Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01561

 

Л.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01310 дугаар шийдвэртэй

Л.Хын нэхэмжлэлтэй хариуцагч ГХХт холбогдох тус хэлтсийн даргын 2018-05-04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллах нөхцөлөөр хангахыг даалгах, 2018-04-21-ний өдрөөс 2019-11-05-ны өдрийг хүртэлх хугацааны олговор, төрийн албан хаагчийн нэмэгдэлд нийт 18 159 924 төгрөг гаргуулах, 1028226 дугаартай эмнэлгийн хуудасны тэтгэмжид 347 547 төгрөг, 1028834 дугаартай эмнэлгийн хуудсаны тэтгэмжид 139 049 төгрөг гаргуулах, ээлжийн амралт нөхөн тооцуулах, буцалтгүй тусламжид 500 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны Б/01 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус дүүргийн шүүхэд хандаж гомдол гаргасанаар 3 шатны шүүхээс миний талд шийдвэр гарсанаар миний бие эгүүлэн ажилдаа орохоор болсон. Миний бие ажлаасаа гарахгүй та халахаар бол тушаал шийдвэрээ өг гэхээр өгөхгүй, ажлаа хийх гэхээр хийлгэхгүй өнөөдрийг хүртэл миний хөдөлмөрлөх эрхэнд маш ноцтойгоор халдаж байна. Иймд намайг Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн ажиллуулахыг ажил олгогчид даапгаж, ажил үүрэг хийхгүй болсноос хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажлаагүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Х нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулан нэмэгдүүлж гаргасан шаардлагадаа: Намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогчоос 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “ажилдаа ор” гэж мэдэгдсэний агуу ажилдаа орсон. Ингэж ажилд орсон анхны өдрөөс эхлэн хариуцагч ажил олгогч нь ажлаа хийх боломж нөхцөлөөр хангахгүй, байж болох бүхий л дарамтыг үзүүлж эхэлсэн Би зохицуулж болох бүх арга хэмжээг авч байсны хүчинд ажлаа амжуулдаг байсан. Миний бие өвдөж 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор өвчтэй байгаагаа хэлээд, эмнэлгийн бичгээ мэргэжилтэн н.Шинэ-Одод өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийн 21 хоногийн листний эх хувийг мэргэжилтэн н.Байгалмаад өгсөн ч алга болгосон байсныг зарлуулан торгууль төлж дахин бичүүлж аваад 5 дугаар сарын 3-ны өдөр нягтлан бодогч н.Энхсайханд гардуулж өгсөн. 2 удаагийн эмнэлгийн хуудсаар олгох тэтгэмжийг одоо хүртэл надад олгоогүй. Учир нь миний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг надад өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс эмнэлгийн хуудсаар авах тэтгэмжийг авч чадаагүй хохирч байна. Иймд 1028226 дугаар эмнэлгийн хуудастай, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10 өдрийг дуусталх хугацааны 21 хоногийн түр хүчээ алдсаны тэтгэмжийн 347 547 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 04 сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны 8 хоногийн тэтгэмж 139 019 төгрөгийг гаргуулахаар шаардах үндэслэлтэй байна. Намайг ажлын байранд ажлаа хийх ямарч боломжгүй болгож, өргөдлөө бич ажлаас гар гэсэн шаардлага тавьдаг, ажлаас өөрийн санаачилгаар гарах үндэслэлгүй, та албан ёсоор халсан тушаал шийдвэрээ өг гэхэд ажлаас халсан тушаал огт өгөөгүй. Гэтэл шүүхэд гаргасан тайлбартаа намайг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын цагийг удаа дараа тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн шалтгаанаар ажлаас халсан тушаалыг хавсаргаж ирүүлсэнтэй танилцаж, ажлаас халсан болохыг мэдлээ. 2018 оны 5 дугаар сараас хойш удаа дараа дарга Мягмарсүрэн, бусад ажилтнуудтай холбогдож, тэтгэмжийн мөнгөө, шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин олговороо шаардаж, ажлаа хийх талаар хэлж, хөөгдөж байсан энэ үед ажлаас халсан талаар надад огт хэлээгүй, гардуулж өгөөгүй болно. Иймд өмнө гаргасан нэхэмжпэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн  Б/11Б тушаалаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн ажиллуулахыг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргад даалгах, ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 2019.11.05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорыг төрийн албан хаагчдын цалинг 8-10 хувиар нэмэгдүүлсэн нэмэгдлийг үндсэн цалинд тооцуулан 18 159 924 төгрөг гаргуулах, 1028226 дугаар эмнэлгийн хуудас буюу 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны 21 хоногийн түр хүчээ алдсаны тэтгэмжийн 347 547 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 04 сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны 8 хоногийн тэтгэмж 139 019 төгрөг, нийт 486 566 төгрөгийг гаргуулах, 2018, 2019 оны ажлын жилийн ээлжийн амралтыг нөхөн тооцуулж, эдлэх боломжоор хангахыг даалгах, төрийн албан хаагчдад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийн 500.