаар заагаагүй. ...” гэх үндэслэлийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29ий өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын:

“...шүүгдэгч *******,******* нараас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 85,633,000 /наян таван сая зургаан зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч *******эс 42 816 500 төгрөг /дөчин хоёр сая найман зуун арван зургаан мянга таван зуу/,*******аас 42 816 500  төгрөг /дөчин хоёр сая найман зуун арван зургаан мянга таван зуу/ тус тус гаргуулж...” гэж өөрчлөн, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бум-Эрдэнийн 2022 оны 6 дугаар сарын 29ий өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14ий өдрийг хүртэл цагдан хоригдсон 107 /нэг зун долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч ын ХААН банкны 5037177527 тоот дугаарын дансанд 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг төлснийг Э.Бум-Эрдэнийн төлөх 42 816 500 төгрөг, Б.ийн төлөх 42 816 500 төгрөгөөс тус тус хувь тэнцүүлэн хасаж тооцохыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бусад холбогдох байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХЦЭЦЭГ

               ШҮҮГЧИД                                                                        С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                             Ж.ДОЛГОРМАА