Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/05064

 

 

 

 

 

 

 

  2024                10            09                                              184/ШШ2024/05064

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  *****,

 

Хариуцагч:  ******,

 

Хариуцагч: ***** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11.602.525.368,19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ****** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* *******” ХК-ийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5/4124 дугаар нэхэмжлэлийг хариуцагч “******* *******” ХК, *******, ******* нарт холбогдуулан гаргасан. Уг нэхэмжлэлээр хариуцагч “******* *******” ХК нь “******* ******* *******” ХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ-9101/160425 тоот зээлийн гэрээ, ЗБГ-9101/160425 тоот барьцааны гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/СС201225035-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/СС201225035-1-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, ЗБГ-9101/10160425-1 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээнүүдийг байгуулан 11.100.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 76 сарын хугацаатайгаар “ *******” ХХК буюу одоогийн “******* ******* *******” ХК-ийн эх үүсвэрт шилжсэн тохиолдолд жилийн 18 хувийн хүүтэй байхаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “******* *******” ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүрэг, 07 дугаар хороонд байрлах 10,620 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, “******* *******” ХК-ийн өмчлөлийн гэрчилгээний дугаартай, 45/8804 нэгж талбарын дугаартай ******* дүүрэг, 07 дугаар хороонд байрлах 99,343 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүүрэг, 05 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 01 тоот хаягт байрлах 305 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******гийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай дүүрэг, 05 дугаар хороо хаягт байрлах 1,020 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, “ *******” ХХК болон “******* ******* *******” ХК дахь “******* *******” ХК-ийн харилцах дансны бүх орлого болон бусад арилжааны *******анд харилцах дансны бүх орлогыг хууль тогтоомжийн дагуу барьцаалсан. Хэрвээ зээлдэгч тус зээлийн хэмжээг зээлийн гэрээний хугацаа, хуульд тохирсон хуваарийн дагуу төлөөгүй бол барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар зээлийн гэрээнд заагдсанаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 5/7179 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай албан бичгээр 11.602.525.368.19 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Хариуцагч “******* *******” ХК нь 2020 оноос хойш зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр зөрчил гаргаж эхэлсэн бөгөөд “ *******” ХХК байхдаа эскроу данс нээж, 2.000.000.000 төгрөгийн хэлцэл зэргийг бид хийж байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч нар нэг ч зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Иймд “******* ******* *******” ХК нь Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн тухай хууль, Иргэний хуульд заагдсаны дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг удирдлага болгон баримталж байгаа. Тус гэрээгээр жилийн 9 хувийн хүүтэйгээр ямар нэг тохиолдлоор доголдол үүсвэл "******* ******* *******" ХК-ийн эх үүсвэр лүү шилжинэ гэж заагдсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн үүргээ биелүүлээгүй тул “******* ******* *******” ХК-ийн эх үүсвэр лүү шилжиж тооцно гэж заасан гэрээний заалтаа хэрэгжүүлсэн. Асуулт хариултын үе шатад би *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад “Энэ бол хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан нь үнэн” гэж хэлсэн нь хүсэл зоригийн илэрхийлэл агуулагдаж байна гэж үзэхээр байна. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд энэ зээлийн нэмэлт гэрээ өөрөө 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээтэйгээ салшгүй холбоотой буюу нэг гэрээ гэж ойлгож болно. Иргэний хуулийн зохицуулалтаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аль хэдийн “******* *******” ХК зээлээ төлөхгүй байсан тул “******* ******* *******” ХК-ийн эх үүсвэр лүү зээлүүд нь шилжсэн. Тэр шилжсэн зээл нь 1,229,891,784.88 төгрөг, жилийн 18 хувийн хүүтэйгээр нэмэлт гэрээ баталгаажсанаар “Хөгжлийн *******”-ны эх үүсвэртэй зээл нь “******* ******* *******” ХК-ийн эх үүсвэртэй зээлд шилжсэн тохиолдолд тооцно гэж гэрээнд заагдсан. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс “******* ******* *******” ХК-ийн эх үүсвэр лүү аль хэдийн шилжсэн үйл баримттай байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2,000,000,000 төгрөгийн 1,000,000,000 төгрөгийг үндсэн зээлд, 1,000,000,000 төгрөгийг үндсэн хүүд төлсөн байна. “******* ******* *******” ХК болон “******* Керамик” ХК нарын хоорондоо байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан бөгөөд хариуцагч нар үндсэн зээл, барьцаа болон зээлийн гэрээнд гарын үсэг зурсанд маргаагүй. Үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд маргаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн нэмэлт гэрээнүүд хүчин төгөлдөр байгуулагдсан. Талууд хүсэл зоригийн илэрхийллээ илэрхийлээд тамга тэмдэг, гарын үсгээ зурчихсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 7,279,891,784.88 төгрөг, үндсэн хүүнд 4,104,725,780.