| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0292/Э |
| Дугаар | 304 |
| Огноо | 2017-08-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Хохирогч О.Батхүү, түүний өмгөөлөгч Л.Азжаргал
Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Нандинцэцэгийн Мөнхбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020388 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-3, эмээ, өвөөгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 811 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овогт Н.М /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мариот” зочид буудлын 306 тоот өрөөнд хамт архи ууж байсан хохирогч О.Батхүүтэй маргалдан архины шилээр нүүрэн тус газар нь нэг удаа цохиж унаган, дээр нь гарч зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…2017 оны 01-р сарын 27-ны орой Батхүүтэй 3-р эмнэлгийн хажууд түүний ажлын гадаа Тэмүүлэнтэй хамт очсон. Тэгээд түүний ажлыг тарахад бид гурав, Батхүүгийн найз охинтой уулзаад бид нар 3-р хорооллын Кроун гэдэг караокед орсон. Ороод дуулж байгаад гарсан. Гараад дэлгүүрээс 1 шил архи, 2 пиво авсан. Тэрийгээ урд талын байрны орцонд нь ууж байгаад дуусгалгүй гарч 100-н айлын “Мариот” нэртэй буудалд орсон. Буудлын хамгийн урд булангийн өрөөнд орсон. Өрөөнд ороод бид нар авсан архи пивонуудаа ууцгаасан. Тэгээд авсан архи пивоо ууж дуусгаад байж байтал Батхүү найз охинтойгоо намайг хардаж уурлаж эхэлсэн. Тэгээд найз охин руугаа дайраад уурлаж байгаад над руу гэнэт дайрсан. Тэгэхээр нь би түүнийг нэг удаа нүүрэнд нь цохиж унагасан. Тэгээд дээр нь гараад дарсан. Тэгтэл Тэмүүлэн, түүний найз охин нар намайг түүнээс салгасан. Тэгээд Батхүүгийн амнаас нь цус гараад цагдаа дуудсан юм. Удалгүй цагдаа нар ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авчирч, Батхүүг эмнэлэг рүү яв гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-33/,
Хохирогч О.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт “…2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би “Сайн компьютерс”-т ажиллаж байсан. Гэтэл Тэмүүлэн залгаад уулзъя гэхээр нь орой уулзъя гэсэн. Найзтайгаа явж байна гэж хэлсэн ба би найз охин Энхмаатай уулзаад бид нар хамт хорооллын эцсийн “Кроун” нэртэй бар караокед орсон. Тэнд 1 цаг дуулаад хажуугийн дэлгүүрээс архи, пиво аваад орцонд уусан ба Мөнхбат буудал оръё гэсэн тул би 100 айлд хямд буудалд оръё гээд орсон. Үлдэгдэл архи пиво зэргийг Мөнхбат бид 2 хуваан ууж, хөзөр тоглосон. Шөнө дунд би эхлээд Энхмаатай дараа нь Тэмүүлэнтэй гээд нийт 2 удаа ариун цэврийн өрөө орсон. Би сүүлд Тэмүүлэнтэй ариун цэврийн өрөө орчихоод тамхи татаад ирэхэд Мөнхбат Энхмаатай бэлгийн ажил хийж байсан. Би гэрээл асааж Энхмаатай маргалдаад Мөнхбатаас яаж байгаа юм бэ? гээд тайлбар сонсох гэтэл шууд шилээр цохисон. Тэгээд намайг газар унагаагаад зодсон ба би цагдаа дуудсан. Миний эрүү хугарсан тул ярьж чадахгүй байсан. Гэмтлийн эмнэлэг рүү очиход нарийвчилсан зураг авахуул гэсэн ба Энхмаа, Тэмүүлэн бид 3 явсан. Зураг авахуулахад хугарсан байна гэсэн. Миний эрүү одоо хадаастай, юм идэхэд хэцүү, яс нь бороолоогүй байгаа. Эрүүний хадаасыг авахуулах болоогүй байгаа. Нэмж гаргах хохирлын баримт байсан ч одоо алга байна. Би гомдолтой байна...”гэв,