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Ажил олгогч Л.Хыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 тоот тушаалаар ажилд томилон, ажил үүрэгт нь мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллахыг захиргааны албаны ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэгт үүрэг болгосон тушаал гаргасан. Удирдлагын зүгээс Л.Хыг хэлтсийн үйл ажиллагааны гол үндсэн чиглэлүүдийн нэг болох, өөрийнх нь өмнө хариуцаж ажиллаж байсан хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалд ажлуулсан бөгөөд 108-ийн дуудлага дээр ажиллаж, хариу үйлчилгээ үзүүлэн, тайлагнах, 108 программын дуудлага бүрийг хянаж, хаах үндсэн ажил үүргийн дагуу удирдлагын заалтыг өгч ажиллуулж байсан. Энэ нь ажил үүргээр хангаж байсан тухай нотлох баримт болно. Хамгааллын мэргэжилтэн нар бүгд 108-ын дуудлага дээр ажилладаг бөгөөд 2018 оны 1-р улиралд Л.Х 17 дуудлага хүлээн авч ажилласан боловч, 12 дуудлагыг хааж, 5 дуудлага дээр огт ажиллахгүй орхиж явсан. 108 утсанд ирсэн дуудлагад мэргэжилтэн нар ажлын 8 цагийн дотор оролцогч нартай холбогдож, хариу үйлчилгээг үзүүлсэн байх ёстой байдаг, гэтэл Л.Х огт ажлаагүй орхиж, үлдээсэн дуудлага дээр өөр мэргэжилтэн нар ажиллан хариу үйлчилгээ үзүүлж хаасан байдаг. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргаас манай хэлтсийн хүүхдийн тусламжийн утас 108-ын дуудлагын хариу үйлчилгээний 1-р улирал, 3-р сарын тайланг хугацаанд нь ирүүлээгүйгээс нийслэлийн тоо мэдээний нэгтгэл гаргах боломжгүй болсон тул тайланг нөхөн ирүүлж, анхаарч ажиллах тухай албан бичиг ирсэн. Энэ нь Л.Хын ажилдаа яаж хандаж байсныг харуулах баримт гэж үзэж байна. Учир нь Л.Х нь 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд ажлаас чөлөөлсөн ХУЭМТ-ийн эмчийн магадалгаа, мөн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ажлаас чөлөөлсөн тухай Сумади эмнэлгийн эмчийн магадалгаа, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ХУЭМТ-ийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас тус тус авчирч ажилдаа ирээгүй. Бид Л.Хын ажилласан хугацаанд цагийн бүртгэлийн дагуу цалинг цаг тухай бүрд олгож байсан. Ажилтан тухайн сард цалин авахдаа цагийн бүртэл, сар бүрийн ажлын тайланг тайлагнаж авдаг боловч Л.Х нь сарын тайлан болон улирлын тайлан огт өгч байгаагүй. Мөн бид Л.Хыг 2018 оны 4 дүгээр сард ажилдаа ирэхийг нь хүлээж орон тоог нь хадгалан үлдээж, үүрэгт ажлыг нь бусад мэргэжилтэн нар хуваан хийж байсан бөгөөд ямар ч сураг чимээ байхгүй байсан тул хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын дагуу 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлж тушаал гаргасан. Энэ тушаалыг танилцуулж утсаар мэдэгдсэн, өөрөө огт ирээгүй. Л.Х нь хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу эрхээ эдлэж байсан хэдий ч үүргээ үл биелүүлж, хийж байсан ажлаа хүлээлгэж өгөөгүй, тойрох хуудас зурахгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Л.Хыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 тоот тушаалаар “Хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн” албан тушаалд томилсон бөгөөд ажилд томилсноос хойш Л.Х нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг удаа дараа тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, төрийн ажлыг цалгардуулснаас болж байгууллагаас гардаг мэдээ тайлан хоцорч, үүнтэй холбоотой удирдах байгууллагаас анхааруулга ирж байсан. Л.Хын гаргасан ноцтой зөрчил буюу ажлын цагийг удаа дараа тасалсан зөрчлийн талаар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлын цагийг тасалсан, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 08.30-12:30 хүртэл ажлын цагийг тасалсан, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ажлын 7 хоног ажил тасалсан тул Л.Хыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/11б тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Л.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2, 7.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.6, 8.7.11, 8.7.12, 11.4.6-д гэж тус тус заасны дагуу цуцалсан байна. Эдгээрээс үзэхэд ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүй таслах нь ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Үүнээс гадна нэхэмжлэгч нь олон тооны эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудас шүүхэд ирүүлсэн байдаг боловч үнэн эсэх нь эргэлзээтэй, ажил олгогчдоо Хөдөлмөрийн дотоод журмын 10.10.5, 10.13-дахь зохицуулалтын дагуу мэдэгдэж, нотлох баримтыг ирүүлж чөлөө авч байгаагүй. Л.