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 217,907,803,13 төгрөг, нийт 11,602,525,368.19 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч "******* Керамик" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани сүүлийн хэдэн жил маш их өр, зээлд орсон бөгөөд Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын газарт ч өртэй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний зүгээс үлдсэн төлбөрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* *******ны нэхэмжлэлийг хууль бус гэж үзэж байна. Тиймээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. "******* ******* *******" ХК нь дамжуулан зээлдэж “Хөгжлийн *******” руу мөнгө шилжүүлээд байгаа. Би үндсэн зээл, гэрээ, барьцаа хөрөнгөд маргахгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “******* ******* *******” болон “******* *******” ХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний асуудалд зөвхөн туслах зорилгоор оролцсон тул өөрийгөө ямар нэг буруугүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна, миний бие тус *******наас 1 ч төгрөг авч ашиглаагүй бөгөөд зөвхөн өөрийн газрын эрхээ барьцаалуулж сайн санааны тус хүргэсэн. Гэтэл буруутан болж шүүхэд дуудагдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл/1ХХ-ийн 1-4 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1ХХ-ийн 5-6, 234, 2ХХ-ийн 43-44 тал/, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/5093 дугаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/1ХХ-ийн  233-234, 237-238, 2ХХ-ийн 41-42 тал/, зээл зээлийн хүүгийн тооцоолол/1ХХ-ийн 241-5244, 2ХХ-ийн 25-33, 45-49 тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1ХХ-ийн 7-8, 206 тал/, итгэмжлэл/1ХХ-ийн 9-10, 121, 194, 204, 205 тал/, зээлийн хүсэлт/1ХХ-ийн 11-12 тал/, зээл хүсэгч аж ахуйн нэгж байгууллагын захирлын танилцуулга, зээлийг хамтран хариуцагч болон санхүү хариуцсан ажилтны танилцуулга/1ХХ-ийн 13-14 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/160425 дугаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь/1ХХ-ийн 15-19 тал/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/СС201225035-1 дугаар зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуулбар/1ХХ-ийн 20-23 тал/, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/СС201225035-1-1 дугаар зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь/1ХХ-ийн 24 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗБГ9101/160425 дугаар зээлийн барьцааны гэрээ/1ХХ-ийн 25-27, 29-31, 38-40, 42-44, 67-69 тал/, Өмчлөх эрхийн гэрчилгээ/1ХХ-ийн 28 тал/, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар/1ХХ-ийн 32-33 тал/, 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургийн хуулбар/1ХХ-ийн 34-37 тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1ХХ-ийн 41 тал/, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01119-2019/03019 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/1ХХ-ийн 45-46 тал/, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар/1ХХ-ийн 47-48 тал/, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЗБГ9101/160425-1 дугаар зээлийн барьцааны нэмэлт гэрээ/1ХХ-ийн 49-50 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ЗБДГ9101/160427 дугаар зээлийн батлан даалтын гэрээ/1ХХ-ийн 51, 54-55 тал/, , , ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар/1ХХ-ийн 52-53, 56 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн энгийн вексель/1ХХ-ийн 57 дугаар тал/, “******* ******* *******” ХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6/3121 дугаар албан бичиг/1ХХ-ийн 58, 2ХХ-ийн 18 тал/, “******* ******* *******” ХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6/3122 дугаар албан бичиг/1ХХ-ийн 59-60, 2ХХ-ийн 19 тал/, “******* ******* *******” ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/9846 дугаар албан бичиг/1ХХ-ийн 61, 2ХХ-ийн 20 тал/, “******* ******* *******” ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/9847 дугаар албан бичиг/1ХХ-ийн 62, 2ХХ-ийн 21 тал/, “******* ******* *******” ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4/2447 дугаар албан бичиг/1ХХ-ийн 63-64 тал/, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗБГ9101/151231 дугаар зээлийн барьцааны гэрээ/1ХХ-ийн 65-66 тал/, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар газар хоорондын бичиг/1ХХ-ийн 70 тал/, “ *******” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/937 дугаар албан бичиг/1ХХ-ийн 71 тал/, “ *******”  ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 4/986 дугаар албан бичиг/1ХХ-ийн 72 тал/, “******* *******” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол/1ХХ-ийн 73 тал/, “******* *******” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл/1ХХ-ийн 74-75 тал/, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЭДҮГ01-1 дугаар эскроу дансаар үйлчлэх гэрээг дуусгавар болгох тухай акт/1ХХ-ийн 76 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01-1 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэмэлт гэрээ/1ХХ-ийн 77 тал/, “******* *******” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1ХХ-ийн 78 тал/, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт/1ХХ-ийн 79 дүгээр тал/, нотариатын хөлс төлсөн баримт/1ХХ-ийн 80 дугаар тал/, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн нотариатчийн нэхэмжлэл/1ХХ-ийн 81 тал/, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нотариатчийн нэхэмжлэл/1ХХ-ийн 82 тал/, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/1ХХ-ийн 83-84 тал/, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн З-ЭИ-С 2015-79 дугаар дамжуулан зээлдүүлэх гэрээ/1ХХ-ийн 85-87 тал/, дэд зээлийн эх үүсвэр шилжүүлэн авах хүсэлт, төслийн товч танилцуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/1ХХ-ийн 88-92 тал/, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2022/16976 дугаар шүүгчийн захирамж/1ХХ-ийн 93-95 тал/, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШЗ2023/01885 дугаар шүүгчийн захирамж/1ХХ-ийн 96-97 тал/, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ/2ХХ-ийн 12-13 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01-1 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэмэлт гэрээ/2ХХ-ийн 14 дүгээр тал/, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн эскроу дансаар үйлчлэх гэрээ/2ХХ-ийн 15-17 дугаар тал/, "******* *******" ХК-ийн дансны  хуулга/2ХХ-ийн 22-24 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас *******гийн хариу тайлбар/1ХХ-ийн 120, 2ХХ-ийн 4, 57 тал/, хариуцагч *******ын хариу тайлбар/1ХХ-ийн 167 тал/, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1655 дугаар *******гийн Е.