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2017 оны 01 сарын 27-ны өдөр 15 цагийн үед манай хамаатны банди болох Тэмүүлэн над руу залгаад уулзъя гэхээр нь би ажилтай байна орой тарна гэхэд 21 цагийн үед Тэмүүлэн нь Мөнхбат гээд бандитай хамт хүрээд ирсэн. Тэгээд тэр Мөнхбаттай нь тэр үед танилцсан. Тэгээд 22 цагт би ажлаасаа тараад хамт ууя, гаръя гэсэн. Тэгэхэд нь би надад мөнгө байхгүй гэхэд Мөнхбат нь зүгээрээ би даачихъя гэсэн. Тэгээд би найз охиноо дуудъя гээд найз охин Энхмааг дуудсан... Тэгээд бид нар такси барьж аваад 100-н айлын Жоби төвийн хажууд байх “Мариот” гэдэг буудалд 2 ортой 1 өрөөнд 4-үүлээ орсон. Тэгээд ороод үлдсэн архи пивонуудаа хувааж ууцгаасан. Тэр архинаас Тэмүүлэн, Энхмаа 2 нээх их уугаагүй. Мөнхбат бид 2 архи пивоноос их уусан. Тэгээд бид нар юм яриад хөзөр тоглож байгаад Тэмүүлэн бид 2 шөнийн 03 цагийн үед 00-н өрөө рүү орж тамхи татсан. Тэгээд Тэмүүлэнтэй юм ярьж байгаад 5-10 минут болоод буцаад ороход хаалганы наад талын орон дээр Энхмаа доошоо харсан байрлалтай Мөнхбат араас нь бэлгийн ажил хийж байсан. Тэгэхээр нь би гэрэл асаагаад яаж байгаа юм бэ” гэхэд Энхмаа цочоод доошоо хараад уйлаад суусан. Тэгээд би Мөнхбат дээр очоод яаж байгаа юм бэ гэхэд Мөнхбат ууж дууссан архины шилээр миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд би газарт унахад Мөнхбат дээрээс гарч ирээд намайг шанаа руу 3-4 удаа цохисон. Тэмүүлэн, Энхмаа 2 голоор орж ирээд болиулсан. Тэгээд би босох гэтэл Мөнхбат болихгүй толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд Тэмүүлэн, Энхмаа 2 Мөнхбатыг түлхээд цаашаа авч явсан. Тэгтэл миний амнаас их цус асгараад унасан. Тэгээд би буудлын өрөөнөөс гараад утсаараа цагдаа дуудсан. Тэгээд амнаас цус гараад тогтохгүй байхаар нь цусаа угаагаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нь намайг шууд гэмтлийн эмнэлэг рүү яв гээд Мөнхбатыг цагдаа нар аваад явсан. Эмнэлэг дээр очиход эрүү хугарсан байна гэж гэмтлийн эмч хэлсэн…”гэсэн мэдүүлэг / -ийн 10, 11/,
Гэрч М.Энхмаагийн “...2017.01.27-ны орой 23 цаг өнгөрч байхад Батхүү над руу залгаад “Саппоро дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхэд нь би яваад очсон. Тэгээд саппоро дээр Батхүүтэй уулзахад танихгүй 2 эрэгтэй хүүхэдтэй хамт ирсэн. Тэгээд тэр 2 залуутай тэр үед Тэмүүлэн, Мөнхбат гэж танилцсан...Тэгээд бид нар тэндээсээ буудалд оръё гээд 100-н айлын тэнд нэг буудалд орсон. Буудалд ороод 2 ортой 1 өрөөнд 4-үүлээ орсон. Тэгээд бид нар өрөөнд ороод үлдсэн архи пивоо ууцгаагаад юм яриад хөзөр тоглосон. Архийг ууж дуусаад Батхүү бид хоёр 00 орсон. Тэгээд бид хоёр 00 орж бие засчхаад буцаад орж ирсэн. Дараа нь Тэмүүлэн, Мөнхбат хоёр 00 орсон. Тэгээд би нойр хүрээд байсан. Тэр үед Батхүү 00-руу явсан. Араас нь Тэмүүлэн 00-руу явсан. Тэгээд би нойр хүрээд байсан болохоор хөнжлөө нөмрөөд хэвтсэн. Тэгтэл хэсэг зуур унтчихсан байсан. Тэгтэл миний араас хүн тэврээд байсан. Тэр үед нь би Батхүү юм болов уу гэж бодсон. Тэгтэл миний араас тэвэрч байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэгтэл гэнэт гаднаас Батхүү, Тэмүүлэн 2 орж ирсэн. Тэгээд би гайхаад хартал Батхүү урдаас хүрч ирсэн. Тэгээд надтай бэлгийн харьцаанд орсон хүн Батхүү биш байна, Мөнхбат байна гэдгийг мэдээд би их гайхсан. Тэгээд би маш их ичсэн. Тэгтэл Батхүү маш их уурлаад хүрч ирээд Мөнхбатыг яаж байгаа юм бэ чи гээд ирсэн. Тэгтэл Мөнхбат зүгээр шдээ хөгшөөн иймхэн юман дээр уурлаад байгаа юм уу гээд гэмгүй хүн шиг загнаад байсан. Тэгсэн чинь гэнэт л Батхүү, Мөнхбат зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би гайхаад хартал Мөнхбат нь архины хоосон шилийг аваад Батхүүг цохиод унагаачихсан. Тэгээд Батхүүг дээрээс нь өшиглөөд зодоод эхэлсэн. Тэгэхэд нь Тэмүүлэн бид 2 очоод салгасан. Тэгээд Батхүүгийн амнаас нь цус гараад тогтохгүй байсан...Тэгтэл Батхүүгийн эрүүг хугарсан байна нарийн зургийг нь авахуул гэж хэлсэн. Тэгтэл Батхүүгийн эрүү нь тэр чигтээ аймар хавдчихсан…” гэсэн мэдүүлэг / -ийн 12, 13/,
