| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00466/И |
| Дугаар | 133/ШШ2024/00464 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 133/ШШ2024/00464
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: **************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,193,396.81 төгрөг, зээлийн хүү 323,916.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,762.52 төгрөг, нийт 3,536,076.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *********** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************** нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ************ дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4,030,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 15 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь, зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгг хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 3,193,396.81 төгрөг, зээлийн хүү 323,916.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,762.52 төгрөг нийт 3,536,076.01 төгрөгийг ********* овогтой ************ гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ************ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ********** 4,030,000 төгрөгийн зээл авч эрүүл мэндийн шалтгаанаас болж төлж чадаагүй явж байтал 3 сард хүүхдийн мөнгө данс битүүмжилсэн тэгээд төрийг авч төлүүлнэ гэж ойлгосон боловч тэгээгүй. 9 сарын 2-нд 2,000,000 төгрөг төлж хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн. Одоо 1,500,000 төгрөг байгаа. Энэ үлдэгдэлээ сар бүрийн 20-нд 300,000 төгрөг төлж барагдуулна. гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******** нэхэмжлэлтэй хариуцагч ********** холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагч нь шүүхийн ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 3,536,076.01 төгрөгөөс 2,032,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2,032,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 1,504,076.01 төгрөгийг ********** гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч ********* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 02 сарын 05-нд *********** зээл авсан нь үнэн. Ажлаасаа гэнэт халагдаж, ажилгүй болоод зээлээ хугацаанд нь төлж чадаагүй хугацаа хэтрүүлэн шүүхэд шилжсэн тул үлдэгдэл зээлээ хуваан төлөх хүсэлтэй байна. Бага насны хүүхэдтэй тул ажил хийх боломжгүй байгаа тул хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгөөрөө буюу 150,000 төгрөгөөр төлж барагдуулах болно. Сар бүрийн 20-нд 150,407.6 төгрөг хийх тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ********* холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,193,396.81 төгрөг, зээлийн хүү 323,916.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,762.52 төгрөг, нийт 3,536,076.01 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь *********** ХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд ирүүлсэн ...Хариуцагч нь шүүхийн ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 3,536,076.01 төгрөгөөс 2,032,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2,032,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 1,504,076.01 төгрөгийг ******** гаргуулж өгнө үү гэх хүсэлтээр, хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ********* зээл авсан нь үнэн. Ажлаасаа гэнэт халагдаж, ажилгүй болоод зээлээ хугацаанд нь төлж чадаагүй хугацаа хэтрүүлэн шүүхэд шилжсэн тул үлдэгдэл зээлээ хуваан төлөх хүсэлтэй байна. Сар бүрийн 20-нд 150,407.6 төгрөг хийх тул хүсэлтийг хүлээн авна уу гэх тайлбараар нотлогдож байна.
********** ХК нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18/07-2779 дугаартай албан бичгээр иргэн ********* холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд бүртгэлийн хэлтсийн ажилтан *********** оролцуулахаар томилж, итгэмжлэл олгов. ************ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,527.22 төгрөгийн тал хувь 35,763.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,763.61 төгрөгийг улсын орлогоос, 35,763.61 төгрөгийг хариуцагч ********* гаргуулж, ************ ХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********** нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,504,076.01 төгрөгийг сар бүрийн 20-нд 150,407.6 төгрөгөөр төлөхөөр нэхэмжлэгч *********** ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,527.22 төгрөгийн тал хувь 35,763.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,763.61 төгрөгийг улсын орлогоос, 35,763.61 төгрөгийг хариуцагч ********* гаргуулж, *********** ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