Нурбергенд олгосон итгэмжлэл/2ХХ-ийн 106 тал/, Барилга, хот байгуулалтын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/192 дугаар албан бичиг, хавсралтын хамт/1ХХ-ийн 178-179 тал/, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0168 дугаар *******ын т олгосон итгэмжлэл/1ХХ-ийн 216 тал/, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар "******* *******" ХК-иас олгосон итгэмжлэл/1ХХ-ийн 226 тал/, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07/08 дугаар өмгөөлөгчийн мэдэгдэл/2ХХ-ийн 56 тал/, хариуцагч *******гийн хариу тайлбар/2ХХ-ийн 7 тал/, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б-1б/634 дугаар “******* Банк”-ны албан бичиг/2ХХ-ийн 71 тал/, “******* *******” ХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны 39 дугаар албан бичиг/2ХХ-ийн 39-40 тал/, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн мэдээллийн сангийн лавлагаа/2ХХ-ийн 107 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16/41 дугаар "******* *******" ХК-ийн зээлийн хүсэлт/2ХХ-ийн 129 тал/, 2016 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/1169 дугаар “Аж үйлдвэрийн яам”-ны албан бичиг/2ХХ-ийн 130 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6/478 дугаар “******* Улсын Хөгжлийн *******”-ны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/2ХХ-ийн 131 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “******* *******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол/2ХХ-ийн 132 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16/1091 дугаар “Аж үйлдвэрийн яам”-ны мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг/2ХХ-ийн 133 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “******* *******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл/2ХХ-ийн 134 тал/, “******* *******” ХК-ийн зээлийн эргэн төлөлтийн тооцоо, төлбөрийн бодомж/2ХХ-ийн 135 тал/, "******* *******" ХК-ийн санхүүгийн тайлан тэнцэл/2ХХ-ийн 136 тал/, "******* *******" ХК-ийн сүүлийн 24 сарын орлогын түүвэр/2ХХ-ийн 137 тал/, авлагын жагсаалт/2ХХ-ийн 138 тал/, "******* *******" ХК-ийн бараа материалын үлдэгдлийн жагсаалт/2ХХ-ийн 139 тал/, Зээлийн мэдээллийн сангийн зээлдэгчийн талаарх мэдээллийн хүснэгт/2ХХ-ийн 140-141 тал/, "******* *******" ХК-ийн товч танилцуулга, ажилчдын мэдээлэл/2ХХ-ийн 142-145 тал/, Барилга хот байгуулалтын яамны БМҮ 079/17 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ/2ХХ-ийн 146 тал/, Барилга архитектур корпорацийн 35/17 дугаар тохирлын гэрчилгээ/2ХХ-ийн 147 тал/, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн КБЛ28/16 дугаар барилга, архитектурын корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн/2ХХ-ийн 148 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаар ******* Улсын Засгийн газрын тогтоол/2ХХ-ийн 149 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/563 дугаар Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилга ******* төвийн үйл ажиллагааг дэмжих тухай албан бичиг/2ХХ-ийн 150 тал/, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/2ХХ-ийн 151 тал/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар "******* *******" ХК-ийн хүсэлт/2ХХ-ийн 152 тал/, "******* *******" ХК-ийн БНХАУ-аас ирж ажиллах ажилчдын ажлын байрны жагсаалт/2ХХ-ийн 153-155 тал/, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар "******* *******" ХК-ийн гаргасан хүсэлт/2ХХ-ийн 156 тал/, "******* *******" ХК болон БНХАУ-ын Хэбэй муж Жанчү “Мэньтэй” ХХК хамтран ажиллах гэрээ/2ХХ-ийн 157-159 тал/, ******* дүүргийн 07 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/2ХХ-ийн 160 тал/, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тоосго худалдах, худалдан авах гэрээ/2ХХ-ийн 161-162 тал/, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15ГА/19 дугаар материал нийлүүлэх гэрээ/2ХХ-ийн 163-164 тал/, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ХХГ/19/444 дугаар худалдах, худалдан авах гэрээ/2ХХ-ийн 165-167 тал/, бараа бүтээгдэхүүний нэгжийн болон нийт үнэ, хүргэлтийн цэг/2ХХ-ийн 168 тал/, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоосго худалдах, худалдан авах гэрээ/2ХХ-ийн 169-171 тал/, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн, 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тоосго худалдах, худалдан авах гэрээнүүд/2ХХ-ийн 172-174, 175-177, 178-180, 181-184, 185-188, 189-191 тал/, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/937 дугаар “ *******” ХХК-ийн барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг/2ХХ-ийн 192-193 тал/, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ/2ХХ-ийн 194 тал/, Зээлийн гэрээ/2ХХ-ийн 195-199 тал/, Зээлийн нэмэлт гэрээ/2ХХ-ийн 200-203 тал/, Зээлийн нэмэлт гэрээ/2ХХ-ийн 204-206 дугаар тал/, Зээлийн барьцааны гэрээ/2ХХ-ийн 207-209 тал/, Зээлийн нэмэлт гэрээ/2ХХ-ийн 210-211 тал/, Зээлийн нэмэлт гэрээ/2ХХ-ийн 212-214 тал/, Зээлийн батлан даалтын барьцааны гэрээ/2ХХ-ийн 215-2016 тал/, Зээлийн батлан даалтын гэрээ/2ХХ-ийн 217 тал/, ******* дүүргийн Татварын хэлтсийн 3416000693 дугаар тодорхойлолт/2ХХ-ийн 218 тал/, "******* *******" ХК-ийн дансны хуулга/2ХХ-ийн 219-222 тал/, "******* *******" ХК-ийн 2019 оны 06 дугаар сарын цалин олгох хүснэгт/2ХХ-ийн 223-224 тал/, "******* *******" ХК-ийн ажилчдын мэдээлэл/2ХХ-ийн 225 тал/, "******* *******" ХК-ийн 2019 оны 08 дугаар сарын цалин олгох хүснэгт/2ХХ-ийн 226 тал/, "******* *******" ХК-ийн 2017 оны жилийн санхүүгийн тайлан/2ХХ-ийн 227-250, 3ХХ-ийн 1-5 тал/, "******* *******" ХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайлан/3ХХ-ийн 6-13 тал/, "******* *******" ХК-ийн 2018 оны жилийн санхүүгийн тайлан/3ХХ-ийн 14-18 тал/, "******* *******" ХК-ийн дансны хуулга/3ХХ-ийн 19-21 тал/, "******* *******" ХК-ийн 2016 оны 02 дугаар улирлын санхүүгийн тайлан/3ХХ-ийн 22-25 тал/, 2019 оны 5, 6, 7, 8 дугаар сарын борлуулалт/3ХХ-ийн 26-42 тал/, Нийгмийн даатгалын хэлтсийн тооцооны үлдэгдлийн баталгаа/3ХХ-ийн 44 тал/, *******ын Татварын албаны тодорхойлолт/3ХХ-ийн 45-46 тал/, "******* *******" ХК-ийн харилцах дансны хуулга/3ХХ-ийн 47-48 тал/, "******* *******" ХК-ийн 2023 оны санхүүгийн тайлан/3ХХ-ийн 49-66 тал/ зэргийг,