Насанд хүрээгүй гэрч С.Тэмүүлэнгийн “...Тэгээд бид нар такси 100-н айлын “Мариот” гээд буудал руу орсон. Уг буудлыг Батхүү зааж өгсөн. Тэгээд буудал дотор ороод архи, пиво ууцгаасан. Би архи пивоноос нь уугаагүй. Би угаасаа архи ууж чаддаггүй юм. Тэгээд бас хөзөр тоглоцгоосон. ...Тэгээд Батхүү бид хоёр 00-н өрөөнд ороод Батхүү тамхи татсан. Тэгээд 5-6 минут болчхоод буцаад өрөө рүүгээ ороход буудлын өрөөний гэрлийг унтраачихсан Мөнхбат, Энхмаа 2 наад талын орон дээр бэлгийн харьцаанд орж байсан. Мөнхбат, Энхмаагийн хойноос нь бэлгийн харьцаанд орж байсан. Тэгтэл Мөнхбат өмдөө татаад боссон. Энхмаа бас өмдөө татаад хөнжилдөө ороод нүүрээ дарчихсан. Тэгтэл Батхүү уурлаад найз охин Энхмаатай хэрэлдсэн. Чи яаж байгаа юм бэ гэж хэлээд уурлаж дайрч байгаад буцаад Мөнхбат руу уурлаад дайраад хүрч иртэл Мөнхбат шууд үгийн зөрүүгүй л Батхүүг ууж байсан архины шилээрээ цохиод унагаачихсан Тэгээд Батхүү орон дээр унаад нүүрээ дараад амнаас нь цус гарсан. Тэгээд Мөнхбат дээрээс нь очоод дарж сууж Батхүүг толгой нүүр лүү нь нэлээн олон удаа цохиод балбаад байсан. Тэгэхээр нь би эхлээд дундуур нь ороод салгасан. Тэгтэл Батхүү нүүрээ дараад суучихсан. Тэгтэл Мөнхбат одоо яасан одоо юу яримаар байна гээд дахиад Батхүүг өшиглөөд дахин дээрээс нь цохисон. Тэгэхэд Энхмаа босч ирээд бид 2 Мөнхбатыг салгасан. Тэгтэл Мөнхбат царай нь цонхийгоод л хачин болчхоод өө гай өө гай яачих ваа гээд байсан. Тэр үед Батхүү орон дээр суучихсан шүдээ зуучхаад олигтой ч ярьж чадахгүй байсан. ...Тэгээд би Батхүү, Энхмаа хоёртой хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтэл дээр очиход Батхүүгийн эрүү нь хавдаад аймар том болчихсон байсан. Тэгээд гэмтлийн эмчээс нь асуухад хугарчихсан байна, нарийн зураг авахуул гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг / -ийн 14,15/,
Гэрч Ө.Мягмарсүрэнгийн “...2017.01.28-ны шөнө 00 цаг 45 минутад Батхүү гэсэн хүн өөрөөсөө гадна 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүнтэй хамт орсон...306 тоот өрөөнд тэд нар нэлээн удсаны дараахан анх нэрээ бичүүлж орсон бүлтгэр нүдтэй туранхайвтар залуу нь 1 намхан бандийг хойноос нь хөөгөөд гараад ирсэн. Тэгэхэд нь юу болов яав гэхэд тэр шөвгөр царайтай туранхай залуу нь шүдээ зуучихсан амнаас нь цус гарчихсан байдалтай хамт байсан том биетэй залууг түүнийг цохисон гэж хэлсэн. Нөгөө том биетэй залуу нь цагдаа дуудаад ирсний дараа би ганц л цохисон гэж хэлсэн. ...Тэдний хоорондоо ярьж байгааг нь сонсоход охиноо харамлаж хардсанаас болсон гээд байсан. ...Цагдаа нарыг ирээд биерхүү залууг нь авч явахад үлдсэн 3 хүүхэд дээр түргэний эмч ирж үзээд эрүү нь хугарсан юм шиг байна гэмтэлд үзүүлэхгүй бол болохгүй гэж хэлээд явсан. ...Шалан дээр цус дуссан байсан. Эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. ...1 шил хараа архины шил байсан. Уг шил нь хагараагүй бүтэн байсан. Тэр дор нь цэвэрлээд л хогийн саванд хаясан. Өглөө нь хогийн савтай хогнуудыг шууд гаргаад хаядаг. Тиймээс уг шил одоо байхгүй…” гэсэн мэдүүлэг / -ийн 16,17/,
