Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2024/00397

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар, 1994 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Есөн-Эрдэнэ хоршоонд худалдагчаар, 1994 оны 07 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Оч гал ХЭАА-н дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