 

Шүүхийн журмаар: 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар/1ХХ-ийн 130-131 тал/, “******* *******” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1ХХ-ийн 132-137  тал/, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн мэдээлэл/1ХХ-ийн 134-136 тал/, ******* дүүргийн 07 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/1ХХ-ийн 145 тал/, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн цагдаагийн илтгэх хуудас/1ХХ-ийн 146 дугаар тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тайлбар/2ХХ-ийн 10-11 тал/, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/10604 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, хавсралтын хамт/2ХХ-ийн 74-101 дүгээр тал/, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01-05/5835 дугаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг/2ХХ-ийн 114 тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч “******* *******” ХК, *******, ******* нарт холбогдуулан *******наас зээл олгох гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,279,891,784.88 төгрөг, үндсэн хүүнд 2,618,431,164.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 923,534,62 төгрөг, нотариатын зардалд 90,500 төгрөг, нийт 9,899,336,983.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн хүүг 3,932,401,769.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 183,412,998.10 төгрөг болгон өөрчилж, дахин үндсэн хүүг 172,324,010.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 34,494,805.03 төгрөгөөр нэмэгдүүлж, сүүлийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 7,279,891,784.88 төгрөг, үндсэн хүүнд 4,104,725,780.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 217,907,803,13 төгрөг, нийт 11,602,525,368.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл үндэслэлтэй гэж, хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүй, буруу тооцсон гэж маргаж үл хүлээн зөвшөөрдөг.

Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч “ *******” ХХК болон хариуцагч “******* *******” ХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ9101/160425 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 11,100,000,000 төгрөгийг бэлэн бусаар сарын 0,75 хувийн, жилийн 9 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар олгожээ.

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/СС201225035-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ байгуулагдаж, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/160425 дугаар гэрээг өөрчлөн “******* ******* *******” ХХК болон “******* *******” ХХК болон Д.Энхээ нар тохиролцон 2600072594 тоот дансанд бэлэн бусаар олгосон зээлийн үлдэгдэл 7,050,000,000 төгрөг, 1,229,891,784.88 төгрөгийн зээл зээлийн гэрээ байгуулах өдрийн байдлаар ******* ******* *******ны эх үүсвэрт шилжсэн, Хөгжлийн *******ны эх үүсвэртэй зээлд жилийн 9 хувийн, Хөгжлийн *******ны эх үүсвэртэй зээл нь ******* ******* *******ны эх үүсвэртэй зээлд шилжсэн тохиолдолд жилийн 18 хувийн хүүтэй, Хөгжлийн *******ны эх үүсвэртэй зээлийн хувьд 60 сар, ******* ******* *******ны зээлд шилжсэн өдрөөс 30 сарын хугацаатай  байхаар тохиролцжээ.

Мөн түүнчлэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/СС201225035-1-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээг “******* ******* *******” ХХК болон “******* *******” ХХК болон Д.Энхээ нар тохиролцон 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/СС201225035-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээг өөрчлөн Хөгжлийн *******ны эх үүсвэртэй зээлийн хувьд 76 сарын хугацаатай, ******* *******ны эх үүсвэртэй зээлээс худалдаа ******* *******ны эх үүсвэрт шилжсэн өдрөөс 42 сарын хугацаатайгаар 8,279,891,784.88 төгрөгийн үндсэн зээл, 715,968,493.15 төгрөгийн хүүний хамт 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацаагаар хүүг тооцон 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор зээл, хүүний төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцжээ.