Хын шүүхэд ирүүлсэн 1028834 дугаар эмнэлгийн хуудас гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулаагүй, өмнө нь ажил олгогчид өгсөн эмнэлгийн магадлагаа нь хуурамч байсан. Мөн дарга үг хэлээр доромжилдог гэдэг боловч харин ч эсрэгээрээ ажлын цагаар О.Мягмарсүрэнг хэл амаар доромжилсон. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №212 дугаар шийтгэвэрээр Л.Хад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болох олон нийтийн газарт тус хэлтсийн дарга О.Мягмарсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэн О.Мягмарсүрэнг цээртэй үгээр гутаан доромжилж олон нийтийг үл хүндэтгэн танхайрч хэрэг гаргасан тул 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгож шийтгэсэн байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь өвчний учир ажил хийх боломжгүй байсан хугацаа шүүхэд ирүүлсэн баримтаас харвал 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байх бөгөөд түүнээс хойших хугацаанд огт ажилдаа ирээгүй. Ажилдаа ирэх талаар мэдэгдэж байсан боловч огт ирээгүй. Тушаалыг гаргаад танилцуулах гэсэн боловч огт ирээгүй. Тиймээс Л.Хыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүх, хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандаагүй тул ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Гэтэл 2019 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Үнэхээр ажлаа хийх хүсэлтэй байсан бол 2018 оны 04 дүгээр сарын 25-аас хойш ажилдаа ирэх, халсан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй бол хуульд зааснаар маргах боломж нь байсан бөгөөд 1 жил 3 сарын дараа гэнэт ажилтай байснаа санасан мэтээр шүүхэд хандсныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 79, 55, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан гаргасан шаардлагаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны 1028226, 1028834 дугаартай эмнэлгийн хуудсыг баталгаажуулан харьяалах нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нөхөн гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болох тус хэлтсийн даргын 2018-05-04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллах нөхцөлөөр хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор, төрийн албан хаагчийн нэмэгдэл гаргуулж, ээлжийн амралт нөхөн тооцуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Х буцалтгүй тусламжид 500 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төвсийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Хад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч Л.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Би ГХХт хүүхдийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн, шуурхай үйлчилгээ, сургалт, сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж ирсэн. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох талаар удаа дараа дарга Мягмарсүрэнтэй уулзахаар очиход байхгүй байсан, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажилд авсан нэртэй боловч, ажил үүргээр хангахгүй, ажлын байранд ажиллах боломжоор хангахгүй, захиргааны дарамт үзүүлж, хамт олны дунд миний талаар сөрөг мэдээ тарааж, ажлаа хэвийн орчинд, үр бүтээлтэй гүйцэтгэх боломж олгохгүй, хэл амаар хүртэл дарамталдаг байсан. Энэ байдлыг миний биеийн эрүүл мэнд тэсэж чадахгүй хүндээр өвдсөн. Ажлаа хийх гэхээр ажил хийх боломж олгохгүй, харьцдаггүй болсон тул миний бие шүүхэд ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байна гэж үзэн, ажлаас халагдсантай адилтган шүүхэд гомдол гаргасан. Намайг ажлаас халсан тушаалыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гаргахдаа ажилдаа цагтаа ирээгүй, ажлын цагийг удаа дараа тасалсан, хөдөлмөрийн зөрчлийг удаа дараа давтан гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 8.7.6, 8.7.11, 8.7.12 дах за үндэслэсэн байв. Иймд миний бие 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/116 тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар ихэсгэсэн юм. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ “ажлаа хийх гэхээр хийлгэхгүй, харьцдаггүй болсон учраас ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байна гэж үзэн, ажлаас халагдсантай адилтган шүүхэд гомдол гаргах” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэл өөрчлөгдөж, “ажлаас халсан” гэх тушаалыг мэдсэн үеэс уг тушаалыг эс зөвшөөрч, шаардлагаа тодорхой болгосон юм. Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тушаалыг надад гардуулаагүй, түүнийг гарсан талаар мэдэгдээгүй, мэдэх боломж надад олгоогүй. Харин тушаал гарсан гэдгийг мэдсэн үеэс эхлэн хуулиар тогтоосон хугацаанд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн юм. Энэ тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Шүүх 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн намайг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэх байдал нотлон тогтоогдоогүй байна /шийдвэрийн 10-13 дугаар/ гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа түүний эрх зүйн үр дагаврын эрхийг үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаж, тус шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “үлдэх хэсэг болох тус хэлтсийн даргын 2015-18-05-04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллах нөхцөлөөр хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор, төрийн албан хаагчийн нэмэгдэл гаргуулж, ээлжийн амралт нөхөн тооцуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд Хүрэлхадыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан тус хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох,  2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны олговор, төрийн албан хаагчийн нэмэгдэлд нийт 18 159 924 төгрөг гаргуулах, 1028226 дугаартай эмнэлгийн хуудасны тэтгэмжид 347 547 төгрөг, 1028834 дугаартай эмнэлгийн хуудсаны тэтгэмжид 139 049 төгрөг гаргуулах, ээлжийн амралт нөхөн тооцуулах, буцалтгүй тусламжид 500 000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгөөр багасгажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн дарга 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б/11б тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг баримтлан мэргэжилтэн Л.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс тасалбар болгосон байна. /1хх.75/

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчид 2018 оны 4 дүгээр сараас цалин хөлс олгоогүй, нэхэмжлэгч ажлын байранд ирж ажил хөдөлмөр эрхлээгүй болохыг зохигчдын хэн аль нь үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн эмчилгээний магадлагаа /1хх.69/, 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүчинтэй Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0192723 тоот акт, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон эмчилгээний магадлагаа зэрэг баримтуудыг өгсныг анхан шатны шүүх дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ. /хх.106/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Х 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй, уг хугацаанд цалин хөлс аваагүй болох нь тогтоогдсон, Л.Х эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гомдол гаргах эрхээ алдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны олговор, төрийн албан хаагчийн нэмэгдэл 18 159 924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосон нь зөв байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүх ажил олгогч нь ажилтан Л.Хыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б/01 тоот тушаалаар ажлаас халсан үндэслэл болох нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан, удаа дараа гаргасан гэх байдал нотлогдон тогтоогдохгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/44 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн эмнэлгийн хуудас олгосон бүртгэлээр нэхэмжлэгч Л.Х 1028226 дугаартай эмнэлгийн 21 хоногийн хуудсыг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 1028834 дугаартай эмнэлгийн 8 хоногийн хуудсыг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус тус олгосон болох нь тогтоогдсон. /1хх.207-209/

Иймд ажил олгогч болох хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1028226 дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1028834 дугаартай эмнэлгийн хуудсыг саадгүй бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаарх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид 1028226, 1028834 дугаартай эмнэлгийн хуудсыг баталгаажуулан харьяалах нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтын хамт хүргүүлэх үүрэгтэй байхад анхан шатны шүүх тэтгэмжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул уг үндэслэлэээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ээлжийн амралтыг нөхөн тооцуулах шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгөөр багасгасан байхад анхан шатны шүүх  нэхэмжлэгч нэхэмжлэлийн уг шаардлагаас татгалзсан гэж үзэж татгалзлыг баталсан нь буруу байх тул тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.