Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 136/ШШ2024/00380

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Л,

Хариуцагч: Г нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,252,736.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Хариуцагч: О.Л, Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 08 дугаар сарын 11-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 103 хоног хугацаа хэтрүүлээд байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 19,933,590.29 төгрөг, хүү 1,302,253.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,891.57 төгрөг, нийт 21,252,736.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч О.Л, Д.Г нар нь шүүх хуралдаан дээр эвлэрэн дараах гэрээг байгуулсан байна. Үүнд:

Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нөгөө талаас хариуцагч О.Л, Д.Г, нартай дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 21,252,736.12 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүрийн 28-нд 1,771,061.3 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Х ХК-ийн нэхэмжлэлтэй, О.Л, Д.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,252,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч О.Л, Д.Г нар нь шүүх хуралдаан дээр эвлэрэн дараах гэрээг байгуулсан байна. Үүнд:

Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нөгөө талаас хариуцагч О.Л, Д.Г, нартай дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 21,252,736.12 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүрийн 28-нд 1,771,061.3 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 106.6 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч О.Л, Д.Г нар нь шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээгээр Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нөгөө талаас хариуцагч О.Л, Д.Г, нартай дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 21,252,736.12 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүрийн 28-нд 1,771,061.3 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч харилцан тохиролцов гэж харилцан тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,213 төгрөгөөс 132,106.5 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 132,106.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 132,106.5 төгрөгийг хариуцагч О.Л, Д.Г нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