Одоо тус гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээлд 7,279,891,784.88 төгрөг, үндсэн хүүнд 4,104,725,780.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 217,907,803.13 төгрөг, нийт 11,602,525,368.19 төгрөгийг шаардаж байна.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд заасны дагуу жилийн 9 хувийн хүүтэй “Хөгжлийн *******”-ны эх үүсвэртэй 11.100.000.000 төгрөгийг олгосон, 2691212089 тоот дансны хүү тооцооллын хүснэгтээр үндсэн зээлд 1,487,504,134.98 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 315,784,876.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 367,662.14 төгрөг, нийт 1.803.656.673.88 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн гэдэг.

Тус зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор 2,000,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай газрын эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэмэлт 01-1 дугаар гэрээнүүдийн үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2691001316 тоот дансанд үндсэн хүүд 715,968,493.15 төгрөгийг, 2691002089 тоот зээлийн данснаас үндсэн зээлийн үлдэгдлээс 1.000.000.000 төгрөг төлөгдөн үндсэн зээлийн үлдэгдэл 8,279,891,784.88 төгрөг 7,279,891,784.88 төгрөг болж багассан, үндсэн хүүгээс 284,031,506.85 төгрөг төлөгдсөн гэх ба зээлийн гэрээний үүрэгт 2,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч “******* Керамик” ХК нь үндсэн хүүгээ төлөөд үндсэн зээлээс хасахгүйгээр 2019 оноос зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй зээл хүүгийн эргэн төлөлтийг зөрчсөн үндэслэлээр “Хөгжлийн *******” ХК-ийн эх үүсвэртэй зээлийг хааж, “******* ******* *******” ХК-ийн эх үүсвэр лүү шилжихэд 9 хувь байсан хүүг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 18 хувь болгон тохиролцсон тохиролцооны дагуу хүүг нэмэгдүүлэн тооцож нэхэмжилсэн гэдэг.

Хариуцагч нар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ9101/160425 дугаар зээлийн гэрээний дагуу 11,100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэйгээр авсан үйл баримтын талаар маргаагүй, “Хөгжлийн *******” ХК-ийн эх үүсвэртэй зээлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хааж, “******* ******* *******” ХК-ийн эх үүсвэр лүү шилжүүлэн хариуцагчийн зээлийг өмнөөс нь төлсөн гэх үйл баримтын талаар маргаж үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн зөрүү 1,3 тэрбум төгрөг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Хариуцагч талын татгалзлаас үндсэн хүүгийн тооцоолол үндэслэлгүй гэж маргасан нь үндэслэлтэй гэж үзэв.

Иймд уг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үнийн дүнг 9 хувиар тооцсон атал жилийн 18 хувийн хувьссан хүүгээр тооцон нэхэмжилсэн тооцоолол үндэслэлгүй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй, харин нэхэмжлэгч талын 20,4 хувийн хүүгээр тооцох боломжтой ч 18 хувийн хүүгээр тооцож нэхэмжлэл гаргасан нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй тул хүү нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргасныг шүүх зарим хэсгийг үндэслэлтэй.

Шүүх хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/СС201225035-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар мөн өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,050,000,000 төгрөг байна гээд худалдаа ******* *******ны эх үүсвэрт шилжсэн 1,229,891,784.88 төгрөгийн зээл шилжсэн талаар дурдаж, худалдаа ******* *******ны эх үүсвэрт шилжсэн үеэс жилийн 18 хувийн хүүтэй байхаар тохиролцсон байна.

Иймд шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 1,173 хоногийн хүүг 7,050,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээс 9 хувиар, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны 1,260 хоногийн хүүг 1,229,891,784 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээс 18 хувиар тус тус тооцон нийт 2,825,030,994  төгрөгийн үндсэн хүүг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Зохигчийн хооронд байгуулсан хэрэгт авагдсан гэрээ нь зээлийн болон нэмэлт гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд *******наас зээл олгох гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнүүд байна, уг гэрээгээр зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт *******анд буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

Хариуцагч талын үндсэн хүүгийн тооцоолол үндэслэлгүй гэх татгалзал үндэслэлтэй, харин нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол буруу гэж маргасан нь үндэслэлгүй болох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хариуцагч зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ашигласан хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар заажээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч зээлээ буцаан төлөөгүй ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзалд дурдсан зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол үндэслэлтэй, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй тул татгалзал үндэслэлгүй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, хуулийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх   хүртэл   үүрэг   гүйцэтгэгчдийн    хүлээсэн     үүрэг    хүчин    төгөлдөр  хэвээр байна.” гэсэн заалтын дагуу хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хариуцуулахаар шаардсан нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч нар хэн аль нь зээлийн болон барьцааны гэрээнд үндсэн болон хамтран зээлдэгч, барьцаалуулагчаар гарын үсэг зурсан, үүрэг хариуцлагаа хэн аль нь ухамсарлаж мэдсэн байх тул хэн нэгнийг нь зээлийн болон барьцааны гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар *******наас олгох зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “******* *******” ХК, *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7,279,891,784.88 төгрөг, үндсэн хүүнд 2,825,030,994 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 217,907,803.13 төгрөг, нийт 10,322,830,582.01 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,279,694,786.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь мөн хариуцагч нараас зээлийн болон зээлийн нэмэлт гэрээний үүргээс гадна 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГБ9101/160425 дугаартай зээлийн барьцааны гэрээний үүргийг шаардсан байх ба уг байгуулсан барьцааны гэрээгээр тус зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй тохиолдолд “******* *******” ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүрэг, 07 дугаар хороонд байрлах 10,620 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, “******* *******” ХК-ийн өмчлөлийн гэрчилгээний дугаартай, 45/8804 нэгж талбарын дугаартай ******* дүүрэг, 07 дугаар хороонд байрлах 99,343 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүүрэг, 05 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 01 тоот хаягт байрлах 305 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******гийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай дүүрэг, 05 дугаар хороо хаягт байрлах 1,020 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, “ *******” ХХК болон “******* ******* *******” ХК дахь “******* *******” ХК-ийн харилцах дансны бүх орлого болон бусад арилжааны *******анд харилцах дансны бүх орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахыг хүссэн шаардлагаас “ *******” ХХК болон “******* ******* *******” ХК дахь “******* *******” ХК-ийн харилцах дансны бүх орлого болон бусад арилжааны *******анд харилцах дансны бүх орлого барьцаалсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ хэсгийг хангахаас татгалзан, үлдэх хэсгийг ханган ханган шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангадсан үүргийг хууль буюу гэрээний заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дах хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн  шийдвэрийн  дагуу  албадан  дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. 

Иймд хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 435.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159  дүгээр  зүйлийн  159.1, 174 дүгээр  зүйлийн  174.1, 175  дугаар  зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч  “******* *******” ХК, *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг  сайн  дураар  эс  биелүүлбэл  барьцаа  үл  хөдлөх  эд  хөрөнгө  болох “******* *******” ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүрэг, 07 дугаар хороонд байрлах 10,620 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, “******* *******” ХК-ийн өмчлөлийн гэрчилгээний дугаартай, 45/8804 нэгж талбарын дугаартай ******* дүүрэг, 07 дугаар хороонд байрлах 99,343 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүүрэг, 05 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 01 тоот хаягт байрлах 305 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******гийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай дүүрэг, 05 дугаар хороо хаягт байрлах 1,020 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг  Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,626,876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХК, *******, ******* нараас 51,842,303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “******* *******” ХК, *******, ******* нараас *******наас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,322,830,582.01 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ид олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,279,694,786.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг сайн  дураар эс биелүүлбэл барьцаа  хөрөнгө  болох “******* *******” ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүрэг, 07 дугаар хороонд байрлах 10,620 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, “******* *******” ХК-ийн өмчлөлийн гэрчилгээний дугаартай, 45/8804 нэгж талбарын дугаартай ******* дүүрэг, 07 дугаар хороонд байрлах 99,343 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүүрэг, 05 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 01 тоот хаягт байрлах 305 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******гийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай дүүрэг, 05 дугаар хороо хаягт байрлах 1,020 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг  Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,626,876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХК, *******, ******* нараас 51,842,303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      ******