Гэрч Б.Даваажавын “...2017 оны 01 сарын 28-ны шөнийн 04 цагийн үед “Мариот” зочид буудалд хүн зодуулчихлаа гэсэн дуудлагыг хүлээн авч очиход буудлын ресепшин нь ямар нэгэн зодоон болоод байгаа зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь буудлыг шалгаад дуудлага өгсөн утсаар нь залгаад олоход уг буудлын хамгийн урд талын өрөөнд ороход уг өрөөнд нэг эмэгтэй орон дээр уйлчихсан сууж байсан. Зодуулсан гээд залуу нь цаад талын орон дээр сууж байгаад босож ирсэн. Тэгээд би зодуулчихлаа намайг энэ залуу цохисон гэж хэлээд Мөнхбат гэдэг залуу руу заасан. Тэгээд Мөнхбатаас юу болсон бэ гэж асуухад Мөнхбат нь бид 2 хоорондоо маргалдаад түүнийг нэг цохисон нь үнэн гэж хэлж байсан. Тэгэхэд нөгөө зодуулсан гэх Батхүү гээд залуу нь миний шанаагаар өвдөөд байна хугарсан юм шиг байна гэхээр нь 103-луу дуудлага өгсөн. Тэгээд 103-н эмч ирэхэд нь би зөрөөд Мөнхбат гэдэг залууг нь машинд суулгаж аваад саатуулах байранд хүргэхэд согтолтын зэргийг шалгуулахад согтолтын зэрэг нь хүрэхгүй гэсэн шалтгаанаар саатуулах байр хүлээж аваагүй учраас цагдаагийн хэлтэс дээр авчирч хүлээлгэн өгсөн...шалан дээр цус болсон байсан. Хохирогч залуу болох Батхүүгийн амнаас нь цус гараад тогтохгүй байхад нь 00-н өрөөнд оруулж амыг нь угаалгаж байсан...том пивоны сав, хараа архины шил байсан. Шил нь хагараагүй бүтэн байсан. ...Хохирогч Батхүү нь архины шилээр цохиулсан гэж хэлээгүй. Зүгээр намайг цохисон гэж хэлсэн. Тиймээс архины шилийг хураан авах шаардлагагүй гэж үзсэн…” гэсэн мэдүүлэг / -ийн 18/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2260 тоот актын “…О.Батхүүгийн биед эрүү ясны зүүн булангийн далд зөрөөтэй хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт / -21/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-34/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-46, 53/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-54-61/, хохирлын баримт /хх-35-38/, өвчний түүх /хх-62-64/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-68/, хохирол төлсөн баримт /хх-69/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-119-120/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мариот” зочид буудлын 306 тоот өрөөнд хамт архи ууж байсан хохирогч О.Батхүүтэй маргалдан архины шилээр нүүрэн тус газар нь нэг удаа цохиж унаган, дээр нь гарч зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь болох нь дээр дурьдсан хохирогч О.Батхүү, гэрч М.Энхмаа, С.Тэмүүлэн, Ө.Мягмарсүрэн, Б.Даваажав нарын мэдүүлгүүд, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2260 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Н.Мын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Мөнхбатын хохирогч О.Батхүүтэй биед “эрүү ясны зүүн булангийн далд зөрөөтэй хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.Батхүү мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд баримтаар 519.700 төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Мөнхбат 400.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 69 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнхбатаас 119.700 төгрөгийг гаргуулж хохирогч О.Батхүүд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч О.Батхүү нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул “цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй їлдээж єгнє її” гэснийг шїїх хїлээн авах їндэслэлтэй гэж їзэв.
Шүүгдэгч Б.Мөнхбатын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Нандинцэцэгийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг ялтан Б.Мөнхбатад тайлбарласугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатаас 119.700 /нэг зуун арван есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Батхүүд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР