| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00305/И |
| Дугаар | 136/ШШ2024/00379 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 136/ШШ2024/00379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ат холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,741,436.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.У, Б.Э,
Хариуцагч: А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч А.А 2022 оны 08 сарын 08-ны өдөр 3,870,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан.
1.2.Сар болгон 711,515 төгрөг төлөх байсан ч зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй. Зээлийн хүүнээс 845,43 төгрөг төлөгдсөн. Энэ хугацаанд манай талаас зээлдэгчтэй холбогдож нөхцөл байдлыг мэдэгдсэн.
1.3.Зээл авснаас хойш нийт 674 хоног өнгөрсөн байна. Эхний 30 хоног хүүгүй учраас 30 хоногийн хүүг нь хасаж 644 хоногийн хүү 2,867,829.04 төгрөг нэхэмжилсэн.
1.4.Зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу хүүг нэхэмжилсэн. Тэгэхээр хүүнээс бууруулах боломжгүй байгаа гэжээ.
2.Хариуцагч А.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Зээлийн гэрээ хийж гарын үсэг зурсан гэрээтэй танилцсан.Үндсэн зээлийг төлнө хүү төлөхгүй.Энэ зээлийг хүнд авч өгсөн. Би ар гэртээ хоёр өвчтэй хүн асарч халамжилдаг.Эм тарианы зөндөө зардал гаргадаг боломж бололцоо муутай гэв.
3.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Тусгай зөвшөөрлийн хуулбар /хх 5-7/, харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /хх 8/, Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар /хх 9/, Шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 11/, Зээлийн дансны хуулга /хх 12/, Харилцах дансны хуулга /хх 13/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас: Хариу тайлбар/хх 23/-ыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1.Зээлдэгч А.А нь манайхтай гэрээ хийж 2022 оны 08 сарын 08-ны өдөр 3,870,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан байна.
1.2.Сар болгон 711,515 төгрөг төлөх байсан ч зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй. Зээлийн хүүнээс 845,43 төгрөг төлөгдсөн. Энэ хугацаанд манай талаас зээлдэгчтэй холбогдож нөхцөл байдлыг мэдэгдсэн.
1.3.Зээл авснаас хойш нийт 674 хоног өнгөрсөн байна. Эхний 30 хоног хүүгүй учраас 30 хоногийн хүүг нь хасаж 644 хоногийн хүү 2,867,829.04 төгрөг нэхэмжилсэн байна.
1.4.Зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу хүүг нэхэмжилсэн. Тэгэхээр хүүнээс бууруулах боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч тал: Нэхэмжлэлийн шаардлагаас хүү-845 төгрөгийг хасч тооцно гэснийг дурдах нь зүйтэй байна.
2.Хариуцагч: Би хүүг төлөх боломжгүй, үндсэн зээлийн төлбөрийг төлнө. Гэрээг өөрөө хийсэн,ойлгож байгаа гарын үсэг зурсан. Хүнд авч өгсөн болохоор хүү төлөхгүй гэжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл/хх 1/, УБГ-/хх 4/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ/хх 5-7/, гэрээ /хх 8-13/, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтаар хариуцагч А.А нь 2022 оны 08 сарын 08-ны өдөр 3,870,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 3,5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч А ББСБ ХХК-иас /Цахим зээлийн эрх нээх гэрээ хийж мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан. Хариуцагч зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс үндсэн зээл 3,870,000 төгрөг, зээлийн хүүд 2,871,436.65 төгрөг, нийт 6,741,436.65 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.
4.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 1.5 дугаар зүйлийн 1.5.2-т заасныг үндэслэн 3,870,000 төгрөгийг, 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байна.
5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн зээл олгохоор гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
Хуульд зааснаар мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ
6.Талуудын хооронд хийсэн зээлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ байна.
7.Хариуцагч тал ... Зээлийн гэрээ хийж гарын үсэг зурсан гэрээтэй танилцсан. Хүүг төлөхгүй. Энэ зээлийг хүнд авч өгсөн. Би ар гэртээ хоёр өвчтэй хүн асарч халамжилдаг.Эм тарианы зөндөө зардал гаргадаг боломж бололцоо муутай гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж заасныг биелүүлж нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
8.Нэхэмжлэгч тал хариуцагч талд холбогдуулан үндсэн зээл 3,870,000 төгрөг, зээлийн хүүд 2,871,436.65 төгрөг, нийт 6,741,436.65 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ааас 122,813 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ББСБХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Ааас 6,741,436.65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ааас 122,813 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